ОЮУТНЫ СУРАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

1. Сургалтын төлөвлөгөөний дагуу судалснаар хичээлийн агуулгын эзэмшилтийн түвшин, оюутны сурах хөдөлмөрийн явц, үр дүнг кредит үнэлгээний системээр дүгнэж, түүний эцсийн дүнгээр мэргэжлийн зэрэг, цол олгоно.
2. Оюутны бие даан суралцах, сурах хөдөлмөрийнхөө явц дунд өөрөө тооцоотой хандаж, тэдний сурах идэвхийг өрнүүлэх үүднээс кредит системийг хэрэглэнэ.
3. Отгонтэнгэр их сургуулийн бакалаврын шатны оюутан нь суралцах хугацаандаа сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан заавал судлагдвал зохих хичээлийг бүрэн үзэж төлөвлөгөө ёсоор авбал зохих кредитийг бүрэн авсан тохиолдолд бакалаврын зэргийн диплом авах эрхтэй болно. Суралцах хугацааны турш 90-119 кредит авсан бөгөөд түүний 85-аас дээш хувь нь мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийн кредитийг хангасан оюутанд боловсролын диплом олгох боловч бакалаврын зэрэг олгохгүй.
4. Оюутны нэг семестрт цуглуулах кредитийн дээд хэмжээ нь сургалтын төлөвлөгөөгөөр тодорхойлогдох ба аль ч шатны оюутан нэг семестрт дунджаар 16 кредит авах ёстой.
5. Нэг кредит цаг нь улирлын туршид нэг долоо хоногт танхимд 1 цагаар орох лекц буюу 2 цагаар орох семинар, дадлага, эсвэл 3 цагаар орох лабораторийн ажлын нийт цагтай тэнцүү тоон утгаар хэмжигдэнэ.
6. Оюутны мэдлэгийг 100 онооны үнэлгээгээр дүгнэнэ. Энэ үнэлгээ нь:
6.1. Ирц, идэвхи -10
6.2. Бие дааж ажиллах-20
6.3. Явцын дүн – 20
6.4. Эцсийн дүн – 50
Жич: Хичээлийн хэлбэр, онцлогоос шалтгаалан үнэлгээний онооны хуваарилалтыг тэнхимийн саналыг харгалзан өөрчлөн тогтоож болох бөгөөд хичээлийн жилийн эхэнд ректорын тушаалаар баталж байна.
7. Хичээлийн ирц, идэвхи оролцоог багшийн тэмдэглэлийг үндэслэн хичээлийн 30 хувьд суугаагүй бол шалгалтанд оруулахгүй. Энэ журмын 15-д заасны дагуу хичээлээ нөхөн үзсэн бол шалгалтанд оруулна.
8. Оюутны бие дааж ажиллах үйл ажиллагаанд график тооцооны ажил, реферат, гэрийн уншлага г.м орох бөгөөд эдгээрийн биелэлтийн дүнг үндэслэн үнэлгээний оногдох оноог хувьчлан тооцно.
9. Явцын дүнг улирлын явцад хийсэн хяналтын ажил, даалгаврын нийт авбал зохих онооноос хувьчилж тооцно.
10. Улирлын эцсийн дүнг оюутны тухайн хичээлээр судалж эзэмшсэн мэдлэгийг шалгаж дүгнэсэн онооноос хувьчилж тооцно.
11. 100 онооноос авсан оноог үсгэн болон тоон дүнд дараахь байдлаар шилжүүлнэ.
A-4.0 90-100
B-3.0 80-89
C-2.0 70-79
D-1.0 60-69
F-0 0-59
Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэхдээ доорх үсгэн дүнг хэрэглэнэ.
А – Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг дээд зэрэг ойлгосон. Ухагдахуун, ойлголтуудыг чадварлаг ашигладаг, өргөн мэдлэгтэй болохыг илтгэнэ.
В – Дундаж төвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, тухайн хичээлтэй холбоотой бодлого бодох, ухагдахууныг ашиглах чадвартай.
С – Тухайн хичээлийн агуулгыг дундаж төвшинд эзэмшсэн байгааг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахууны ихэнх хэсгийг хангалттай ойлгосон, хялбар бодлогуудыг бодох чадвартай, цаашид энэ чиглэлээр хичээл судлах хангалттай бэлтгэлтэйг илтгэнэ
D – Дундаж төвшнөөс доохнуур амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахууныг жигд ойлгоогүй, харьцангуй хялбар бодлого бодох чадвартай, гэхдээ хариулт нь мэдлэг ихээхэн дутагдалтайг илтгэнэ.
F – Мэдлэг, чадвар хангалтгүйг илтгэх дүн, хичээлийн агуулгыг муу эзэмшсэнийг илтгэнэ.
Тухайн хичээлийн ач холбогдлыг харгалзан уг хичээлд авбал зохих дүнгийн доод хязгаар зааж өгч болно. Хичээлийн жилийн эхэнд тэнхимүүд хичээл тус бүрээр оюутны авбал зохих дүнгийн доод хязгаарыг заах саналаа ректорын зөвлөлд оруулан хэлэлцүүлж, ректорын туршлагаар батална. Тухайн хичээлээр авбал зохих дүнгийн доод хязгаарыг уг хичээлд авч чадаагүй бол кредит цагийг тооцохгүй бөгөөд тухайн хичээлийг дахин судлах буюу нэмэлт давтлага авч дахин шалгалт өгөх эрх олгох шийдвэрийг тэнхимийн саналыг харгалзан ректорын тушаалаар шийдвэрлэнэ.
12. Суралцагчдын улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтийн чанарын төвшинг тогтооход голч дүн /ГД/-г ашиглана. Үүнд:
12.1. Магистрын шатны сургалтанд хамрагдах суралцагчийн бакалаврын зэргийн дипломын голч дүн 2,75 түүнээс дээш байна.
12.2. Бакалаврын зэргийн онцгойлох диплом /улаан диплом/-ыг C болон D үнэлгээгүй 3,75 ба түүнээс дээш голч дүнтэй төгсөгчид олгоно.
12.3. Тухайн хичээлийн жилийн тухайн улиралд судалбал зохих нийт хичээлээр 3 ба түүнээс дээш голч дүн авсан оюутан норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгон кредит цуглуулж болно.
Голч дүнг дараах томъёогоор бодно.

