Эрүүл мэнд

ОТИС-ийн эмч нь сургуулийн А байрны 101 тоотод байрладаг бөгөөд оюутан та өвчилсөн үедээ эмчийн анхан шатны үздэг хийлгэж зөвлөгөө авах, шаардлагатай үед эмнэлгийн анхны яаралтай тусламжийг авах боломжтой. Оюутнуудад эрүүл ахуйн зөвлөгөө өгнө.

Сургуулийн эмч нь онош тодруулах зорилгоор харъяа өрх, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажиллана.

Өдрийн ангийн бүх оюутнууд эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагддаг. Манай сургуулийн тухайд оюутнуудыг ЭМД-д бүрэн хамруулах, явдал чирэгдэлийг багасгах зорилгоор эрүүл мэндийн дэвтрийг ангийн багшаар дамжуулан хураан авч нэгдсэн журмаар Сургуулийн харъяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулж буцаан олгодог.

Орон нутгаас ирсэн бүх оюутнууд түр оршин сууж буй дүүрэг, өрхийн эмнэлээс эрүүл мэндийн үйлчилгээ авна. Энэ нь амьдарч буй газрын харъяа өрхийн эмнэлгээр дамжин бүх шатлалын эмнэлгийн тусламж авах боломжтой.

Сургуулийн оюутны дотуур байранд оршин сууж буй оюутнууд Баянзүрх дүүргийн 6-р хорооны өрхийн эмнэлэгт харъяалагддаг. Энэхүү өрхийн эмнэлэг нь оюутны хотхоны урд талд БЗД-ийн 6-р хорооны байранд байрладаг. Үзүүлэхдээ: ЭМД-ын дэвтэр, Оюутны байрны үнэмлэхээ авч очно.

Эмч: Б.Самьяа 86555002, 96680591, 93137380