Ректорын мэндчилгээ

     Мэдлэг, мэдээллийн эрин зуунд сурч, хөдөлмөрлөж байгаа эрхэм оюутан, магистрант, докторант, эрдэмтэн багш, ажилтан, ажилчид, нийт төгсөгчид, элсэгчид, хамтран ажиллагч байгууллага, хамт олон, хувь хүмүүс та бүхэнтэй мэндчилж байгаадаа туйлын баяртай байна.

    Ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон хувийн хэвшлийн анхны их сургууль болох Отгонтэнгэр Их сургуультай ажил амьдрал, сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг та бүхэнд нийт хамт олныхоо өмнөөс талархал дэвшүүлье.

       Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нийт төгсөгчид болон одоо суралцаж байгаа ирээдүйн эрдэмтэн, мэргэжилтэн, шилдэг менежер, эдийн засагч, хуульч, сэтгүүлч, багш, орчуулагч та нарынхаа сурлага хөдөлмөрт тань өндөр амжилт хүсэн ерөөе.

      Номын цагаан буян сэтгэл оюундаа гийгүүлж, эрдэм мэдлэгээ түмэн олондоо харамгүй түгээж, шинэ шинэ мэдлэг бий болгон хойч үедээ өвлүүлэн, шинэ үеийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрдэмтэн багш нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

                          Очирваань хайрханаараа овоглосон 

                          Оюуны их уурхай Отгонтэнгэр Их сургуулийн маань хаалга эрдэм мэдлэгийг

                  эрхэмлэгч хэн бүхний өмнө ямагь нээлттэй байх болно. 

                          Боловсролыг эрхэмлэгч та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байна.  

                            Отгонтэнгэр Их сургуульд тавтай морилно уу?

                                                    Дэд профессор Д.Наранчимэг

 

ОТИС-н сүлд дуу

"Тэнгэрийн ивээлтэй сургууль"

  Дэлгэрэнгүй

Хуудас:     [1]    

Language:

 

Отгонтэнгэр их сургууль 1991-2011 он









 

Хамтын ажиллагаа

















Эрхүүгийн багшийн их сургууль /ОХУ/

Юта Валли Стейт коллеж  /АНУ/

Тургаугийн багшийн дээд сургууль /Швейцарь/

Токиогийн Сока их сургууль /Япон/

Дайко Бунко сургууль  /Япон/



Комазава Охидын их сургууль /Япон/

Хунаний их сургууль /БНХАУ/

Шандуний их сургууль /БНХАУ/

Дэлхийн банкны ШЭЗШ хөтөлбөр

Васеда их сургуулийн удирдлагын коллежи /Япон/

Лондон хотын коллежи /Англи/

Германы эрдмийн солилцооны алба

Намъяанжу хотын боловсролыг дэмжих сан /БНСУ/

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн ШЭМШ хөтөлбөр

Солонгосын IYF байгууллага

АНУ, ХБНГУ, БНХАУ, БНСУ, БНЭУ, Япон зэрэг улсын ЭСЯ

 

Хайлт


 

Сүүлийн 5 мэдээ

Сүүлийн 5 зарлал

Нэвтрэх хэсэг

Нэр:
Нууц үг:
Нууц үгээ мартсан | Бүртгүүлэх