/2022-02-24/ Олон Улсад их дээд сургуулиудын эрэмбэ тогтоох олон шалгуур үзүүлэлтүүд байдаг.

Энэ дундаас Times Higher Education байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглэсэн Impact Rank-ийн давуу тал, МУ-ын ДБСБ-уудын эрэмблэгдэх боломж, онцлогийн талаар МУИС-ийн профессор, Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн ЭНБ-ын дарга О. Алтансүх мэдээлэл хүргэсэн сургалт өнөөдөр боллоо. Түүнчлэн тус арга зүй, шалгуураар Отгонтэнгэр их сургуулийн эрэмбэлэгдэх бэлтгэгдсэн байдлыг тогтоох судалгаа хийсэн юм.

Отгонтэнгэр их сургууль нь Times Higher Education байгууллагын Impact ranking-ийг анх 2019 онд Монгол улсын Дээд боловсролын сургалтын байгууллагад таниулан, хүргэх ажлыг санаачлан зохион байгуулсан бөгөөд Тогтвортой хөгжлийн дэмжигч Их сургуулиудын Gupes сүлжээнд Монгол улсаас анх элссэн сургууль юм. Нэмэлт мэдээлэлэл хүргэхэд, 2024 он гэхэд Монгол Улсын дөрвөн их сургуулийг “Азийн шилдэг 100 их сургууль”-ийн тоонд оруулахаар Монгол Улсын Засгийн газраас зорьж буй юм.