Эрдэм шинжилгээ судалгаа

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ ХУУДАС

Эрдэм шинжилгээний бичгүүд
Сэтгүүлд өгүүлэл бичих удирдамж

Манай сургууль “Онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны ажил, шинэлэг үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санал бодлоо солилцох, багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих” зорилгоор хууль, хүмүүнлэг, эдийн засаг бизнесийн салбарын судалгааны тэргүүлэх чиглэлээр дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг нийтэлдэг.

Өгүүлэл хүлээн авах хугацаа

Жил бүрийн 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Отгонтэнгэр Их Сургуулийн Эрдэм шинжилгээний төвийн researchworks@otgontenger.edu.mn  хаягаар хүлээн авна.

Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага:

  • Улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, эрх зүй, оюуны амьдралын тулгамдсан, тодорхой асуудлыг судлан авч үзэх
  • Тухайн асуудлыг онол, практикийн үүднээс судлан боловсруулж, тодорхой үр дүнд хүрсэн, түүнийгээ шинжлэх ухааны үүднээс үндэслэж нотлох
  • Судалгааны шинэлэг тал, практик ач холбогдлыг тодорхой гаргах - Илэрхийллийн логик уялдаа, дэс дараалал тодорхой байх
  • Дэвшүүлсэн санал дүгнэлт оновчтой, тодорхой, практикт нэвтрэх хэрэгжих боломжтой байх

Бичвэрт тавигдах шаардлага:

  1. Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах бүтэцтэй байна.
  • Өгүүллийн нэр
  • Зохиогчийн овог нэр, зэрэг цол, албан тушаал, э-майл хаяг
  • Хураангуй /орос, англи хэлний аль нэгээр бичсэн байх бөгөөд үгийн тоо 80- аас ихгүй/
  • Түлхүүр үг (8-аас ихгүй үгтэй, англи, орос хэлээр хадаж орчуулсан байх)
  • Оршил /авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогууд, дэвшүүлж буй асуудал/
  • Үндсэн хэсэг /онол, арга зүй, судалгаа/
  • Дүгнэлт, санал
  • Ном зүй
  1. Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ. Эшлэлийг олон улсын APA загварын дагуу хийнэ.
  2. Бүтээл нь А4 хэмжээтэй, бичвэрийн үсгийн фонт Times New roman, 12pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1,0 баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна. А4 хэмжээгээр 12 хуудаснаас хэтрэхгүй.
  3. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  4. Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар, нэр хоёр нь 10pt үсгийн хэмжээтэй хуудасны зүүн талд байрласан байна. Фото зураг нь JPEG өргөтгөлтэй байна.
Судалгааны ажилд тавих ерөнхий шаардлага
Судалгааны төвийн танилцуулга

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Отгонтэнгэр Их Сургууль нь шинжлэх ухаан, судалгаанд суурилсан орчин үеийн сургалтыг хөгжүүлэх, сургалт-эрдэм шинжилгээний холбоог бэхжүүлэх, зорилгоор 2013 оноос “Эрдэм шинжилгээ, судалгааны төв” байгуулагдсан. Тус төв нь интернэтийн орчинд ажиллах орчин үеийн техник, хэрэгслээр хангагдсан төдийгүй хууль, эдийн засаг, сэтгүүл зүй, боловсрол судлал, судалгааны арга зүйн чиглэлийн мини номын сан, монгол улсын нийгэм, эдийн засгийн талаарх статистикийн мэдээллийн санг бүрдүүлсэн байдаг.

Түүнчлэн багш судлаач, багш-оюутны баг бүрдүүлэх, эрдэмжүүлэхэд чиглэсэн сургалт, судалгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор Отгонтэнгэр их сургуулийн эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх хөтөлбөр /2017-2022 он/ -ийн хүрээнд салбар, салбарын тэргүүлэх чиглэлийг тогтоон ажиллаж байна.

Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн зорилго

  1. Судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх
  2. Эрдэм шинжилгээний ажлын эрх зүйн орчныг бүрдүүлснээр Отгонтэнгэр Их Сургуулийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, тус их сургуулийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, бүрэлдэхүүн сургуулийн шийдвэрлэж байх асуудлуудыг тодорхой болгож, төлөвлөлт, үйл ажиллагаанд нь хяналт тавин улмаар судалгааны үр дүнг мэдээлэх
  3. Магистрант, докторантын элсэлт, сургалт судалгааны ажлын явц, сэдвийн чиглэл, хамгаалалтад хяналт тавихад анхаарч ажиллах
  4. Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг шийдвэрлэх асуудалтай нягт уялдуулж бүрэлдэхүүн сургуулиудын “Эрдэм шинжилгээний бичиг” цувралыг хэвлэн нийтлэх, профессор-багш нарын эрдэм шинжилгээний ажлын үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах
  5. Бүрэлдэхүүн сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлж, судлаач багш нарыг гадагшаа таниулахад анхаарч ажиллах
  6. Судлаач багш, оюутанд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж, номын сан, өндөр хурдны интернэт, мэдээллийн бааз зэргээр үйлчлэх
  7. Эрдэм шинжилгээ, судалгааны төв нь мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь зөвлөн туслах үүрэгтэй байна.

Тус төв нь цувралаар олон улсын, үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудыг бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран зохион байгуулж, илтгэлийн эмхэтгэл хэвлүүлсээр ирсэн. Үүнд:

  • Хууль зүйн сургуулиас санаачлан Үл хөдлөх эд хөрөнгө, газрын эрх зүйн өнөөгийн зохицуулалт, цаашдын хандлага сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан
  • 2013, 2014 онд цувралаар Монголын аялал жуулчлалын хөгжил ба байгаль орчны үзэмжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг өнөөгийн байдал сэдэвт хурал тус зохион байгуулсан бөгөөд энэхүү хуралд Япон улсын Оберлины Их Сургууль, Токиогийн Их Сургууль, Өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэн судлаачид оролцсон. Энэхүү хуралд хэлэлцэгдсэн 15 илтгэл, гадаадын 9 эрдэмтэн профессор, ОТИС-ийн 6 багшийн илтгэлийг эмхэтгэн Япон, Монгол, Англи хэл дээр хөрвүүлэн эмхэтгэж нийтийн хүртээл болгосон.
  • 2013, 2014 онд Эмнести Интернэшнл байгууллагатай хамтран “Хүний эрх ба бизнес” олон улсын бага хурал зохион байгуулсан.
  • Монгол банктай хамтран “Банк, санхүүгийн байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” хурал зохион байгуулсан.
  • Багш нарын судалгааны ажлыг дэмжих зорилгоор “Багш бүр судлаач” уриан дор багш нарын эрдэм шинжилгээний хурлыг багш нарын баярыг тохиолдуулан тогтмол зохион байгуулж ирсэн.
  • Швейцарын хөгжлийн агентлаг, Ногоон алт төсөлтэй хамтран Тогтвортой хөгжил үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг цувралаар зохион байгуулж ирсэн.
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай хамтран Нүүдэлчдийн ахуй соёл эко соёл мөн үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан.
  • Гадаад хэл-боловсрол эрдэм шинжилгээний хурлыг гадаад хэлний сурган хүмүүжүүлэх ухаан, заах арга зүй болон хэл шинжлэлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор Гадаад хэлний тэнхимээс жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн.
  • Хүүхдийн хөгжил төлөвшил үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхимээс зохион байгуулж ирсэн.
  • Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн санаачлагчаар жил бүр зохион байгуулдаг.

Тус төвөөс олон улсын ISSN дугаартай ОТГОНТЭНГЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ сэтгүүлийг монгол болон гадаад хэл дээр хүлээн авч хэвлэн гаргадаг бөгөөд энэ хичээлийн жилд цуврал 13 хэвлэгдэн гарсан.

Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн үйл ажиллагаа

  1. Магистр, докторын сургалт явуулах
  2. Магистр, докторын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүй, судалгааны ажил бичих арга зүй эзэмших дадлагын бааз болох
  3. Докторант, магистрант нарын эрдэм шинжилгээний ажлын хэлэлцүүлэг их семинар зохион байгуулах
  4. Багш нарын эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх, судалгаа хийх бааз болох эрдэмтэн багш нар, магистрант, докторант нар эрдэм шинжилгээний ажил хийхдээ хамтран ажиллах, харилцан туршлага солилцох
  5. Багш судлаачдын судалгааны аргазүйг дээшлүүлэх төлөвлөгөөт болон багш нарын хүсэлтийн дагуу ганцаарчилсан, багийн захиалгат сургалтуудыг зохион байгуулах
  6. Эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой бакалаврын түвшний оюутнуудад дадлага хийх, туршлага судлах боломж олгох

