Хүний эрх тэр дундаа хүүхдийн эрх дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ цагт ОТИС-ийн оюутнууд НҮБ-ын ерөнхий ассамблейн загвар хуралдааныг зохион байгууллаа.  Нийт 13 улс оролцохоор мэдүүлгээ өгсөн ч Украйн, Тайланд, Казакстан, Солонгос, Швед, ОХУ, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс,  Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсууд дотоодын зөрчил, улс төрийн хямралаа шийдвэрлэж чадаагүйн улмаас хуралдаанд оролцсонгүй. “Хүүхдийн хамгаалуулах эрх” уриан дор болсон энэ удаагийн хуралдааны эхний шатанд улс бүрийн төрийн тэргүүнүүд үндсэн илтгэл тавьлаа. Улс орныхоо хүүхдүүдэд тулгамдаад байгаа асуудлуудаа тодорхой бөгөөд ойлгомжтой тавьсанаар бусад улс орнуудыг өөртөө санал өгүүлэх зорилготой энэхүү илтгэлд Энэтхэг, Монгол, Сири, Пакистан, АНУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар илтгэлээ хэлэлцүүлсэн. Улс орон бүрт хүүхдийн эрхийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байгааг төрийн тэргүүнүүдийн илтгэлээс харж болохоор байлаа.

24899696_556363874705448_5316748756925868089_n 24862199_556363451372157_5887602495587684111_n

НҮБ-ын загвар хуралдааны нэг сонирхолтой ажил нь улс орнууд өөрийн үндэстэний хоолоор бие биенээ дайлж энэ явцдаа өөрийн лоббиг хийх учиртай. Улс орнууд ч энэ боломжийг алдалгүй төрөл бүрийн хоол, амттанаар бие биенээ дайлж өөрсдийгөө дэмжихийг бусад улсуудаас хүсч лоббигоо амжилттай хийж байсан юм. 17 сая хүүхэд ямар ч хараа хяналтгүй гудамжинд амьдарч, төрийн халамж анхаарлын гадуур байдаг Энэтхэг улс богино хэмжээний видео хийж үзүүлсэн нь маш оновчтой лобби ажил болсон юм.

Хуралдааны хоёрдугаар үед улс орны ерөнхий сайд, хүүхдийн асуудал хариуцсан хөгжлийн сайд нар НҮБ-ын ерөнхий Ассамблейн тогтоолын төсөл боловсруулж түүнийгээ бусад улс орнуудаар дэмжүүлэх учиртай. Ингээд улс орон бүр тогтоолын төслөө танилцуулж санал авсаны эцэст БНЭУ багийн дүнгээр тэргүүлж шилжин явах цомын эзэд болсон юм.

Зөвхөн ХЗС-ын оюутнуудын дунд зохион байгуулагддаг байсан энэхүү хуралдаан энэ хичээлийн жилээс эхлэн ОТИС-ийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. “Оюутан бүр хамтдаа хөгжье” уриан дор олон улсын хүний эрхийн тулгамдсан асуудлыг НҮБ-ын түвшинд шийдвэрлэх арга замд суралцах, маргаантай асуудлаар байр сууриа илэрхийлж илтгэх, өөрийн үзэл бодол, байр сууриа бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, багаар хамтран ажиллах, харилцааны дипломат ёс горимд суралцан  хөгжих, улс орнуудын хөгжлийн онцлогийг бусдад  танилцуулан түгээх зорилготой болж өндөрлөлөө.

25152014_556348711373631_2295527673763254652_n 24862233_556348024707033_8832886772477287955_nТэргүүн байр “ШИЛДЭГ УЛС”-аар шалгарч шилжин явах цомын эзэд болсон Сэтгүүлзүйн 2-р анги хамт олон ирэх жилийн загвар хуралдааныг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээлээ.

Шилдэг улс дэд байр: Монгол улсын төлөөлөгчид буюу Хүмүүнлэгийн сургуулийн БСӨБ-ын 2 ангийн оюутнууд.

Шилдэг улс гуравдугаар байр : Сири улсын төлөөлөгчид буюу Хүмүүнлэгийн сургуулийн сургуулийн БСӨБ-ын  4 ангийн оюутнууд.

Шилдэг төлөөлөгчөөр: Пакистан Улсын төлөөлөгч, Хууль зүйн сургуулийн эрх зүйн 3 А ангийн оюутан Баасансүрэн тус тус шалгарлаа.

НИЙТ ОРОЛЦСОН ОЮУТНУУДДАА ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЖ АЖИЛ, АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ.