ЕБС-ийн сурагчдын хүний эрхийн талаарх боловсрол, хүний эрхийн үндсэн ойлголт, тэдний багаар ажиллах, сэтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилго бүхий мэтгэлцээний тэмцээн тун амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээн хоёр үе шаттай болж хүний эрхтэй холбоотой  шийдлүүдээр мэтгэлцээнийг өрнүүлсэн юм.

24796684_553585331649969_4086818491566309971_n 24301188_553585554983280_8865739008657807545_n 24300955_553587374983098_4892376587177123257_n 24296349_553587318316437_1211423329360686044_n

Эхний шатны шалгаруулалтанд нийт есөн дүүргийн 60-н баг, зургаан аймгийн 49-н баг өрсөлдөн аймаг, дүүргүүдээсээ шалгарсан 28 баг хоёрдугаар шатанд тунаж үлдсэн юм.

Шагналт байранд:

  1. Тэргүүн байранд Франклин клубын NGS баг
  2. Дэд байранд +300 клубын INSIDE баг
  3. Гутгаар байранд Орхон аймгийн ЭПИК баг болон МУИС-н харъяа Байгаль эх лицей сургуулийн МЭРГЭН клубын БЭХИ баг
  4. 4-дүгээр байранд Орхон аймгийн Дэвшил баг, Дархан – уул аймгийн Кёсем баг, Сэлэнгэ аймгийн Хурц мэлмий баг, Франклин клубын Мод баг.

5-дугаар байранд Алтан босго академи сургуулийн Судар – 1 баг, Баянгол дүүргийн Лидер баг, Орхон аймгийн Хэмжээгүй хэмжүүр баг, Мэргэн клубын Реторик баг, Дорноговь аймгийн Лидер баг, Франклин клубын OG баг, Мэргэн клубын Хүрд баг, Шилдэг сургуулийн Шилдэг багууд тус тус шалгарлаа.

24232770_553585628316606_5406751912191275944_n 24177156_553585828316586_9000291888311884475_n

Тус тэмцээнийг санаачлан, зохион байгуулсан Монголын Эмнести интернэшнл байгууллага болон Отгонтэнгэр их сургууль, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимдаа талархал илэрхийлье.