Зураг татах линк: https://drive.google.com/drive/folders/1r6XypZX5pcOTKODUYUR-jLKsXuejB-Fw?usp=share_link

Отгонтэнгэр Их сургуулийн Хууль Зүйн Сургуулиас  уламжлал болгон эрх зүйн хөтөлбөрөөр суралцагч нарын дунд  “Судлаач-Оюутан” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн “Судлаач-Оюутан 2023” эрдэм шинжилгээний бага хуралд зургаан их дээд сургуулийн оюутнуудаас 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэл ирсэн бөгөөд түүнээс 2-р шатанд шилдэг 9 илтгэл шалгарч илтгэлээ хэлэлцүүллээ.

 “Өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо өссөн, илтгэлүүдийн агуулга сайжирсан ба судлаач оюутнууд  шинэчлэн найруулагдсан хуулийн хэрэгжилт дээр  дүн шинжилгээ хийсэн нь онцлог байлаа” гэж шүүгчид илэрхийллээ.

1-р байранд: Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 2-р дамжааны оюутан Л.Жавхлант, Т.Саруултөгс нар “Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр;

2-р байранд: Дотоод Хэргийн Их Сургуулийн Эрх зүй Нийгмийн ухааны сургуулийн 233-р дамжааны оюутан М. Анхбаяр “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай” сэдвээр;

3-р байранд: Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 3-р дамжааны оюутан Ч.Баасанжав “Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, зүйчлэлийн зарим асуудал” сэдвээр шагналт байр эзэлсэн бол

Тусгай байранд:

  • Глобал Удирдагч Их Сургуулийн Хууль Зүйн сургуулийн 3-р дамжааны оюутан Э.Болортунгалаг, Г.Мөнхзул нар “Нийслэлийн хөрсний бохирдол ба хуулийн хэрэгжилтэнд хийсэн судалгаа” сэдвээр;
  • Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуулийн 4-р дамжааны оюутан Э.Минжин “Эвлэлдэн нэгдэх эрхийг Үндсэн хуулийн 191 дүгээр зүйлийн 191.2 дахь хэсгээр хязгаарласан эсэх” сэдвээр тус тус байр эзэллээ.