Otgontenger University
Student Association
  • Отгонтэнгэр их сургуулийн Оюутны холбоо нь жилийн эхэнд бүтэн жилийн турш хийх ажлуудаа санаачлан төлөвлөгөө боловсруулж ажилладаг. 2017 онд бид нийт сургуулийн дотоод болон сургуулиас гадагш чиглэсэн олон олон ажлыг төлөвлөж ажилдаг. Отгонтэнгэр их сургуулийн нийт багш ажилчид Оюутнуудын хүрээнд “Бид ёс зүйтэй хамт олон” аяныг өрнүүлж үйл ажиллагаанууд маань жил бүр амжилттай явагддаг. Бид сургуулийн нийт оюутнуудын эрх ашгийг хамгаалах, Нийт оюутнуудыг ОТИС, МОХ болон бусад байгууллага, албан тушаалтантай харилцахдаа бүрэн төлөөлөх, Оюутныг хөгжүүлэх, дэмжих, нийгэмд бие хүн бэлтгэх бүх төрлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, Оюутны бүх төрлийн санаачлагыг дэмжих Оюутны бүх чиглэлийн клубын үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй ажилладаг.

  • Отгонтэнгэр их сургуулийн Оюутны холбоо нь нийт 12 гишүүнтэй

    • Тэргүүн Л.Анар Эрдэнэ
    • Дэд тэргүүн Хонгорзул
    • Хууль зүйн сургуулийн зөвлөлийн дарга Э.Цэрэнханд
    • Хүмүүнлэгийн сургуулийн зөвлөлийн дарга Э.Солонго
    • Эдийн засаг бизнесинй сургуулийн дарга З. Бямбажаргал
    • Нарийн бичиг Б. Хулан
    • Гишүүн Б. Цогтбаатар
    • Гишүүн Э. Жавзандулам
    • Гишүүн Н.Отгончимэг
    • Гишүүн Г.Хэрлэн
    • Гишүүн Л.Гантулга
    • Гишүүн Э.Дөлгөөн
  • Зохион байгуулж буй үйл ажиллагаагаа танилцуулбал:

    1. Жил бүр уламжлан зохион байгуулагддаг ангийн дарга нарын чуулга уулзалт
    2. Ном дор шүтэхүй /отгонтэнгэр их сургуулийн Номын нөхөр клубтэй хамтран оюутан бүр нэг ном үе шаттай хөтөлбөр/
    3. Оюутан багш ажилчдын дархлааг дэмжих үүднээс Витаминжуулалтын аян
    4. Ёс зүйг эрхэмлье сэдвийн дор Алтан хонх тэмцээн
    5. Дээлтэй монгол хөтөлбөрт Отгонтэнгэрчүүд өдөрлөг гэх мэт маш олон ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэн, мөн хийхээр төлөвлөн ажиллаж байна.

    Мөн Оюутны холбоо Оюутны зөвлөлүүд нэгдэн нийлж хамтран ажиллах нөхцлийг бий болгох үүднээс “Бид нэг хамт олон” уриан дор явган аялалыг зохион байгуулж нөхөрлөсөн билээ.

    Оюутны холбооноос Оюутнууддаа зориулан эрдэм шинжилгээний сектор бий байгуулагдаж үйл ажиллагаануудаа явуулж байна. Үүнд :

    1. Залуу судлаач клуб д шинэ элсэлтээ авч Оюутнуудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд эрчимтэй бэлдэхээр үйл ажиллагаа явуулж байна.
    2. Ёс зүй бол боловсрол сэдэвт эссе бичлэгийн уралдааныг Оюутнуудынхаа дунд зохион байгуулж байна.

    Мөн сургуулиас гадагш чиглэсэн үйл ажиллагаа нь

    1. Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбоотой сургуулийнхаа Оюутнуудыг холбох тэдний зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхи чармайлт гарган ажилладаг.
    2. Отгонтэнгэр их сургуулийн бакалаврийн боловсролын ЕБС-ийн төгсөн ангийн сурагчдад таниулан сурталчлах үүднээс мэргэжил тус бүрээр сургулт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Отгонтэнгэр их сургуулийн нийт багш ажилчид Оюутнуудын хүрээнд "Бид ёс зүйтэй хамт олон" аяныг өрнүүлж үйл ажиллагаанууд маань жил бүр амжилттай явагддаг.

Отгонтэнгэр их сургуулийн нийт багш ажилчид Оюутнуудын хүрээнд "Бид ёс зүйтэй хамт олон" аяныг өрнүүлж үйл ажиллагаанууд маань жил бүр амжилттай явагддаг.

Отгонтэнгэр их сургуулийн нийт багш ажилчид Оюутнуудын хүрээнд "Бид ёс зүйтэй хамт олон" аяныг өрнүүлж үйл ажиллагаанууд маань жил бүр амжилттай явагддаг.

Отгонтэнгэр их сургуулийн нийт багш ажилчид Оюутнуудын хүрээнд "Бид ёс зүйтэй хамт олон" аяныг өрнүүлж үйл ажиллагаанууд маань жил бүр амжилттай явагддаг.