ОТИС-ийн ЭЗБУС-иас олон улсын санхүүчдийн өдөрт зориулан их дээд сургуулиудын дунд мэтгэлцээний анхдугаар тэмцээнийг зохион байгуулсан юм. “Бид санхүүчид 2017” мэтгэлцээний тэмцээнд ОТИС, СЭЗИС, ХААИС, Мандах Бүртгэл Их сургууль, ИЗОУИС, ОУЭЗБДС-ын оюутнууд оролцлоо. Тэд:
• Монгол улс эдийн засгийн хямралаас гарахын тулд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах нь зөв.
• Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд өөрсдөө үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортолоход хязгаарлалт тавих нь зөв.
• Төсвийн алдагдлыг бууруулахын тулд татварын хувь хэмжээг нэмэх нь зөв.
• Монгол улс уул уурхайн салбартаа тулгуурлаж хөгжих нь хамгийн зөв.
• Эдийн засгийн хямралаас гарахын тулд зээлийн хүүг бууруулах нь зөв зэрэг шийдлүүдээр өрсөлдсөн.

25443258_560324407642728_2509084007152120203_n 25498396_560324100976092_3791100448785654506_n Ирээдүйн монгол улсын эдийн засгийн салбарыг нуруундаа үүрч, банк санхүүгийн шилдэг мэргэжилтэнүүд болохоор суралцаж байгаа тэдний өнөөгийн тулгамдсан асуудлуудаар мэтгэлцэж, ончтой шийдлүүд гаргаж байгаа нь тэмцээнийг илүү сонирхолтой болгож байлаа. Мэтгэлцээн бол хоёр талт харилцаа бөгөөд засгийн газар зарлагдсан шийдлийг хамгаалах, сөрөг хүчин түүнийг үгүйсгэж өөрсдийн таамгийг дэвшүүлэн өрсөлдөх замаар ялагч тодордог.

25507867_560323934309442_6847185148852203245_n 25398654_560323834309452_6829566333762780275_n

Бүх багууд дээрх шийдлүүдээр мэтгэлцсэн бөгөөд эцсийн шатанд ОТИС-ийн “Кэйс менежер”, “ОТИС”, СЭЗИС-ийн “Максимум” багууд шалгаран үлдсэн юм. Тэд “Багш нарын цалинг нэмэгдүүлснээр боловсролын чанар сайжирна” шийдлээр өрсөлдөж тэргүүн байранд ОТИС-ийн “Кэйс менежер”, дэд байранд “ОТИС” баг, гуравдугаар байранд СЭЗИС-ийн “Максимум” багууд тус тус шалгарлаа.
Эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутнууд бие биенээсээ туршлага судлах, найзлах нөхөрлөх, мэдлэгээ хуваалцах, төвшингөө тодорхойлох гээд олон ач холбогдолтой энэхүү тэмцээнд оролцогчид ирэх жилийн тэмцээнд заавал оролцохоо мэдэгдсэнээр санхүүгийн мэтгэлцээний анхдугаар тэмцээн өндөрлөлөө.