Боловсролын шинэчлэлд тавтай морил уриатай Отгонтэнгэр их сургууль олон арван шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн. Энэ туршлага дээрээ тулгуурлан монголдоо анх удаа агаарын тээврийн үйлчилгээ – онгоцны үйлчлэгчийн мэргэжлээр 2+2 хөтөлбөрөөр элсэлт авч шинэ хичээлийн жилээ амжилт дүүрэн эхлүүлж байна.

 

Тус хөтөлбөрөөр эхний 2 жилийг ОТИС-д, 3-4-р ангиа Солонгосын Хансо их сургуульд суралцаж, хос дипломтой болж төгсөх юм. Хөшигтийн хөндийн шинэ онгоцны буудал ашиглалтанд орж байгаа энэ үед онгоцны үйлчлэгчийн анги нээж байгаа нь туйлын ач холбогдолтой.
ОТИС-ийн ректор, доктор Н.Энхзаяа “ОТИС нь 2016-2017 оны хичээлийн жилд АCBSP-ын /Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх ОУ-ын байгууллага / ОУ-ын магадлан итгэмжлэлийг авсан Монголын 4 дэх сургууль болсон. Мөн шинэ хичээлийн жилд оюутны чөлөөт цаг, бие даан ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор ТВ-студи, Радио, Фото-студи, ТВ-Монтажны өрөөг шинээр тохижуулснаар сэтгүүл зүйн ангид суралцагч оюутны дадлагын баазыг ОУ-ын жишигт хүрэх боломжийг нээж өгч байгаа” гэдгийг онцоллоо.

 

Нээлтийн үйл ажиллагаа дуусмагц элсэгч оюутнууд салбар сургуулиудын анги танхимтай танилцаж, багш, удирлагуудтай уулзан заавар зөвлөгөө болон сургуулийн талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг авсан юм.

Олон амжилтын анхдагч болж буй ОТИС-ийг өнгөрсөн хичээлийн жилд бакалавр, магистр, доктор зэрэг эрдмийн цолтой 500 гаруй оюутан төгссөн бол энэ хичээлийн жилд 550 гаруй элсэгч оюутан 12 мэргэжлээр суралцаж байна.