Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон “IDLO” Олон улсын эрх зүйн хөгжлийн газар хамтран “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сэдэвт Их, Дээд сургуулиудын аварга шалгаруулах Парламентын мэтгэлцээний тэмцээн 2 өдрийн турш 36 баг 62 оюутан үгийн хүч, оюуны цараар өрсөлдлөө.

Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Танхимын шүүгчид тэмцээнийг шүүн тунгааж, Хууль Зүйн клиник сургалтын төв, Тулах цэг хөгжлийн клубын оюутнууд цагийн шүүгчээр тус тус ажилсан юм.

Тэмцээнд Дотоод хэргийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Монгол Улсын их сургууль, Их Засаг их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Олон Улсын Улаанбаатар Их сургууль, Шихихутуг Их сургууль, Худалдаа аж үйлдвэрлэлийн их сургуулиудын 36 багийн оюутнууд оролцсоноос:

Тэргүүн байр – Монгол Улсын Их Сургуулийн "Best 1" баг

Дэд байр – Монгол Улсын Их Сургуулийн "Epic" баг

Гутгаар байр- Отгонтэнгэр Их Сургуулийн "NGS" баг

Тусгай байр – Монгол Улсын Их Сургуулийн "Аялуун" баг тус тус шалгарлаа.