Компьютерийн хэрэглээ
Зорилго: Компьютер, компьютерийн хичээлд илүү сонирхолтой оюутнуудын мэдлэгийг дээшлүүлэх, компьютерийн зарим нэг эвдрэл гэмтлийг засварлах, оношлох мөн мэргэжлийн програмууд дээр ажиллах, keygen болон crack ашиглах чадварыг эзэмшинэ.
Хамрах хүрээ: Мэдээллийн технологи, мэдээллийн систем хичээл ордог нэгдүгээр ангийн оюутнууд. Хятад, Солонгос, СӨНХБ, Англи, Сэт, АТҮ 1-р ангиуд
Хугацаа: Тухайн хичээлийн жилд
Бусад:

Үр дүн: Оюутнууд энгийн програмын гэмтлийг оношлох, тэдгээрийг засварлаж чаддаг.
Хууль бус програм болох Keygen, Patch, Crack програмуудыг өөртэй хэрэгтэй байдлаар
ашиглах, антивирусны програмыг хугацаагүй болон хугацаатайгаар ямар нэгэн төлбөр
төлөлгүй суулгах чадвартай, мөн нээлттэй эх сурвалжийн програм хангамжийг мэддэг,
интернэтийн нэмэлт боломжууд өөртэй ашигтайгаар хэрэглэх чадваруудыг эзэмшсэн
байна.

Өмнө нь хичээллэж байснаас ялгаатай нь: Оюутнуудыг дугуйлан эхлэхэд түвшин
тогтоох сорил аваад дугуйлан дуусах үед дахин тэр сорилоо аваад мэдлэгийн түвшин
ахисан ахиагүйгээр нь дүгнэдэг.Мөн хичээллэх цаг 30 цаг болж өөрчлөгдсөн. Дугуйланг
хичээллүүлсэн үрдүн харагдахгүй байна гэсэн учир нүдэнд харагдаж гарт баригдах зүйлс
хийхээр Adobe Photoshop, MS-Publisher программыг нэмж заахаар болов.

Хөтөлбөр:
  1. Техник хангамж тэдгээрийн бүтэц зохион байгуулалт   (2 цаг)
  2. Програм хангамж тэдгээрийн зохион байгуулалт, ажиллах зарчим  (2 цаг)
  3. Энгийн гэмтэл, тэдгээрийг засварлах  (2 цаг)
  4. Вирус, түүнээс хамгаалах Antivirus програмууд татаж авах  (2 цаг)
  5. Програмуудыг суулгах, exe, com, rar, bat, zip тухай  (2 цаг)
  6. KeyGen, serial key, patch, partition key, crack хэрхэн ашиглах тухай  (2 цаг)
  7. MS-Publisher календарь, нэрийн хуудас, нугалдаг танилцуулга.... гэх мэт  (4 цаг)
  8. Adobe-Photoshop-зураг засварлах.....  (4 цаг)
  9. Haker програмын тухай, тэдгээрийг өөртэй ашигтайгаар ашиглах  (2 цаг)
  10. Сүлжээний тухай LAN,WAN, Энгийн дотоод сүлжээ тэдгээрийг зохион байгуулах  (2 цаг)
  11. Linux OS тухай түүнийг хэрэглэх, Ubuntu Win OS харьцуулах  (4 цаг)
  12. Internet-ийн тухай нэмэлт боломжууд, RSS, Twitter, Google Docs writter, map  (2 цаг)

Бүгд 30 цаг

Англи хэлний үгийн сангийн мэдлэгийг сайжруулах зорилготой.
Хувь хүнийг хөгжүүлэн чадвахжуулахад чиглэгдэнэ.
Оюутнуудын эрдэм шинжилгээний ажил хийх идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, судалгааны ажил хийх чадвар,...
Клуб нь гишүүддээ өөрийнх нь эзэмшиж буй мэргэжлийг өөриймшүүлэх, хөгжүүлэх, мэргэшүүлэх, чадваржуул...
Энэ дугуйлангийн хичээлийг явуулснаар оюутнуудын НББ-ийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж, онолын мэдл...
“Санхүүгийн менежмент” хичээлийн чиглэлээр хичээллэх бөгөөд Эдийн засгийн салбарын мэргэжлийн III-IV...
Оюутны өөрийн үзэл санааг зөв цэгцтэй илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, нийгмийн олон талт...
НББ-ийн мэргэжлийн ангийн оюутанууд танхимд эзэмшсэн онол аргазүйн мэдлэгээ практик үйл ажиллагаагаа...