Манай хаяг
Отгонтэнгэр Их Сургууль
Хичээлийн А байр, 110 тоот
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
Энхтайвны өргөн чөлөө,
Жуковын гудамж 51/36
Факс 976-458635
Утас: 11451614

Редакцийн зөвлөл

Редакцын зөвлөлийн гишүүд:

Г.Гантөмөр                          ОТИС-ийн багш, доктор (Ph.D), профессор

Б.Галиндэв                         ОТИС-ийн багш, доктор (Ph.D), профессор

С.Одхүү                              ОТИС-ийн багш, доктор (Ph.D), профессор

Г.Жаргалсайхан                 ОТИС-ийн багш, доктор  (PhD), дэд профессор

М.Довууч                            ОТИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор

М.Сувд                               ОТИС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор

Н.Отгонбаяр                       ОТИС-ийн Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор

Б.Энхбаяр                           ОТИС, Хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор (Ph.D)

Х.Алтанхундага                 ОТИС- ийн Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (PhD)

Ц.Булган                             ОТИС-ийн багш, доктор (Ph.D)

Ц.Баярмаа                          ОТИС-ийн багш, доктор (Ph.D)

Н.Хосбаяр                           ОТИС-ийн гадаад харилцааны албаны дарга, доктор (Ph.D)

Ж.Амарсанаа                      ОТИС, академич, доктор(ScD), профессор

Л.Баасан                             ОТИС, доктор (ScD), профессор

Л.Жамц                               ОТИС, доктор (ScD), профессор  

Н.Бэгз                                  БСХ, доктор  (ScD), профессор

О.Пүрэв                               БСХ, доктор (ScD), профессор

Л.Норовсүрэн                     МУИС, доктор (ScD), профессор

Р.Наранцэцэг                      ОТИС, доктор (ScD), профессор 

П.Цэрэндондов                   МУБИС, доктор  (PhD), профессор

Ж.Батдэлгэр                       МУБИС, СӨБС-ийн захирал, доктор (PhD), профессор

Д.Орломхорол                    ОТИС, доктор  (PhD), профессор

Д.Сэржамц                         Удирдлагын академи, доктор  (PhD), профессор

Б.Пүрэв                              ХААИС, доктор  (PhD), профессор

Д.Наранчимэг                    ОТИС, хуульч, профессор

Р.Батжаргал                       ММНБИ, доктор  (PhD), профессор

Го.Зоригт                           БНХАУ, ӨМИС, доктор  (PhD), профессор

С.Батхуяг                           МУБИС, доктор  (PhD), профессор

Б.Тунгалаг                          МУБИС, доктор  (PhD), профессор

Жү Жүн Ли                         МУИС,Күнзийн институтийн захирал, доктор (PhD), профессор

Юргэн Капитан                  Швейцарын Багшийн Их Сургуулийн профессор 

Ч.Соёлмаа                         ОТИС, доктор (Ph.D), дэд профессор

Э.Номин                             ОТИС, доктор (PhD), дэд профессор

Х.Энхтуяа                          ОТИС, доктор (Ph.D), дэд профессор

Анита Фарни                      Швейцарын Багш нарын холбоо

Л.Тогтохбуян                     ХААИС, доктор  (PhD)

С.Алтантуяа                      Антоон Мостаэрт Монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (PhD)

Б.Мөнхсүлд                        ОТИС, доктор  (PhD)

Сэтгүүлийн зөвлөл
  • Сэтгүүлийн зөвлөл:

    Н.Энхзаяа                          ОТИС, Захирал, доктор (Ph.D), дэд профессор

  • Б.Одгэрэл                           ОТИС, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор

  • Д.Эрдэнэчимэг                   ОТИС, Хууль зүйн сургуулийн захирал,доктор (Ph.D), дэд профессор

  • Ө.Амгалан                          ОТИС, Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн эрхлэгч

Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих заавар

OТИС-ИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ”-Т

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР

Нэг. Нийтлэгүндэслэл

1. Тус сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн зорилго нь Онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны ажил, шинэлэг үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санал бодлоо солилцох, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, гадаад, дотоодын байгууллага хүмүүст судалгаа, шинжилгээний ажлыг сурталчилахад оршино.

