图书馆

Отгонтэнгэр ИС 100 хүний суудалтай хоёр уншлагын танхим, 45000 гаруй номын фонд бүхий хоёр ч номын сантай. Дээрээс нь сургуулийн эрдэмтэн багш нарын гаргасан, үндэсний хэмжээнд эрэлттэй байдаг судалгааны бүтээл, ном сурах бичгийг хүртээмжтэйгээр унших боломжтой нь тус номын сангийн бас нэг давуу тал юм. Мөн Монголын Номын Сангуудын Консорциум (МНСК)-д гишүүнээр элссэн учраас оюутнууд цахим номын сангууд дахь нээлттэй мэдээллийн сангаас хүссэн мэдээллээ авч ашиглаж болно.

Цагийн хуваарь
Жич : Шалгалтын үеэр Бямба, гаригт 10:00 - 16:00 цагт ажиллана.
Да - Ба | 08:00 - 19:00
Бямба | 10:00 - 16:00
Ням | Амарна
DOAJ - The Directory of Open Access Journals

DOAJ нь нээлттэй мэдээлэл бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг шинжлэх ухааны салбаруудаар болон бусад төрлөөр индекслэгдсэн үнэ төлбөргүйгээр үзэж болох систем. Тус системд 129 орны 9,515 сэтгүүлүүдээс 2,448,858 эрдэм шинжилгээний өгүүлэл үзэх боломжтой. Байнга шинэчлэгдэж байдаг.

DOAB - Directory of Open Access books

DOAB нь нээлттэй мэдээлэл лицензийн хүрээнд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний номуудыг хайх боломжтой систем бөгөөд одоогоор 169 хэвлэн нийтлэгчдийн 5955 номнууд индэкслэгдэж бүрэн эхээр үзэх боломжтой вэб холбоосууд хийгдсэн байгаа. Африк, Ази, Карибын тэнгис, Төв Америк, Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Австрали зэрэг дэлхийн аль ч өнцөг булан бүрээс хэрэглэгчид ашиглах боломжтой.

OpenDOAR - Directory of Open Access Repositories

OpenDOAR нь олон улсын судалгааны болон их дээд сургуулиудын нээлттэй мэдээллийн хадгалалт(героsitory)-ын 3314 гаруй төрөлжсөн мэдээллийн сангуудаас хэрэглэгчид үнэ төлбөргүйгээр судалгаа болон сургалт нь хэрэгцээтэй эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, статистик, програм хангамж, патент зэрэг бүхий л төрлийн мэдээллийг хайж, өөрдсийн хэрэгцээнд ашиглах боломжтой.

MongoliaJOL - Mongolia Journals Online

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, олон улсын INASP байгууллагын дэмжлэгээр Монгол улсад хэвлэгдэн гарч байгаа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг дэмжих онлайн систем бөгөөд Монгол, Англи хэлээр хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой.

( )

Дэлгэрэнгүй

( )

Дэлгэрэнгүй

( )

Дэлгэрэнгүй

( )

Дэлгэрэнгүй

( )

Дэлгэрэнгүй

( )

Дэлгэрэнгүй

( )

Дэлгэрэнгүй

( )

Дэлгэрэнгүй

( )

Дэлгэрэнгүй

( )

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хот дахь номын сангууд
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН

Электрон каталог:
www.nationallibrary.mn/catalog.php гэсэн холбоосоор эрж буй номоо Үндэсний номын санд байгаа эсэхийг мэдэж болно.

Уншигчийн бүртгэл: Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, 1 хувь цээж зураг, бүртгэлийн хураамж

Цагийн хуваарь: Өвөл, зуны цагийн хуваарьтай. Зундаа Бямба, Ням гарагт амардаг бол Өвлийн цагийн хуваариар (10-5-р сар) ажлын өдрүүдэд 9-20 цаг, амралтын өдрүүдэд 9-17 цаг хүртэл ажилладаг.

Вэб: www.nationallibrary.mn

ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНЫ НОМЫН САН

Уншигчийн бүртгэл: Иргэний үнэмлэх, 1 хувь цээж зураг.

Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 9-18 цаг хүртэл ажилладаг.

Холбоо барих: 7744 4194

УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ НОМЫН САН

Электрон каталог:
www.koha.pl.ub.gov.mn гэсэн холбоосоор эрж буй номоо олж болно.

Уншигчийн бүртгэл: Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, бүртгэлийн хураамж хэрэгтэй. Цээж зураг шаардлагагүй.

Цагийн хуваарь: 9-р сарын 16-наас 6-р сарын 15 хүртэл ажлын өдрүүдэд 9-20 цаг, Бямба, Нямд 10-19 цаг хүртэл ажилладаг. Харин зуны цагт бол зөвхөн ажлын өдрүүдэд 10-18 хүртэл нээлттэй.

Вэб: www.pl.ub.gov.mn

ХУУЛЬЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН НОМЫН САН

Уншигчийн бүртгэл: Бакалаврын оюутнууд жилийн 45,000 төгрөгөөр уншигчийн үнэмлэх нээлгэдэг.

Цагийн хуваарь: Амралтын өдрүүдэд ажилладаггүй.

Вэб: www.legalinstitute.mn

АМЕРИКИЙН СОЁЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Цагийн хуваарь: Нацагдоржийн номын сантай ижил.

Холбоо барих: 70115703

ФРАНЦ-МОНГОЛЫН ТӨВ

Уншигчийн бүртгэл: Оюутны үнэмлэхээ үзүүлээд жилийн 10,000 төгрөгөөр уншигчийн үнэмлэх нээлгэдэг.

Цагийн хуваарь: Ням гарагт амардаг. Холбоо барих: 351914

Вэб: www.afm.mn