Энэ долоо хоног манай сургуулийн оюутнууд амжилт үзүүлсэн мэдээгээр дүүрэн байлаа.
Тухайлбал, Философийн улсын олимпиадад Г.Хонгорзул багшаар удирдуулсан баг 17 их сургуулийн оролцогч нараас эхний 5-р байранд шалгарсан бол МУИС-ын Зүүн Хойд Ази дахь оюутны дугуй ширээний клубээс жил бүр зохион байгуулдаг “Политика” тэмцээнд Отгонтэнгэр их сургуулийн Дипломатика клубийн гишүүд “Шилдэг Дипломатч Улс”-аар шалгарлаа.
"Политика” нь "Олон улсын харилцаа" мэргэжлээр сурсан онолын мэдлэгээ практик дээр сонирхолтой байдлаар ашиглах боломжийг бүрдүүлдэг тоглоом бөгөөд Политика ертөнцөд нийт 8 улс оршдог. Оролцож байгаа баг болгон нэг улсыг төлөөлөн дипломат ажиллагаа, улс төр, эдийн засаг, цэрэг стратеги, аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах замаар өрнөдөг. Манай оюутнууд коммунист засаглалтай “Эл Дорадо” улсыг удирдан 16 үе буюу 2 сарын турш тоглож амжилт үзүүлсэн байна.