2. ОТИС-ийн нийт багш нар, зөвлөх профессорууд, бусад байгууллагын эрдэмтэн, судлаачдын эрдэм, шинжилгээ, судалгааны бүтээлийг хэвлэнэ

 

Хоёр. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага

1. Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага:

- Шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой аргачлалтай байх

- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх

- Асуудал дэвшүүлж, тодорхой хэмжээнд шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх

2.Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах бүтэцтэй байна

- Бүтээлийн нэр

- Зохиогчийн нэр, хаяг, электрон шуудангийн хаяг

- Товч хураангуй

- Түлхүүр үг

- Оршил

- Үндсэн хэсэг

- Дүгнэлт

- Зөвлөмж

- Номзүйн жагсаалт

- Хавсралт

- Зохиогчийн тухай

 

3. Бичвэрт тавигдах шаардлага:

  • Бүтээлнь А4 хэмжээтэй, бичвэрийн үсгийн фонт Times New Roman, 12pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
  • Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph-Bullets) зураасан тэмдэг (-)-ийг сонгоно.
  • Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  • Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар, нэр хоѐр нь 10pt үсгийн хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг нь JPEG өргөтгөлтэй байна. Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ.
  • Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, номзүйн жагсаалтыг оролцуулан 8-12 хуудсанд багтсан байна
  • Бүтээлийн эшлэлийг ОТИС-ийн эшлэл авах стандартын дагуу буюу APA загварыг удирдлага болгон хийнэ.

 

4. Хүснэгтэн мэдээллийн формат

  • Хүснэгтэн мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалжийг (Times New Roman, 12pt, Italic) форматаар бичнэ.
  • Хүснэгт бүр нэртэй байх бөгөөд дугаарын ард нэрийг залгуулан бичнэ.
  • Хүснэгтийг дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичих бол баганын гарчгуудыг давтана. Хэрэв гарчиг урт бол тэдгээрийг дугаарлаад дугаарыг нь тавина. Дараагийн хуудсанд үргэлжилж буй хүснэгтийн дээд хэсэгт Үргэлжлэл гэж бичээд хүснэгтий дугаарыг тавина.

5. Зурган мэдээллийн формат

  • Бүдүүвч (схем), жишиг (диаграмм), хэмжээст (график), фото зураг зэргийг зураг гэсэн агуулгаар оруулан нэгдсэн дугаараар дугаарлана.
  • Зурган мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалжийг (Times New Roman, 12pt, Italic) форматаар бичнэ.
  • Зурган мэдээллийн нэрийг дугаарын ард залгуулан бичнэ.
  • Томьѐог Word-ын Equation ашиглан бичнэ.

6. Номзүйн формат

  • Номзүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
  • Номзүйн жагсаалтанд үсгий гтодоор бичихгүй
  • Эх сурвалжуудыг дугаарлахгүй

 

Гурав. Сэтгүүлийн хуваарилалт

1. Сэтгүүлийн дугаар бүрээс ОТИС-ийн А. Б байрны номын санд 5, 5 хувь, ОТИС-ийн Эрдэм шинжилгээний номын санд 5 хувь, ОТИС-ийн бүрэлдэхүүн сургууль тус бүрд 1 хувийг албан ѐсоор хүлээлгэн өгч байна.

 

Дөрөв. Бусад

1. Тус сэтгүүлд тавигдах өгүүллийн чанарыг сайжруулах зорилгоор хөндлөнгийн шүүмж хийлгэнэ.

2. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ.

3. Дээр дурдсан бүх шаардлагыг хангаж зарласан хугацаанд өгсөн хугацааг ирүүлсэн хугацаа гэж тооцно. Хугацаандаа ирүүлээгүй материалыг буцаана.

4. Угсэтгүүлд хэвлэгдсэн материалыг ОТИС-ийн ЭШСТ-ийн эрхлэгчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулан тараахыг хориглоно. Сэтгүүлийн зохиогчийн эрх нь ЭШСТ-д хадгалагдана..

5. Зохиогч бүр нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвихдаа бусад зохиогчийн эрхийн бүтээлийг хуулбарлан зөрчил буюу plagiarism гаргахгүй байх үүрэгтэй. Зохиогчийн эрхийн зөрчил нь бусдын санаа, бичвэр, хэл хэллэг зэргийг зохиогчийн нэрийг дурдалгүйгээр санаатай буюу санамсаргүй байдлаар зөрчих үйлдэл юм.

6. ОТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд нь ЭШСТ-тай зөвшилцсөний үндсэн дээр “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн тусгай дугаарыг эмхтгэн гаргаж болно. Энэ тохиолдолд энэхүү зааврыг удирдлага болгох бөгөөд дугаар тус бүрээс 5 хувийг ЭШСТ-д хүлээлгэн өгнө.

