ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Отгонтэнгэр Их Сургууль нь шинжлэх ухаан, судалгаанд суурилсан орчин үеийн сургалтыг хөгжүүлэх, сургалт-эрдэм шинжилгээний холбоог бэхжүүлэх, зорилгоор 2013 оноос “Эрдэм шинжилгээ, судалгааны төв”-ийг байгуулан ажиллаж эхлээд байна. Тус төв нь интернетийн орчинд ажиллах орчин үеийн техник, хэрэгслээр хангагдсан төдийгүй хууль, эдийн засаг, сэтгүүл зүй, боловсрол судлал, судалгааны арга зүйн чиглэлийн мини номын сан, монгол улсын нийгэм, эдийн засгийн талаархи статистикийн мэдээллийн санг бүрдүүлсэн билээ.
Түүнчлэн багш судлаач багш-оюутны баг бүрдүүлэх, эрдэмжүүлэхэд чиглэсэн сургалт, судалгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор зөвлөх професороор ахлуулсан профессорын баг бүрдүүлж, салбарын тэргүүлэх чиглэлийг тогтоон ажиллаж байна.

 
esh

Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн зорилго
1. Судалгаанд суурилсанс ургалтыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх
2. Эрдэм шинжилгээний ажлын эрх зүйн орчинг бүрдүүлснээр Отгонтэнэр Их Сургуулийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, эрдэм шижилгээний ажлыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, тус их сургуулийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, бүрэлдэхүүн сургуулийн шийдвэрлэж байх асуудлуудыг тодорхой болгож, төлөвлөлт, үйл ажиллагаанд нь хяналт тавин улмаар судалгааны үр дүнг мэдээлэх
3. Магистрант, докторантын элсэлт, сургалт судалгааны ажлын явц, сэдвийн чиглэл, хамгаалалтад хяналт тавихад анхаарч ажиллах
4. Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг шийдвэрлэх асуудалтай нягт уялдуулж бүрэлдэхүүн сургуулиудын “Эрдэм шинжилгээний бичиг” цувралыг хэвлэн нийтлэх, профессор-багш нарын эрдэм шинжилгээний ажлын үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Бүрэлдэхүүн сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлж, судлаач багш нарыг гадагшаа таниулахад анхаарч ажиллах
5. Судлаач багш, оюутанд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж, номын сан, өндөр хурдны интернэт, мэдээллийн бааз зэргээр үйлчилэх
6. Эрдэм шинжилгээний төв нь мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь зөвлөн туслах үүрэгтэй байна. Багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны төсөв санхүүжилтийг аль болохоор нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний ажлаар орлого олох арга замыг хайх, санхүүжилтийг зөв зохистой зарцуулах
Тус төв нь цувралаар Олон Улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, илтгэлийн эмхтгэл хэвлүүлсээр ирсэн. Үүнд:
– Хууль зүйн сургуулиас санаачлан Үл хөдлөх эд хөрөнгө, газрын эрх зүйн өнөөгийн зохицуулалт, цаашдын хандлага сэдэвт ОУ-ын ЭШХурал зохион байгуулсан
– 2013, 2014 онд цувралаар Монголын аялал жуулчлалын хөгжил ба байгаль орчны үзэмжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг өнөөгийн байдал сэдэвт хурал тус тус зохион байгуулсан бөгөөд энэхүү хуралд Япон улсын Оберлины Их Сургууль, Токиогийн Их Сургууль, Өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэн судлаачид оролцсон. Энэхүү хуралд хэлэлцэгдсэн 15 илтгэл, гадаадын 9 эрдэмтэн профессор, ОТИС-ийн 6 багшийн илтгэлийг эмхтгэн Япон, Монгол, Англи хэл дээр хөрвүүлэн эмхтгэж нийтийн хүртээл болгосон.
– 2013, 2014 онд Эмнести Интернэшнл байгууллагатай хамтран “Хүний эрх ба бизнес” олон улсын бага хурал зохион байгуулсан.
– Монгол банктай хамтран “Банк, санхүүгийн байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” хурал зохион байгуулсан.
– Багш нарын судалгааны ажилыг дэмжих зорилгоор “Багш бүр судлаач” уриан дор багш нарын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан.
Түүнчлэн жил бүр ОТИС-ийн “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүл хэвлэн гаргадаг бөгөөд энэ хичээлийн жилд цуврал 6 хэвлэгдэхээр бэлтгэгдэж байна.
Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн үйл ажиллагаа
1. Магистр, докторын сургалт явуулах
2. Магистр, докторын сургалтын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүй, судалгааны ажил бичих арга зүй эзэмших дадлагын бааз болох
3. Багш нарын эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх, судалгаа хийх бааз болох эрдэмтэн багш нар, магистрант, доктрант нар эрдэм шинжилгээний ажил хийхдээ хамтран ажиллах, харилцан туршлага солилцох
4. Эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой баклаврын түвшний оюутнуудад дадлага хийх, туршлага судлах боломж олгох

 

Манай хаяг
Отгонтэнгэр Их Сургууль
Хичээлийн А байр, 109 тоот
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
Энхтайвны өргөн чөлөө,
Жуковын гудамж 51/36
Факс 976-458635
Утас: 451614, 99901018