ОТИС-ийн Хүмүүнлэгийн сугуулийн номын санд ирсэн шинэ ном

1

Жаргалсайхан Г. 

Монгол овгийн нэрзүй. –УБ.: НьюПолиграф, 2007. -96 х.

Монгол хэлний хэрэглээнд байгаа 3200 гаруй овгийн нэрийг цуглуулан үгийн сан-утгазүй, хэлзүйн ангилал, ажиглалт хийж уншигч, хэл шинжлэл-нэр зүйн судлагч, сонирхогчдод зориулжээ.

2

 

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад холбогдох эрх зүйн баримт бичгийн эмхтгэл. –УБ.: Содпресс, 2012. – 278х.

Энэхүү эмхтгэлд сургуулийн өмнөх боловсролын салбарт мөрдөх боловсрол, эрүүл мэндийн хууль тогтоомжийн шинэчлэгдсэн тушаал шийдвэрүүдийг нэгтгэн гаргажээ.

3

Мэргэжлийн сэтгэл зүй /Ред. Ц.Содов. –УБ.: Соёмбо принтинг, 2013. – 308 х.

Энэхүү номд тухайн мэргэжилтэн хүн чухам ямар объекттой харилцаж байгаагаар нь  баримжаалж мэргэжлийг “хүн-хүн”, “хүн-байгаль”, “хүн-техник”, “хүн-уран сайхны дүр”, “хүн-тэмдэгт дохио” гэсэн 5 системээр авч үзжээ.

4

Цэцэрлэгийн багш мэдээлэл харилцааны технологийг сургалтад ашиглах арга зүй /Ред. Ц.Оюцн, Г.Даваа, Т.Оюундарь. – УБ.: Хөх монгол, 2013, – 160х.

Тус гарын авлага хичээлийн хөтөлбөр, илтгэл, хүүхдийг үнэлэх, оношлох, хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой байгшийн үйлддэг баримт бичгүүдийн боловсруулалтыг сайжруулах, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ санаа өгөх 6 загвар,  боловсруулсан материалаа цахим хэлбэрт оруулах чиглэлээр нэмэлт мэдлэг, чадвар өгөхөд чиглэсэн 14 аргачлалаас бүтсэн.

5

Эрдэнэчимэг Д.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн цээжлэх дуу, шүлэг, ардын аман зохиолоос. – УБ.: Жикомпресс, 2010. – 388х.

Энэхүү номд сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан цээжилвэл зохих шүлэг, ардын аман  зохиол, ерөөл магтаал болон багачуудын маань дуулах дуртай монгол, орос, англи дуунуудаас оруулсан байна.

6

Оюунгэрэл А.

Олон түмний харилцааны онол /Ред. Р.Оюунцэцэг. – УБ.: НӨБЛМЭН, 2009. – 137х.

Энэхүү номд хэвлэл, мэдээллийн үйлдвэрлэл, хэрэглээ үндэслэдэг гол гол онолуудыг тусгасан болно.

7.

Норовсүрэн Л.

Фото сэтгүүл зүй /Ред. Н.Ариунзаяа. – УБ.: Master line, 2013. – 299х.

Тус сурах бичигт гэрэл зургийн үүсэл хөгжил, монголд фото сэтгүүл зүйн үүсэл хөгжил, гэрэл зургийн уран дүрслэх хэрэгсэл, гэрэл зургийн зохиомж, фото сэтгүүлчийн ур чадвар, фото нийтлэлийн төрөл, зүйлүүдийг багтаасан байна.

8

Эрдэнэчулуун Д.

Хүүхдийг судлах арга зүй – 1. – УБ.: Ган принт, 2012. – 74х.

Энэхүү гарын авлага нь Сэтгэл судлалын шинжлэх ухааныг онол болон хэрэглээний зохистой хослолоор эзэмшихэд дөхөмтэй агуулгыг сонгож оруулсан тул багш бэлтгэдэг сургуулийн оюутан, хүүхэдтэй ажилладаг нийт сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнуудад зориулагдсан болно.

9

  Эрдэнэчулуун Д.

Хүүхдийг судлах арга зүй – 2. – УБ.: Ган принт, 2012. – 93х.

Сэтгэцийн олон талт нарийн үзэгдлийг олон талт нарийн үзэгдлийг бодит байдал дээр туршин судалж тэдгээрийн зүй тогтлыг танин мэдэх, сэтгэл судлалын хичээлээр олж авсан онолын мэдлэгээ эмхлэн цэгцэлж гүнзгийрүүлэн бататгах семинар, багшлах ажлын суурь бэлтгэл болж өгдөг лабораторийн хичээлийн үр өгөөжийг дээшлүүэхэд энэхүү гарын авлагын зорилго оршино.

10

Болд-Эрдэнэ Б.

Интернет сэтгүүлзүй /Хян.тох. Ч.Чойсамба. – УБ.: Одсар Инк, 2009. – 172х.

Интернет сэтгүүлзүй бол даяаршсан харилцаа, хийбэр бичиглэл /гипертекст/ ,виртуал ертөнцийг нэгтгэсэн цогц тогтолцоо юм. Та дэлхийг хэрэн нэгтгэн сүлжсэн web ба шинэ сэтгүүлзүй, интернет хэрхэн ашигладаг, интернет сэтгүүлзүйн зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог, интернет сэтгүүлзүйн хэл, харилцаа, сэтгүүлзүйн онцлог,илэрхийлэл, загвар, хийбэр бичиглэл ба сэтгүүлзүйн талаар энэ номноос мэдэж авах болно.

11

 

Норовсүрэн Л.

Сэтгүүл зүйн онол, түүхийн асуудлууд /Ред. Ч.Чойсамба, Н.Ариунзаяа. – УБ.: МУИС-ийн хэвлэх үйлдвэр, 2013. – 255х.

12

Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр=Mongolian media today /Хэвлэлийн хүрээлэн. УБ.: 2013. – 103х.

Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн байдлын талаарх суурь статистик мэдээлэл бүрдүүлэх зорилго бүхий мониторингийн судалгааг гаргадаг. Энэхүү судалгаа нь 2013 оны нэгдүгээр улирлын байдлаар толилуулсан байна.

13

Бага насны хүүхдийн боловсрол: Гарын авлага /Орч. С.Өлзийсайхан, Хян. Ж.Батдэлгэр, Д.Ганчимэг. – УБ.: Сэлэнгэпресс, 2013. – 220х.