19657262_1990770574282548_1470578463546281873_nЕвропын Холбооны ERASMUS+ хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй C3QA буюу “3 дах түвшиний хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын системийг Европын жишигт нийцүүлэн ашиглах, олон улсын хэмжээнд дэмжих” төслийн 2 дах удаагийн уулзалт 2017 оны 7 сарын 4-6-ны Украйн улсын нийслэл Киев хотод боллоо. Энэхүү уулзалтад Монгол, Франц, Испани, Польш, Казахстан, Армен, Украин улсуудын боловсролын яам, магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл болон их сургуулиудын төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсаас БСШУСЯ, БМИҮЗ, Отгонтэнгэр Их сургууль, МУИС-ийн төсөл хэрэгжүүлэгч багийн төлөөллүүд оролцлоо. Уг уулзалтын үеэр оролцогч байгууллагууд 2016 оны 2 сарын уулзалтын үеэр авсан төлөвлөгөөний дагуу докторын сургалтын өнөөгийн байдал, докторын хөтөлбөрийн дотоод болон гадаад чанарын баталгаажуулалтын механизмын талаар хийсэн тайлангаа танилцуулан өөрийн орны сайн туршлагаасаа хэлэлцсэн юм.
Отгонтэнгэр их сургууль боловсрол судлалын докторын хөтөлбөрөөрөө энэхүү төсөлд оролцож байгаа бөгөөд төслийн үр дүнд европын холбооны улсын чанарын баталгаажуулалтын стандартад нийцсэн 3 дах шатны хөтөлбөрийг монголдоо хэрэгжүүлэх юм.
Төслийн дараагийн уулзалт 2017 оны 11 сард Испани улсын Алкалагийн их сургуульд болно. Тус уулзалтаар Армен, Казакстан, Монгол, Украйн улсуудын докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын үндэсний бодлогын талаар хэлэлцэх, туршлага солилцохоор боллоо.
Төсөлд оролцож буй улсууд өөрийн орны докторын сургалтын нөхцөл байдалд үнэлгээ хийж, докторын төвшний хөтөлбөрт чиглэсэн үндэсний бодлогыг тодорхойлон энэхүү бодлогод суурилсан дотоод болон хөндлөнгийн чанарын баталгаажууллын тогтолцоог хөгжүүлэн, сонгогдсон их сургуулиуд дээр туршин хэрэгжүүлнэ.

DSC_9227 19702328_1990762610950011_6553792454942500764_n