Өнгөрсөн амралтын өдөр “Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая- II” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 5 аймгийн 140 гаруй хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж ялагчаа тодрууллаа

22049925_525272937814542_996092517562242675_n 22089864_525273274481175_1555399200901121759_n Тэмцээнийг ОТИС-ийн дэд захирал Ж.Золбаяр, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Б.Мөнхзаяа, жүжигчин СТА Д.Ганцэцэг, Отгонтэнгэр их сургуулийн оюутны холбооны дарга Л.Анар-Эрдэнэ нар шүүн дэнсэлж, “Сурагчдын өөртөө итгэх итгэл, нэг нэгнээ гэсэн хамтын нийтэч сэтгэл харагдаж байсан явдал бусад тэмцээнүүдээс ялгарах онцлог” байлаа хэмээн шүүгч Д.Ганцэцэг өгүүлсэн юм.

22090094_525273141147855_2802815979991630983_n 22141226_525273267814509_6500424137516494773_n

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээний хүрээнд шүүгч нар шилдэг 14 илтгэгчийг тодруулсан бөгөөд нэг илтгэгч нь шүүгчийн нэрэмжит шагнал хүртсэнээрээ онцлогтой боллоо.
Тэргүүн байр- Э.Өсөхбаяр / Хувь хүний хөгжлийн Франклин клуб /
Дэд байр- С.Тэмүүлэн / +300 клуб /
Гутгаар байр -Б.Эрдэнэбат / +300 клуб /
нар цойлон манлайлсан юм. Илтгэгч нарын минь үзэг нь хурц, үг нь уран байх болтугай.

22195382_525273164481186_7884163219654221573_n 22221617_525273264481176_8046072916714470694_n