Хамтын ажиллагаа

Отгонтэнгэр их сургууль нь гадаадын олон их дээд сургууль, олон улсын байгууллагуудтай сургалт эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан болон багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр идэвхитэй, үр бүтээлтэй хамтран ажиллаж байна.

Америк, Хятад, Тайвань, Япон, Солонгос улсын их, дээд сургуулиудтай

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг нь оюутнуудад гадаадын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах таатай боломжийг бүрдүүлдэг. Одоогийн байдлаар энэхүү оюутан солилцооны хөтөлбөрт 100 гаруй оюутан хамрагдаад байна. Хамтран ажилладаг сургуулиудын багш, оюутнууд Отгонтэнгэр их сургуульд зочилж судалгаа шинжилгээний ажил хийж, лекц уншдаг.

Мөн сургалтын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулж гадаадын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан санал бодол, туршлага солилцдог. Үүнээс гадна олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж байна.

Хамтран ажилладаг байгууллага

  • Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл
  • Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамд болон төлөөлөгчийн газар
  • Монгол улсын боловсрол, соѐл, шинжлэх ухааны яам
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
  • Нийслэлийн боловсролын газар
  • Үндсэн хуулийн цэц
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн
  • Хууль зүйн яам
  • АНУ-ын бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ACBSP/
  • Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг
  • Малайзын JLPW хууль зүйн товчоо
  • Перегрин Академик сервисийн монгол дахь салбар
  • Финляндын CESIM Business Simulation компанитай хамтран МУ-ын хэмжээнд анх удаа “Business Simulation Contest/2017” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.
  • European Commission
  • World Vision
  • United Nations Children's Fund
  • Times Higher Education
  • Нэг зам нэг бүс олон улсын хөгжлийн академи
  • Бэлчээрийн менежментийн холбоо
  • Иргэний Маргааныг Эвлэрүүлэн Зуучлах Төв
  • Монголын Англи хэлний багш нарын холбоо
  • Монголын их, дээд сургуулиудын консорциум
  • Монголын маркетингийн холбоо
  • Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
  • Монголын оюутны холбоо
  • Монголын өмгөөлөгчдийн холбоо
  • Монголын сайтуудын холбоо
  • Монголын сонины холбоо
  • Монголын сэтгүүлчдийн эвлэл
  • Монголын телевизүүдийн холбоо
  • Монголын хэвлэлийн хүрээлэн
  • Монголын Хятад хэлний багш нарын холбоо
  • Монголын чөлөөт сонины холбоо
  • Монголын эмэгтэйчүүдийн холбоо
  • МУИС-ийн Күнзийн институт
  • Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо
  • Хувийн их, дээд сургуулиудын холбоо
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн
  • Хуульчдын холбоо
  • Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
  • Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт төсөл
  • Сэтгэл судлалын үндэсний төв
  • Гэр бүл хүүхэд залуучуудын газар
  • МҮОНРТВ
  • МИАТ ТӨХК
  • Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс
  • Стандарт хэмжилзүйн үндэсний газар
  • Үндэсний статистикийн хороо
  • Хүний эрхийн үндэсний комисс
  • Интерактив Ай Би Ай компанитай
  • MCS кока кола ХХК
  • Монголмакс Тин ХХК
  • Монголын эснести интернэшнл
  • Оюу толгой ХХК
  • Баясах трэйд ХХК
  • Их гарудай трейд ХХК
  • Хүннү Эйр
  • Mongol HD
  • Тэнгэр ТВ
  • Голомт банк
  • Худалдаа хөгжлийн банк
  • Аптон Олон Улсын Боловсролын Институт
  • Бид сольюшин ХХК
  • MGL Radio
  • Гэр бүлийн радио 104,5