ОТИС-ийн “Entity Club”-ээс зохион байгуулсан TOP STUDENT амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.Тус хөтөлбөрт салбартаа болон үндэсний, олон улсын хэмжээнд манлайлж буй шилдэг залуусыг урьж оюутнууддаа лекц толилуулсан юм. Сургалтанд Жорж Вашингтоны их сургуулийн төгсөгч, Монголын бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга, Nova Terra компаний ерөнхий захирал Баянжаргалын Бямбасайхан “Төслийн менежмент” сэдвээр,  Харвардын их сургуулийн төгсөгч Hera holding-ийн ерөнхий захирал Хассуурийн Ганхуяг “Энтрепренёр сэтгэлгээ”, Харвард болон Оксфордын их сургуулийн төгсөгч Олон улсын Mckinsey consulting-ийн Казакастан дахь салбарт зөвлөх Жамбалдоржийн Тана “Цаг төлөвлөлт”, Бритиш Колумбын их сургуулийн төгсөгч, “Оюу толгой” ХХК-ны Төлөвлөлтийн инженер Нандинбилэгийн Билгүүн “Дижитал ур чадварыг амжилтын хөшүүрэг болгох нь”,  Шэн Ли Зэ сургуулийн Ой тогтоолтын багш, Open Mind компаний захирал Энхбатын Ууганбаатар “Тогтоох арга барил” сэдвээр тус тус хичээл заасан юм.

249A8967 249A9023 249A8952 249A8946Сургалтанд 100 гаруй оюутнууд хамрагдаж 11 сарын 10-ны өдөр батламжаа гардан авлаа. Энэ цаг үед залуусд хамгийн ихээр үгүйлэгдэж буй уян ур чадвар, дижитал болон технологийг ашиглах чадвар, суралцах арга барил, цаг төлөвлөх, төсөл бичих, хандлагаа хөгжүүлэх, тогтоох арга барил зэрэг олон чухал сэдвийн тухай яригдсан нь оюутнуудын сурах хүсэл тэмүүллийг улам нэмэгдүүлж, үр өгөөжөө өгсөн үр дүнтэй сургалт боллоо.