 

Жишээ:

ӨГҮҮЛЛИЙН НЭР

А.Зохиогч,

ОТИC, Сургууль, Профессорын багийн нэр

Б.Зохиогч

Улс, байгууллага, албан газрын нэр

e-mail: xxxx@yyyy.zz

Хураангуй

Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх ёстой.

Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

Түлхүүр үг: Түлхүүр үг нь Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular хэлбэрээр бичигдэнэ. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

 

Оршил

Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.

 

1. Бүлгийн гарчиг

Өгүүллийг зөвхөн Windows ХР/Windows VISTA-ийн Microsoft Office 2003 программ дээр *doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman Mon фонд дээр 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

 

1.1 Дэд бүлгийн гарчиг

Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

 

1.2 Дэд бүлгийн гарчиг

Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

 

2. Бүлгийн гарчиг

Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New Roman Mon фонддээр Italic хэлбэрээр 10 pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.

Хүснэгт 1

Хүснэгтийн гарчиг

Хүрээ шугам нь 0,5 pt өргөнтэй дан шулуунаар байна.

Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Times New Roman Mon фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ.

1. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

Судалгааны төвийн танилцуулга

 НИЙГМИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН  ТАНИЛЦУУЛГА

Нийгмийн судалгааны төв нь Отгонтэнгэр их сургуулийн багш судлаачдын судалгаа эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэн дэмжиж, олон нийтэд сурталчлах зорилго бүхий  орон тооны бус, ашгийн төлөө бус байгууллага юм.  Нийгмийн судалгааны төв нь гишүүн, идэвхитнээс бүрдэх бөгөөд төвийн гишүүд нь тус сургуулийн доктор ба түүнээс дээш эрдмийн зэрэгтэй багш байна. Тус төвийн идэвхтэнүүд нь судалгаа эрдэм шинжилгээний ажилд сонирхолтой, цаашид өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзэлтэй багш, магистрант, докторант байж болно.

Нийгмийн судалгааны төвийн зорилго нь Отгонтэнгэр Их  Сургуулийн сургалт,судалгааны их сургууль болон хөгжихэрхэм зорилготой нийцүүлэн багшлах боловсон хүчний судалгааны чадавхийг нэмэгдүүлэх, судалгаанд суурилсан бодит мэдээллээр иргэдийг хангах, зөв монгол хүн төлөвшүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглэнэ.

Нийгмийн судалгааны төв дараах чиглэлүүдээр  үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  1. Багшлах боловсон хүчний судалгааны чадвар, туршлагаа тасралтгүй дээшлүүлэхэд нөлөөлөхүйц сургалт зохион байгуулах(орчин үеийн нийгмийн шинжлэх ухааны судалгааны үзэл баримтлал, арга, арга зүй, эрдэм шинжилгээ судалгааны мэдээллээр байнга хангах)
  2. Нийгэм хүмүүнлэгийн суурь судалгаа болон хавсрага судалгаа явуулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах
  3. Судлаач оюутан бэлтгэх, дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэх (Оюутны судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, дагалдуулан сургах үйл ажиллагааг зохион байгуулах)
  4. Бусад байгууллагуудаас ирсэн хүсэлтийг харгалзан захиалгат судалгааны ажил гүйцэтгэх,зөвлөмж, аргачлал боловсруулах
  5. Судалгаа шинжилгээний ажлын хүрээнд эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хэвлэн нийтлэж нийтийн хүртээл болгох (Нийтлэл, өгүүлэл, эрдэм шинжилгээний бичиг, судалгааны тайлан, ном сурах бичиг, вебсайт гэх мэт)

Нийгмийн судалгааны төв нь

  • Эрдэм шинжилгээний их семинар
  • Эрдэмтдийн цаг цуврал лекц
  • Залуу судлаач оюутнуудын клубыг зохион байгуулан хичээллүүлж байна.

Нийгмийн судалгааны төв нь  дараах суурь  судалгааг явуулаад байна.

