ИНТЕРНЭТ ТАНХИМ

 

Интернэт кабинет нь: Хэрэглээний -21 ш компьютер, Server: 2 ш компьютертэй үйл ажиллагаа явуулдаг. Оюутнуудын чөлөөт цагаараа интернэт ашиглан бие даалт, даалгавар, судалгааны ажил хийхэд нь зориулагдсан. Интернэт танхим нь ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн 1 давхарт 103 тоотод байрладаг.
Интернэт танхмын компьютерууд нь зөвхөн сургалт, оюутны сурах, өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд зориулсан учир тоглоом тоглох, хувийн чанартай зүйл хийх болон бусдад хор хохирол учруулах аливаа үйлдлийг хориглодог.
Инетнэтийн танхимд оюутнуудад бичиг хэргийн үйлчилгээг хийж үйлчилнэ. Үүнд:
1. Ламинатор
2. Принтер
3. Канон
4. Скайнер
5. Нуруулдах

Ажиллах цагийн хуваарь:
Даваа – Баасан гаригуудад 0900-1800 цаг
Бямба, ням гарагуудад амрана


DSC_0199

DSC_0198

DSC_0202

DSC_0201

 

 

ОЮУТАНД ИНТЕРНЕТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журам Отгонтэнгэр их сургуульд суралцагч оюутнуудад иитернет үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Оюутны эрх, үүрэг
2.1. Хичээлийн жилийн сургалтын төлбөрийг бүрэн төлсөн оюутнууд нь интернетийн үйлчилгээний картаар интернетийн сүлжээ ашиглах эрхтэй.
2.2. Нэг оюутны интернет үнэ төлбөргүй ашиглах хугацаа нь долоо хоногт 40 минутаас хэтрэхгүй байх бөгөөд хугацаа хэтрүүлж ашигласан тохиолдолд хавсралтад заагдсан төлбөрийг төлнө.
2.3. Оюутны парламентийн гишүүн оюутан, салбарын тэргүүний оюутнууд, Отгонтэнгэр их сургуулийн Ерөнхийлөгчийн талархалын захидал гардан авсан оюутнууд нь нэмэлт 20 минутын үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй бөгөөд энэ эрх сургалтын албаны баримт бичгээр баталгаажсан байна.
2.4. Оюутан нь интернет ашиглах явцдаа техник хэрэгсэлтэй зөв боловсон харьцаж, зориулалтын дагуу ашиглах бөгөөд ашиглалтын явцад тухайн оюутны буруутай үйл ажиллагаанаас техник хэрэгсэлд эд хөрөнгийн гэмтэл учруулах болон вирустэй болгосон тохиолдолд учирсан хохирлыг өөрийн зардлаар бүрэн хариуцах үүрэггэй.
2.5. Оюутан нь интернетийн сүлжээг сургалтын бус зориулалтаар ашиглах, бооцоот болон бусад тоглоом тоглох, секс агууламж бүхий сайтад нэвтрэх, ёс суртахуунд харш мэдээлэл авах, тараах, вирустэй flash, СD, DҮD, МD, МР тоглуулагч хийж ашиглахыг хориглоно.
2.6. Нэг компьютер дээр хоёроос илүүгүй оюутан ажиллана. Хоёроос дээш оюутан зэрэг ашиглах тохиолдолд интернетийн үйлчилгээ үзүүлэгчээс заавал зөвшөөрөл авсан байвал зохино. Оюутнууд нь хамтран интернет ашигласан тохиолдолд оюутан тус бүрээр хугацааг тоолно.
2.7. Энэхүү журмыг зөрчсөн оюутанд сануулах, эсхүл үйлчилгээ үзүүлэх эрхийн үнэмлэхийг нь хүчингүй болгох хүртэлх арга хэмжээг интернетийн үйлчилгээ үзүүлэгч ажилтан авах эрхтэй.
2.8. Оюутан нь техник хэрэгсэлийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаатай байгааг интернетийн ажилтнаас хүлээн авах эрхтэй бөгөөд ашиглалтын эцэст зохих журмын дагуу уг ажилтанд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
Гурав. Ажилтны эрх, үүрэг
3.1. Оюутанд үйлчилгээний картыг үндэслэн үйлчилгээ үзүүлнэ.
3.2. Оюутан өөрт ногдсон хугацаанаас илүү хугацаагаар үйлчлүүлбэл төлбөрийг хураан авна.
3.3. Оюутнуудад интернет ашиглах зааварчилгаа өгч интернетийн ашиглалтанд хяналт тавина.
3.4. Ажилтан нь оюутантай зүй зохистой харьцаж, интернет ашиглах үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй
3.5. Ажилтан нь интернетийн сүлжээний ашиглалтын хэвийн байдлыг хангах, техник хэрэгсэлд засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэх үүргийг хариуцна.
Дөрөв. Бусад
4.1. Оюутнууд интернетийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх цагийн хуваарь, нэмэлт үйлчилгээ авах хөлсийг доорхи байдлаар зохицуулна.
4.2. Үйлчилгээний хуваарь болон төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах тохиолдолд ректорын зөвлөлд танилцуулж зөвшөөрөл авсан байвал зохино.
Интернетээр үйлчлүүлэх үнэ
10 минут 50 төгрөг 40 минут 200 төгрөг
20 минут 100 төгрөг 50 минут 250 төгрөг
30 минут 150тогрөг 60 минут 300 төгрөг