Манай сургуулийн Мэдээлэл технологи буюу программ хангамжийн ангийн оюутнууд 7 хоног бүр Монголын шилдэг технологийн компаниудаас туршлага судлан лекц сонсож, 1-р курсээсээ ажлын байртай танилцах дадлага, уртын дадлага, цалинтай дадлага хийж мэргэшсэн IT инженерүүд болох боломж нээгдэж байна.
Энэ чиглэлээр хамтран ажиллахаар ОТИС-ийн ректор, доктор Н.Энхзаяа, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ –ын тэргүүн Б.Тамир нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг үзэглэлээ.