Оюутнуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарын өв тэгш хөгжилтэй болгох зорилгоор ОТИС спорт урлагийн олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Эмэгтэй 20, эрэгтэй 12 багийн 240 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.

Өмнөх жилүүдээс оролцож буй тамирчидын тоо, ур чадвар ихээхэн өссөн нь хурдтай ширүүн өрсөлдөөнтөй олон тоглолтоос харагдаж байлаа.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн тэмцээний эрэгтэйчүүдийн алтан медалийн эздээр  ЭЗБУС-2, мөнгөн медаль ЭЗБУС-4, хүрэл медаль ХС-1 багууд тус тус эзэлж өргөмжлөл үнэ бүхий зүйлийн эзэд болсон юм.

Эмэгтэйчүүдийн алтан медаль ЭЗБУС-2, мөнгөн медаль НББ-1, хүрэл медаль ХС-3 багууд тус тус эзэлж шилдэг тоглогчоор А.Нямцэцэг, Б.Мөнх Эрдэнэ нар тодорлоо. Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэж сурлага хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилт хүсье.

249A9915 249A9064 249A9886 249A9918 249A9780 249A9922 249A9882 249A9911 249A9876