  • Улаанбаатар хотын иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудал
  • Ебс төгсөгчдийн мэргэжил сонголт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
  • БЗД, СХД-ийн иргэдийн улс төрд хандах хандлага

 

 

 

Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

ОТИС-ийн ерөнхий чиглэл

  1. Хүний хөгжил, төлөвшил
  2. Боловсрол судлал, боловсролын шинэчлэл
  3. Эрх зүй, эрх зүйн шинэчлэл
  4. Тогтвортой хөгжлийн боловсрол
  5. Мэдээлэл-харилцаа холбоо технологи

 

ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

  1. Хүний хөгжил, төлөвшил
  2. Боловсрол судлал, боловсролын шинэчлэл
  3. Гадаад хэл, заах арга зүй

ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

  1. Хувийн эрх зүйн чиглэлээр:
    1. Газрын харилцааны эрх зүйн зохицуулалт: өнөө ба ирээдүй
    2. Гэр бүл-Хүүхэд-Хөгжил-Хамгаалал
    3. Хувийн эрх зүйн шинэчлэл
  2. Төр, захиргааны эрх зүйн чиглэлээр:
    1. Төрийн албаны уламжлал, шинэчлэл
    2. Боловсролын эрх зүй ба боловсрол судлал
  3. Эрүүгийн эрх зүйн чиглэлээр:
    1. Хүний эрх ба эрүүгийн эрх зүйн шинэчлэл
    2. Гэмт хэрэг-хохирогч судлал

 

ОТИС-ийн Эдийн засаг-бизнесийн удирдлагын сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

  1. Байгууллагын удирдлага, хөгжлийн асуудлууд
  2. Тогтвортой хөгжлийн боловсрол, тогтвортой хөгжил
  3. Мэдээлэл-харилцааны технологи
Эрдэм шинжилгээ, уран итгэлийн тэмцээн уралдаан

Отгонтэнгэр Их Сургууль дээр жил бүр уламжлалт зохион байгуулдаг, эрдэм шинжилгээ, уран итгэлийн тэмцээн уралдаан

 

  1. Үндсэн хуульт ёсны төлөвшил, хөгжлийн хандлага олон улсын эрдэм шинжилгээний хурал, Чимид сан, МУ-ын Их хурлын тамгын газар, МУ-ын Үндсэн хуулийн цэц, Хуульчдын холбоо, МУИС-ын Хууль зүйн сургууль, ОТИС
  2. Газартай холбоотой хүний эрхийн асуудлууд Үндэсний хэмжээний хурал МУ-ын Үндсэн хуулийн Цэц, Эмнести интернэшл, Хил хязгааргүй ТББ, ОТИС, МУИС-ийн ХЗС
  3. “Бид мэргэжлээ хэрхэн сайн мэдэх вэ?” Англи хэлний илтгэлийн тэмцээн
  4. Дэлхийн усны өдөртэй холбогдуулан “Ус бидний амьдралд” сэдэвт илтгэлийн тэмцээн.
  5. ОТИС-н “Парламентийн мэтгэлцээний аварга шалгарууулах” тэмцээн
  6. “Хүн байхын учир” уран илтгэлийн тэмцээн
  7. “Ёс зүйтэй оюутан Монголын ирээдүй” сэдэвт уран илтгэлийн тэмцээн
  8. Хүний эрхийн өдрийг тохиолдуулан “Ядуурал ба Хүний эрх” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан
  9. “Эрх зүйн шинэтгэл өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал
  10. “Андугаар үндсэн хууль батлагдсан ойн баярын” оюутны эрдэм шинжилгээний бага хурал
  11. “Үндсэн хуулийн түүхэн хөгжил, харьцуулсан судалгаа” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал /намар/
  12. Эрх зүйн тохиолдол шинжлэх, бодлого бодох уралдаан
  13. Шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн
  14. Уран илтгэгч шалгаруулах тэмцээн
  15. Менежментийн улсын олимпиад
  16. НББ-н улсын олимпиад
  17. ХААИС-ЭЗСургуультай хамтын ажиллагааны хүрээнд багш нарын ЭШХ
  18. ОТИС, МҮХАҮТ, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Бодлого судлалын төв ТББ, Оюу толгой ХХК, Швейцарын хөгжлийн агентлагын Ногоон Алт төслийн маркетингийн бүрэлдэхүүн хэсэгтэй хамтран зохион байгуулдаг“Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломж, арга зам” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал
  19. “Судлаач багш” ЭЗБУС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурал
  20. “Судлаач оюутан” ЭЗБУС-ийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал
  21. Мэргэжлийн суурь хичээлүүдийн АСТ, АХА, Центавр, Алтан хонх тэмцээнүүд
  22. БЗД-ийн ЕБС-иудын төгсөх ангийн оюутнуудын дунд анх удаа ОТИС-ийн нэрэмжит “Математикийн олимпиад”
  23. Жил бүр “Англи хэл-Боловсрол” Үндэсний багш, оюутны эрдэм шинжилгээний хурлыг санаачлан зохион байгуулж байна. Тус хурлыг Монголын Англи Хэлний багш нарын холбоо, ЮНЕСКО-ийн үндэсний комисс, АНУ-ын элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг.
  24. “Англи-Америкийн түүх соёл” оюутны эрдэм шинжилгээний хурал
  25. “Хэл шинжлэл-боловсрол” хэл шинжлэлийн салбарын оюутны эрдэм шинжилгээний бага хурал
  26. Тайваний Мин Чуаны их сургуультай хамтран “Хятад хэлний заах арга” форум
  27. “Хятад хэлний уран илтгэл”-ийн улсын уралдаан
  28. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Сэтгүүл зүйн сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежийн сэтгүүл зүйн ангийн оюутны Эрдэм шинжилгээний хурал
  29. Сэтгүүл зүй судлаач, багш нарын эрдэм шинжилгээний хурал
  30. “XXI зуун – Монгол гэр бүл” багш, судлаач, оюутны хамтарсан эрдэм шинжилгээний хурал /УБИС-тай хамтарч зохион байгуулдаг/
Эрдмийн зөвлөлийн дүрэм

