ОТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний албанаас нийт ажилтнуудад зориулж, "АЖИЛТНУУДЫН ХӨГЖЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР" чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар

  • Чанарын менежментийн тогтолцоо, үр нөлөө 
  • Хууль, эрх зүйн орчин, өнөөгийн байдал
  • Байгууллагын чанарын баталгаажуулалтын тогтолцоонд ажилтнуудын үүрэг, оролцоо, чадамж нөлөөлөх нь зэрэг үндсэн сэдвийн хүрээнд Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга А.Буянжаргал, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч О.Хишигмөнх нар орж, оролцогч нар санал бодлоо хуваалцсан юм.
  •  
  • Тус сургалтын үр дүнд их сургуулийн дотоод дүрэм журмын шинэчлэл, дээд боловсролын салбарын хууль эрх зүйн орчин өнөөгийн байдал, байгууллагын чанарын баталгаажуулалтад ажилтнуудын үүрэг, оролцооны талаарх мэдлэгээ дээшлүүлэх, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх арга барилд суралцах зэрэг мэдлэг олгосноороо онцлог юм.