ОТИС-ийн “Entity” клубын хамт олон Отгонтэнгэр их сургуулийн нийт багш, оюутан, ажилтнуудын хүрээнд ‘Сэтгэлийн дэм’ сайн үйлсийн аяныг 12 хоногийн хугацаанд зохион байгуулсан юм. Амьжиргааны түвшин доогуур өрх айлуудыг сонгон нийгэм, эдийн засгийн хүнд үеийг давахад бага ч болов нэмэр болох, цаашлаад тэднийг амьдралд хөлөө олох итгэлийг өгөх нэгэн зорилгод нэгдсэн аяны хүрээнд ЧД-ийн 17-р хорооны иргэн Ж.Батболдын гэр бүлд хандиваас цугларсан ном, хувцас, гурил, будаа зэрэг ахуйн хэрэглээний зүйлсээр туслалцаа үзүүллээ.

22279595_528359714172531_8958518790461425152_n 22279706_528360120839157_4361053816636519338_n “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аян амжилттай хэрэгжсэнд ENTITY CLUB-ын хамт олон сэтгэл өндөр байгаа ба цаашид ч гэсэн сайн үйлсийн аяныг хэрэгжүүлж амжиргааны түвшин доогуур өрхүүдэд сэтгэлийн дэм үзүүлж байхаа хэлсэн юм. Хувь хүний хөгжлийг дэмжигч ENTITY клуб нь 2014 онд байгуулагдсан цагаасаа гадагшаа чиглэсэн олон үйл ажиллагаанд хамтран оролцож ирсэн юм. Тус клубын нэг онцлог нь оюутнууд өөрийн сонирхсон чиглэлээрээ салбар клуб байгуулан үйл ажиллагаагаа явуулж, өөрийгөө хөгжүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох боломжтой ажээ.
Сайн үйлс үргэлж дэлгэрч байх болтугай.