Отгонтэнгэр их сургуулийн Захиргаа хяналт шинжилгээ үнэлгээний албанаас Монгол улсын тохируулагч агентлаг Стандарт хэмжилзүйн газартай хамтран Чанарын менежментийн тогтолцооны хүрээнд дотоод аудит хийх арга зүйн сургалтыг хамтран зохион байгуулж байна.
Сургалтаар Чанарын соёлыг хэвшүүлэх, чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцооны тасралтгүй хөгжлийг хангах, чанарын менежментийн тогтолцооны төлөвшлийг бий болгох зорилгоор дотоод аудиторыг бэлтгэж байна.
ОТИС нь үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн юм.