Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулагдсан “Tourism & Hospitality students cup-2024” тэмцээнд сагсан бөмбөгийн төрлөөр манай сургуулийн аялал жуулчлалын хөтөлбөрийн 1-р курсийн оюутнууд Тэргүүн байрыг эзэллээ.
Тэмцээнд Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 14 сургуулийн 14 эрэгтэй, 10 эмэгтэй баг авхаалж самбаа хурдаар өрсөлдсөнөөс шилдэг тоглогчоор Аялал жуулчлал хөтөлбөрийн 1-р курсийн оюутан Э.Ангараг шалгарсан юм.