Малайз улсад зохион байгуулагдсан 2018 оны FIBA 3X3 U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Монгол улсын эрэгтэй шигшээ баг нийт есөн тоглолт хийснээс найман хожил байгуулж тэмцээний хүрэл медалийн эзэд боллоо. Өнөөдөр буюу 09 сарын 11:04 цагт Шигшээ багийнхан эх орондоо ирсэн бөгөөд гэр бүлийнхэн болон ОТИС-ийн төлөөлөл угтан авч хүндэтгэл үзүүлэв. Манай улсын шигшээ баг тус тэмцээний урьдчилсан шатанд Иран, Узбекистан, Хонконг, Гуамыг хожиж дараагийн шатанд шалгарсан юм.…
Read MoreОтгонтэнгэр их сургууль болон түшиц Одтой жаалууд цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. 1991 онд байгуулагдсан хувийн хэвшлийн анхны их сургууль 28 дахь хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Олон улсын чанарын менежментийн ISO9001:2015 болон ахисан түвшний гурав дахь магадлан итгэмжлэлдээ тэнцэж амжилт дүүрэн эхлүүлж байгаа тус сургуульд энэ жил 600 гаруй оюутан 16 хөтөлбөрт элсэн орсон. Тэр дундаа ОТИС энэ хичээлийн жилээс Нийгмийн ажилтан, Аялал жуулчлалын менежмент, Экологи, байга…
Read MoreОтгонтэнгэр Их сургуулийн багш, доктор Ц.Баярмаа Тайландын Вант улсын Чуларанкорн Их сургуулийн Ази судлалын тэнхимийн урилгаар Солонгос Тайланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцоод ирлээ. Монголын Солонгос хэл судлал, их дээд сургуулиудын сургалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв сэдвээр тавьсан түүний илтгэлийг олон улсын судлаачид ихээхэн сонирхон хэлэлцжээ. Уг хуралд БНСУ, Япон, БНХАУ, Вьетнам зэрэг Азийн 12 о…
Read MoreОтгонтэнгэр их сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилийг эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан “Багшийн тасралтгүй хөгжил, багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулсан тэргүүн туршлага” сургалтыг нийт удирдлага багш нарын дунд зохион байгууллаа. Сургалтанд МУ-ын гавьяат, ОТИС-ын багш доктор Б.Галиндэв "Их сургуулийн багш гэж хэн байх, хэрхэн хөгжих боломжтой" талаар, БСШУСЯ-ны харьяа Багшийн хөгжлийн институтийн захирал Д.Сүрэнчимэг "Та сургалтад хам…
Read MoreRead MoreОтгонтэнгэр их сургууль өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт хэмжилзүйн төвөөс олон улсын ISO9001:2015 стандартын гэрчилгээгээ гардаж авлаа. Хувийн хэвшлийн их сургуулиудаас анх удаа үндэсний стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулалт хийлгүүлэн аудитад тэнцэж ISO9001:2015 сертификат авснаар Монгол улсын дээд боловсролын байгууллагуудаас чанарын менежментийг амжилттай нэвтрүүлсэн үндэсний жишиг сургуулиудын нэг боллоо. Стандарт хэмжилзүйн төвийн Бүтээгдэхүүн тогтолцооны баталга…
Read MoreЭЕШ энэ сарын 16-нд буюу ирэх долоо хоногийн бямба гарагт Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ онд нийт 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө. Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу…
Read MoreОтгонтэнгэр их сургууль "Багш сургуулийн өмнөх насны боловсрол" сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхээр болсон билээ. БМИҮЗ-ийн шинжээчид өнөөдөр ирж сургуулийн материаллаг бааз, орчин нөхцөлтэй танилцах аялалаар ажлаа эхэлж байна. Шинжээч нар 2 хоног ажиллаж үр дүнгээ танилцуулах юм.