t1

Кi- тухайн улиралд үзэх i – дугаар хичээлийн кредит цагийн хэмжээ
di – тухайн тухайн улиралд үзэх i – дугаар хичээлд авсан дүн /оноо/
13. 3арим хичээлийг дүгнэхдээ тооцов, үл тооцов гэсэн тэмдэглэлээ хэрэглэж болно. Дүнг нь ийнхүү тэмдэглэдэг хичээлүүд ихэвчлэн кредит цаггүй байдаг тул улирлын болон суралцсан хугацааных нь голч дүнг бодоход тооцохгүй. Хэрэв кредиттэй бол ГД-д тооцохгүй, харин нийт кредитэд тооцож болно.
14. Оюутан нэг улиралд 3 ба түүнээс дээш хичээлд авбал зохих дүнгийн доод хязгаарыг авч чадаагүй /F, D/ дүн авч кредитээ хангаж чадаагүй бол улируулан суралцуулах, сургуулиас хасах асуудлыг тэнхимийн хурлаар хэлэлцэж, сургуулийн захиргаанд санал оруулна. Улируулан суралцуулах, хасах тухай ректор тушаал гаргана.
15. Энэ журмын 7-д зааснаар хичээлийн ирц хангалтгүй, хичээл тасалсан, өвчтэй, чөлөөтэй байсан оюутан багштай ганцаарчилж ажиллах замаар хичээлээ нөхөн үзэж, кредитээ авч болно. Энэ тохиолдолд тухайн оюутан сургуулийн санхүүгээр дамжуулан багшийн нэмэлт хөдөлмөрийн хөлсийг төлнө. Цагийн хөлсний хэмжээг мөнгөний ханшны өсөлт бууралтыг харгалзан сургуулийн захиргаа жил бүр шинэчлэн тогтооно.
16. Оюутан хичээл заасан багштай тохиролцож хичээл нөхөх график төлөвлөгөө, хэлбэрээ гарган тэнхимийн эрхлэгчээр хянуулсны дараа хичээлээ нөхөн үзнэ. Тэнхимийн эрхлэгч гүйцэтгэлд хяналт тавина.
17. Хичээлийн явцын дунд ба оюутны өвлийн болон зуны амралтаар зохион байгуулагдах нэмэлт сургалтаар нөхөж болно.
18. Сургуулийн захиргаа оюутны өвөл, зуны амралтаар тус бүр 7 хоногийн нэмэлт сургалт графикаар зохион байгуулж хичээл нөхүүлж болно.
19. Оюутан тухайн хичээлээр авбал зохих дүнгийн доод хягзаарыг авч чадаагүй бол “Дахин шалгалт өгөх, хичээлийг дахин судлах, нэмэлт багц цуглуулах журам”-ын 2-р зүйлийг үндэслэн шалгалт өгнө
20. Энэ журмын 19-д зааснаар дахин шалгагдах оюутан тухайн хичээлээр авбал зохих дүнгийн доод хязгаарыг дахин авч чадаагүй бол “Дахин шалгалт өгөх, хичээлийг дахин судлах, нэмэлт багц цуглуулах журам”-ын 2, 3-р зүйлийг үндэслэн журмын дагуу шалгалт өгөх эрхтэй
21. Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд орж чадаагүй оюутан тэнхимийн зөвшөөрлөөр энэ журмын 19-д заасны дагуу шалгалтаа нөхөн өгч болно.
22. Улирлын шүүлэг, шалгалт нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй эсвэл хүндэтгэн үзэх шалтгааны талаар шүүлэг, шалгалт эхлэхээс өмнө мэдэгдээгүй /албан ёсны баримтаар нотлогдсон байх/ бол шалгагч багш тухайн оюутныг шалгалтанд “0” оноо авсанд тооцож, энэ тухай дүнгийн хуудсанд тэмдэглэнэ.