Эдийн засгийн тэнхимийн танилцуулга

Отгонтэнгэр Их Сургуулийн салбар сургууль болох ЭЗБУС-ийн Эдийн засгийн тэнхим нь 2007-2008 оны хичээлийн жилд үүсэн байгуулагдсан. Эдийн засгийн тэнхимийн үйл ажиллагаа нь ОТИС-ийн эрхэм зорилгод нийцэхүйц сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, хөдөлмөрийнзах зээлд хөрвөх чадвар бүхий, шинжлэх ухааны мэдлэгтэй, өөрийгөө илэрхийлж, бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгддэг. ЭЗБУСургууль нь БМИҮЗ-өөр магдлан итгэмжлүүлсэн Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг.

Эдийн засгийн тэнхимийн хамт олон 2 зөвлөх багш, 8 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тэнхимийн эрхлэгчээр Э.Ганбат ажиллаж байна. Эдийн засгийн тэнхимийн багш нар Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрүүдээр суралцаж байгаа оюутнуудад суурь боловсрол, мэргэжлийн суурь боловсрол болон мэргэжлийн хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөний дагуу удирдан явуулдаг.

Эдийн засгийн тэнхмийн хамт олон

Эдийн засгийн тэнхимийн багш нарын танилцуулга

Тэнхимийн багш нарын овог нэр Албан тушаал Заадаг хичээлийн төрөл
1 Д.Дорлигсүрэн ОТИС-ийн ТУЗ-ын дарга, ЭЗБУС-ийн зөвлөх багш, доктор
2 Б.Пүрэв ЭЗБУС-ийн зөвлөх багш, доктор
3 Э.Ганбат Тэнхимийн эрхлэгч, ахлах багш, магистр –  Макроэкономикс- Хөгжлийн эдийн засаг

–  Олон улсын эдийн засаг

4 Н.Болормаа Магистр, багш –  Маркетингийн үндэс- Маркетингийн судалгаа

–  Экологи, байгаль хамгаалал

5 Ө.Амгалан Магистр, багш –  Үйлдвэрлэлийн менежмент- Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент

–  Мэдээллийн технологи, мэдээллийн систем

6 Д.Мөнхбаатар Магистр, багш –  Мэдээллийн технологи, мэдээллийн систем- Мэдээллийн систем
7 Н.Мөнхзул Магистр, багш – Математик-1- Математик-2

–  Тоон шинжилгээний аргууд

8 А.Батмандах Магистр, багш –  Математик-1- Математик-2

–  Тоон шинжилгээний аргууд

9 Ж.Магнайбаатар Багш –  Эдийн засгийн онол- Микроэкономикс
10 Д.Батдорж Багш –  Биеийн тамир

 

Хамтран ажилладаг байгууллагууд

  1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам
  2. Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  3. АНУ-ын Колорадо Хайтс Их Сургууль
  4. АНУ-ын Калифорны Олон Улсын Их Сургууль
  5. Швейцарын хөгжлийн агентлагын Ногоон Алт төслийн маркетингийн бүрэлдэхүүн хэсэг
  6. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг
  7. Бодлого судлалын төв ТББ
  8. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
  9. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо
  10. Баянзүрх дүүргийн сургалт, судалгааны хэлтэс
  11. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо
  12. Сагсан бөмбөгийн холбоо

 

Уламжлал болгон зохион байгуулагддаг ажлууд

  1. ОТИС, МҮХАҮТ, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Бодлого судлалын төв ТББ, Оюу толгой ХХК, Швейцарын хөгжлийн агентлагын Ногоон Алт төслийн маркетингийн бүрэлдэхүүн хэсэгтэй хамтран зохион байгуулдаг“Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломж, арга зам” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал
  2. “Судлаач багш” ЭЗБУС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурал
  3. “Судлаач оюутан” ЭЗБУС-ийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал
  4. Эдийн засгийн онол, Математик, Мэдээллийн технологи, мэдээллийн систем хичээлүүдийн дугуйлан
  5. Мэргэжлийн суурь хичээлүүдийн АСТ, АХА, Центавр, Алтан хонх тэмцээнүүд
  6. БЗД-ийн ЕБС-иудын төгсөх ангийн оюутнуудын дунд анх удаа ОТИС-ийн нэрэмжит “Математикийн олимпиад”
  7. ОТИС-ийн“Манлайлагч” арга хэмжээ
  8. Оюутны танилцах аялал
  9. Оюутны урлагын наадам
  10. ОТИС-ийн 1-р курсын оюутнуудын аварга шалгаруулах тэмцээн
  11. ЭЗБУС-ийн нэрэмжит ОТИС-ийн аварга шалгаруулах шатрын тэмцээн
  12. ЭЗБУС-ийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
  13. ЭЗБУС-ийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

 

Олон улсын магадлан итгэмжлэл

ACBSP болон ЭЗБУС-ийн хамтын ажиллагаа

 

Одоогийн байдлаар ЭЗБУСургууль АНУ-ын бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ACBSP/-өөр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтээ гарган хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.

ACBSP нь бизнесийн боловсролыг тасралтгүй хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулж буй шилдэг туршлагыг хүлээн зөвшөөрөх, дэмжин сурталчилах, хөгжүүлэх бөгөөд бизнесийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилдэг байгууллага юм.

2

Peregrine Academic Service болон ЭЗБУС-ийн хамтын ажиллагаа

Перегрин Академик Сервис компани нь Монгол улсын боловсролын байгууллагуудад боловсролын чанараа дээшлүүлэхэд нь болон магадлан итгэмжлэл хийлгэхэд нь зайлшгүй шаардлагатай хөндлөнгийн гуравдагч этгээдийн шалгалтын үйлчилгээг хөгжүүлэх, дэмжих, сурталчилах зорилготой бөгөөд ЭЗБУС-д шинээр элсэн суралцаж байгаа оюутнуудаас авдаг тус компанийн орцын шалгалтыг 2013-2014, 2014-2015 оны хичээлийн жилүүдэд нийт 2 удаа, гарцын шалгалтыг 2013-2014 оны хичээлийн жилийн төгсөгчдийг хамруулж 1 удаа тус тус авсан.