Улсын хэмжээнд “Эерэг хандлага- Эрүүл оюутан” аян өнөөдөр Отгонтэнгэр их сургуулиас эхэлж байна. Уг илтгэлээр Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газраас оюутан, залуусыг эерэг хандлагад уриалж, хорт зуршилаас урьдчилан сэргийлэх арга замын талаар суртачилан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, даатгалд сайн дураараа хамрагдах, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

22366350_529205707421265_3284068395128593520_n 22406541_529230337418802_305713627892203689_n

Өмнөх аянаар шинээр эрүүл мэндийн даатгалд 5435 хамрагдаж, эрүүл мэндийн боловсролын нэмэгдүүлэх олон ажлыг хэрэгжүүлжээ.
“Үндэсний стастикийн газраас гаргасан 2016 оны судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 34.6 хувийг залуучууд гэсэн тоон судалгаа бий. Түүнээс нийт хүн амын залуучуудын 3/1-нь тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, жингийн илүүдэлтэй гэсэн судалгааны үр дүн гарсан. Мөн ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 41.2 хувь нь бэлгийн боловсролын талаар ямар нэг ойлголтгүй байжээ.Тиймээс мэдээ мэдээллийг байнга эрчимжүүлэх шаардлага тулгарч байна” гэж тус газрын төлөөлөл илэрхийллээ.

22366425_529230257418810_1944833832759494707_n 22308704_529221687419667_6455781260244374480_nОюутан залуусыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах зорилготой уг аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.