Өнөөдөр буюу 2017 оны 9 сарын 6-нд БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд ОУ-ын магадлан итгэмжлэлд(ACBSP) мэргэжлийн хөтөлбөрөөр хамрагдсан их дээд сургуулиудийн хамт олныг хүлээн авч, батламж гэрчилгээг гардууллаа.
Ёслолын арга хэмжээнд Отгонтэнгэр их сургуулийн төлөөллөөс гадна Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулиуд болон ШУТИС-ийн Геодези хөтөлбөр-ийн хамт олон оролцож гэрчилгээг БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар гардуулсан юм.
Тэрээр “Дээд боловсролын түүхэнд бичигдэх арга хэмжээ өнөөдөр болж байна.Тухайн их дээд сургууль ОУ-д танигдахаас гадна тус хөтөлбөрөөр бэлтгэгдсэн оюутнууд ОУ-ын тавцанд өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд болдгоороо онцлог юм.” гэлээ. Өнгөрөгч 5-р сард ACBSP-ийн олон улсын шинжээчид болон тус байгууллагын ерөнхийлөгч ОТИС-д ажиллаж сургалтын орчин, материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сургалтын хөтөлбөрүүдэд дүгнэлт хийж, олон улсын түвшинд сургалтын үйл ажиллагаа явуулдагийг хүлээн зөвшөөрч, магадлан итгэмжлэсэн юм.