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Эрдмийн зөвлөл нь сургуулийн хэмжээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх бодлого боловсруулж, тусгай төлөвлөгөөний дагуу зохицуулан зохион байгуулах, сургуулийн ректорт зөвлөх эрхтэй хамтын удирдлагын байгууллага юм.
1.2. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургуулийн захиргаа, тэнхим, хамт олноос нэр дэвшүүлж, сургуулийн бүх багш нарын хурлаас санал хураалтаар сонгож захирлын тушаалаар батална.
1.3. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.
1.4. Эрдмийн зөвлөл нь 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүх бүрэлдэхүүний 70%-иас доошгүй нь эрдмийн зэрэг, цолтой багш, мэргэжилтэн байна.
1.5. Эрдмийн зөвлөлийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргыг ил санал хураалтаар сонгоно.
1.6. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох шаардлага гарвал эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж захирлын тушаалаар батлан бүх багш нарын хуралд мэдэгдэнэ.
1.7. Нөхөн сонгогдсон эрдмийн зөвлөлийн гишүүн үлдэх хугацаанд бүрэн эрхтэй байна.
1.8. Эрдмийн зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурдсан асуудал хэлэлцэн протокол, тогтоол, удирдамж, зөвлөмж гаргана. Үүнд:
1.8.1. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн төлөв
1.8.2. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон жилийн төлөвлөгөө, явц, үр дүн цаашдын зорилт
1.8.3. багш нарын эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, явц гүйцэтгэл, үр дүн цаашдын зорилтын талаар илтгэл, сонсгол
1.8.4. магистрын дипломын ба дэд докторын диссертацийн ажлын сэдэв, явц, эрдэм шинжилгээний ажлын чанар чансаа, үр өгөөжийг дээшлүүлэхтэй холбогдсон тодорхой асуудал
1.8.5. эрдэм шинжилгээний хурал, симпозиум явуулах сэдэв, зохион байгуулалтын асуудал
1.8.6. багш нарт эрдмийн цол олгох асуудлыг хэлэлцэж, ректор санал оруулах
1.8.7. багш нарын бичсэн ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлэлд шилжүүлэх асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах
1.8.8. бусад сургууль, байгууллага, хүмүүсийн эрдмийн бүтээл, ном зохиолыг хэлэлцэн тодорхойлолт, шүүмж гаргах
1.8.9. сургуулийн сургалтын төлөвлөгөө
1.8.10. сургалт эрдэм шинжилгээний ажилд удирдлага болгон мөрдөгдөх үндсэн баримт бичиг
1.9. Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэр нь ректорын тушаалаар баталгаажина.
1.10. Эрдмийн зөвлөл нь өөрийн ажлын үр дүнгийн талаар бүх багш нарын хуралд тайлагнана.

