Олон улс болон үндэсний хэмжээний тэмцээн уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн оюутнуудад сургуулийн зүгээс хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Баасан гарагт болж өнгөрлөө.

Арга хэмжээнд ОТИС захирал дэд профессор доктор Н.Энхзаяа болон бусад холбогдох албаны төлөөлөл амжилт үзүүлсэн оюутан залууст талархал илэрхийлж, дурсгалын зүйлс болон мөнгөн шагналын урамшууллыг гардуулсан юм. 

 

Авьяас билгээр тодорч, үеийнхэндээ үлгэр дуурайлал болсон оюутнуудын амжилтаас дурдвал:

 Монгол улсаа төлөөлөн Олон улсын "5th Peregrine Global B-school Resource Center Students Instant Cases competition workshop" тэмцээнд ОТИС-ийн баг ТЭРГҮҮН БАЙР

 

Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулиас зохион байгуулдаг Сэтгэл судлалын ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит "Сэтгэл судлаач мэргэжлийн үнэ цэнэ" олимпиадад Сэтгэл судлалын 4-р ангийн оюутан Б.Отгонбаатар тэргүүн байр

 

Дотоод хэргийн их сургуулийн “Эмирит” профессор, Хууль зүйн ухааны Доктор (Ph.D), Монгол улсын гавьяат хуульч АВИРМЭДИЙН ЛХАГВЫН нэрэмжит болгон МУ-ын Хууль зүйн их дээд сургуулиудын оюутан, сонсогчдын дунд ДХИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулиас зохион байгуулсан “ОЮУНЫ ИНДЭР” оюутны ЭШХ-д “Нийтэд тустай ажил хийлгэх ял: Шийтгэл хүлээсэн этгээдийн эрх зүйн байдал, тулгамдсан зарим асуудал” сэдэвт илтгэл хэлэлцүүлж Тэргүүн байрт шалгарсан эрх зүй 4а ангийн оюутан Г.Намуун

 

МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын зөвлөл, Бизнесийн ёс зүйн төв, Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулсан “Бизнесийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүй, шударга ёсны зарчим, түүний эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх зарим арга зам” сэдэвт онол арга зүйн үндэсний бага хуралд тэргүүн байранд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн 4-р курсийн оюутан Ч.Сонинбаяр нар тус тус манлайлсан юм.