Эрх зүйн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж

Отгонтэнгэр их сургууль Хууль зүйн сургууль Бизнесийн эрх зүйн тэнхим, Олон улсын эрх зүйн тэнхим

Тэнхимийн эрхлэгч: Р.Очирбал магистр, С.Эрдэнэболор магистр

Сургалтын төлөвлөгөө

Эрх зүйч мэргэжлээр Хууль зүйн бакалаврын зэрэг олгох /D042101/ хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилд нийт 124 багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс бүрдэх хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь хичээл нийт багц цагийн 24,2 хувь, мэргэжлийн суурь хичээл нийт багц цагийн 22,6 хувь, мэргэжлийн хичээл нийт багц цагийн 41,9 хувийн агуулгатай, заавал болон сонгон судлах хичээлүүдээс бүрдэнэ.

Хөтөлбөрийн зорилго

Нийгэм-хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшсэн, мэргэжлийнхээ мөн чанар, үнэ цэнийг тодорхой мэддэг, ёс зүйтэй иргэн болж төлөвшин хөгжүүлж,  эрх зүйн боловсролын сургалтыг эрх зүйн мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадварыг эзэмшүүлж, хувь хүний болон иргэний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, хууль дээдлэх, зарчим, шударга ёсыг эрхэмлэдэг хуульчийн мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлдэг, чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглүүлж дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, орчин үеийн жишигт нийцүүлэн явуулахад оршино.

Хөтөлбөрийн зорилт

  • Хөтөлбөрийн шинэчлэлтййн үйл явцыг эрчимжүүлэн шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлгээ хийх
  • Үндэсний стандарт, мэргэжилтэнд тавигдах шаардлагын хүрээнд хөтөлбөрт тусгагдсан ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон сонгон, клиник дадлагын хичээлүүд тус бүрээр суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэх
  • Суралцагчдад мэргэжлийн мэдлэг, чадварыг эзэмшүүлж мэргэжлийн ёс зүйг чандлан сахих хандлага төлөвшүүлэх. Хууль хэрэглээний болон клиник дадлагын сургалтыг өргөнөөр зохион байгуулах
  • Үр дүнд суурилсан сургалтын оролцооны арга зүйд тулгуурлан оюутан төвтэй сургалтыг хэрэгжүүлэх, оюутан өөрөө мэдлэг бүтээх замаар сургалтын үйл явц болон төгсөгчдийн чанарын үнэлгээнд эерэг нөлөөлөл үзүүлэх
  • Хөтөлбөрийн шаардлагад нийцүүлж багшийг хөгжүүлж чадавхижуулах
  • Судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэх хэлбэрээр эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй эзэмшсэн, хуульчийн болон багшийн ёс зүйг эрхэмлэдэг, харилцааны ур чадвар, соёлтой судлаач багш бэлтгэх
  • Сургалтын хөтөлбөрийн шаардлагад нийцсэн сургалтын орчин, техник технологи, ном сурах бичгийн хүртээмж хангамжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн үйлчилгээг сайжруулах

Ажлын байр, албан тушаал

  • Шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч
  • Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч
  • Гэрээний мэргэжилтэн, хуулийн зөвлөх
  • Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн
  • Патентийн итгэмжлэгдсэн ажилтан
  • Иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээллийн ажилтан
  • Мэргэжлийн хяналтын байцаагч
  • Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багш, эрдэм шинжилгээний ажилтан

Хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага:

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх

Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн бол дараа шатны их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулж болох тухай тодорхойлолтыг БСШУЯ-аас авсан байх

Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо

Нийгмийн тухай мэдлэг 400