Шилдэг уншигчид

–          Хүмүүнлэгийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн Сэтгүүл зүйн 3-р ангийн оюутан Г.Бадамханд

–          Хууль зүйн сургуулийн Аж ахуйн эрх зүйн 2б ангийн оюутан Ч.Цээпил

–          Олон улсын эрх зүйн 3б ангийн оюутан Б.Баяржаргал

–          Аж ахуй эрх зүйн 2-р курсын оюутан М.Чанцалням

–          Аж ахуй эрх зүйн 2-р курсын оюутан З.Буяндаваа

Сэтгэгдэл

М.Чанцалням: Би номын санд тогтмол суудаг. Манай номын санд мэргэжлийн чиглэлийн номнууд хангалттай байдаг. Ном уншсанаар мэдлэг нэмэгдэж, ухаан тэлдэг шүү дээ. Хичээлээр нэмэлт материал хэрэг болвол интернэт ашиглах юмуу электрон ном сонирхож байгаа.

З.Буяндаваа: Би сургуулийнхаа номын санд байнга суудаг. Сургуулийн номын санд ном хүрэлцэхгүй гэх асуудал байдаггүй. Хуулийн чиглэлийн ном, гарын авлагууд маш их байдаг. Бид нар гэрээр 14 хоног хүртэл авч ашиглах боломжтой байдаг нь их таалагддаг. Одоо мэдээллийг ямар ч хэлбэрээр авч болно. Манай сургуулийн номын сан цөөн ширхэгтэй номнуудыг цахим номд шилжүүлсэн байдаг. Номын сангийн компьютерт бүгдийг унших боломжтой.