Отгонтэнгэр их сургууль, Польш улсын Щециний Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ОТИС-ийн оюутан, төгсөгч, багш нарыг 4 жилийн хугацаатай докторын тэтгэлэгт (сургалтын төлбөр 100%, хэрэглээний мөнгө) хөтөлбөрт суралцахыг урьж байна. Тус сургууль нь Польшийн баруун хэсэг дэх Щецин хотын хамгийн том улсын их сургууль бөгөөд 33,000 гаруй оюутантай бөгөөд 9 салбар сургуулиас бүрддэг аж.