Хоёр. Эрдмийн зөвлөлийн хурал

2.1. Эрдмийн зөвлөлийн хурал жилд 2 удаа хуралдана. Шаардлага гарсан нөхцөлд эрдмийн зөвлөлийн даргын санаачилгаар, эсвэл эрдмийн зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр ээлжит бус хурал хуралдуулж болно.
2.2. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцно.
2.3. Эрдмийн зөвлөлийн гишүүн хэлэлцэх асуудлаар урьдчилан бичгээр саналаа өгсөн бол түүнийг хуралд оролцсонд тооцож ирц авна.
2.4. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн дарга даргалах ба эрдмийн зөвлөлийн дарга хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүй тохиолдолд хурлыг эрдмийн зөвлөлийн даргын санал болгосноор эрдмийн зөвлөлийн гишүүн даргална.
2.5. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон эрдмийн зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн санал авсан бол хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцвэл эрдмийн зөвлөлийн даргын санал авсан талынх хүчинтэйд тооцогдоно.
2.6. Эрдмийн зөвлөлийн хэлэлцэх асуудал, дараалал, шаардлагатай тохиолдолд гаргах шийдвэрийн төслийг боловсруулах зэрэг хурлын бэлтгэлийн асуудлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга хариуцна.
2.7. Эрдмийн зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хуралдуулж болно.

Гурав. Эрдмийн зөвлөлийн даргын эрх, үүрэг

3.1. Эрдмийн зөвлөлийн дарга нь дор дурьдсан эрх эдэлнэ.
3.1.1. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэр, зөвлөмжийн талаар үндсэн чиглэл гаргах
3.1.2. эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах
3.1.3. эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, нөхөн сонгох асуудлыг санаачлах,батлах
3.1.4. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын боловсруулалтын түвшин хангалтгүй гэж үзвэл хурлыг хойшлуулах
3.1.5. эрдэмтэн нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих, заавар, зөвлөгөө, үүрэг даалгавар өгөх
3.1.6. эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлаар санал гаргах

Дөрөв. Эрдэмтэн нарийн бичгийн даргын эрх үүрэг

4.1. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг төлөвлөх, хурлын бэлтгэлийг хангах
4.2. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжийн биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
4.3. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтай холбогдсон асуудлаар салбар нэгжийн удирдлага, багш нарт хугацаатай үүрэг, даалгавар өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих
4.4. Хурал хуралдах сар, өдөр, хугацаа, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг хурал хуралдахаас 5 хоногийн өмнө гишүүдэд урьдчилан зарлаж холбогдох материалыг тараана.

Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх үүрэг

5.1. Эрдмийн зөвлөлийн гишүүд нь Отгонтэнгэр их сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын хэтийн төлөв чиглэлийн талаар бие даасан онол практикийн ач холбогдол бүхий асуудлыг хуралд тавьж хэлэлцүүлэх
5.2. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж хуралд идэвхитэй оролцон санаа бодлоо илэрхийлэх
5.3. Эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлын хүрээнд тулгамдсан ба хэтийн зорилтын талаар бодитой санал дэвшүүлэх
5.4. Эрдмийн зөвлөлөөс даалгасан үүрэг даалгаврыг хугацаанд нь сайн биелүүлэх
Зургаа. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн хүлээх хариуцлага
6.1. Эрдмийн зөвлөлийн гишүүн нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол эрдмийн зөвлөлийн хурлаар дутагдлыг зааж анхааруулах буюу эрдмийн зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

Эрдмийн зөвлөл

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

Сургууль нь сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, эрдмийн цол олгох асуудал, сургалт эрдэм шинжилгээний ажилд мөрдөх үндсэн баримт бичгийг хянан хэлэлцэх болон сургуулийн ректорт зөвлөх эрх бүхий хамтын удирдлагын байгууллага болох эрдмийн зөвлөлтэй байна.

Эрдмийн зөвлөл нь эрдмийн зэрэг, цолтой багш, мэргэжилтэн, удирдах болон ректорын зөвлөлийн зарим гишүүдээс бүрдэнэ.

Эрдмийн зөвлөлийн үүрэг:

  • Отгонтэнгэр их сургуулийн сургалтын үйл ажиллагаанд ашиглах баримт бичгүүдийг боловсруулан гаргах
  • Сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын үндсэн ба хэтийн чиглэлийг хэлэлцэж батлах
  • Сургалтын төлөвлөгөө батлах
  • Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөр батлан мөрдүүлэх
  • Эрдмийн цол зэрэг олгох асуудал хэлэлцэж холбогдох дээд байгууллагад санал болгох
  • Эрдэм шинжилгээний бүтээл болон ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлэх, нийлүүлэх, нийтийн хүртээл болгоход санал өгөх, зөвлөмж гаргах