Read More2005 оны "Монголын мисс" Б.Гантогоо ОТИС-ийн Агаарын тээврийн үйлчилгээний ангийн хоёр оюутанд БНСУ-ын онгоц үйлдвэрлэгч, агаарын тээврийн үйлчилгээний компаниудын зохион байгуулж буй “LUXURY” гоо бүсгүй тэмцээнд оролцох эрхийг олгосон юм. Уралдаанд тус ангийн 7 оюутан өрсөлдөж, үндэсний хувцас, гоёлын даашинзтай тайзны алхаа, гадаад хэлээр өөрийгөө танилцуулах гэхчлэн чадваруудаар өрсөлдсөнөөс агаарын тээврийн үйлчилгээний 1В ангийн оюутан Т.Нацагдулам, Б.Хишигжаргал нар шалгарлаа.
Read MoreОтгонтэнгэр их сургууль нийгмийн салбар бүрт шинэ мэдлэг бүтээж, түгээж дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий их сургууль байхаар зорин ажиллаж байгаа.Мөн сургалтын үйл ажиллагааг ОУ-ын стандарт, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн байнга сайжруулах замаар боловсролын үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Иймээс чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр "Чанарын үнэлгээний баг" жил гаруйн хугацаанд…
Read MoreОтгонтэнгэр Их сургууль чанарын үнэлгээний ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэх гэж байгаатай уялдан багш, ажилтануудад сургалт зохион байгууллаа. Энэхүү стандартыг нэвтрүүлэх “Чанарын үнэлгээний баг” жил гаруйн хугацаанд төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд чанарын менежментийн тогтолцооны гарын авлага гаргаад байна. Дээд боловсролын байгууллага сургалтын хөтөлбөрт тавигдах үндэсний стандартыг мөрдөн ажиллахын зэрэгцээ боловсролын үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй хүргэж…
Read MoreМонгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан НИСЭХ МИНИЙ ИРЭЭДҮЙ” өдөрлөг өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгуулагдлаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон арга хэмжээнд ИНЕГ-ын алба, салбаруудаас гадна агаарын тээврийн боловсон хүчин бэлтгэдэг их сургуулиуд оролцож өөрсдийн үйл ажиллагаа сурталчилсан юм. Отгонтэнгэр их сургууль өнгөрсөн хичээлийн жилээс эхлээд "Агаарын тээврийн үйлчилгээ" хөтөлбөрийг нээсэн бөгөөд энэ талаар мэдээлэл авахыг хүссэн иргэд олон байсан юм. Эн…
Read MoreГадаад Явдлын Яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар Отгонтэнгэр их сургуулийн багш оюутнуудтай уулзлаа. Уулзалтаар тус сургуулийн оюутнууд Гадаад Харилцааны яаманд зуны амралтаараа мэргэшүүлэх дадлага хийх боломжийн талаар ярилцсан юм.
Read MoreНийслэлийн боловсролын газар, Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөл, Отгонтэнгэр Их сургууль, Карьер хөгжлийн төв хамтран “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АНХДУГААР ОЛИМПИАД 2018” зохион байгуулагдлаа. Тэргүүн байранд шалгарсан сурагчидад Отгонтэнгэр Их Сургуулиас 20 сая төгрөгийн тэтгэлгийг олголоо. Үүнд: 1. Олипиадын тэргүүн байранд шалгарсан 11-р ангийн 10 сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд ОТИС-ийн хамтарсан хөтөлбөрүүдээс бусад хөтөлбөрөөс…
Read MoreЕвропын Холбооны улсын ERASMUS хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй C3QA буюу “Докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг Европын холбооны шалгуурт нийцүүлэх” төсөлийн зохицуулагч Армени дахь Францын их сургуулийн дэд захирал доктор Араяак Новоян төслийн дунд шатны үнэлгээ хийхээр Монгол улсад айлчилж байна. Тус төсөл нь 2016 оны хоёрдугаар сард зарлагдсан бөгөөд Армени, Монгол, Украйн, Казакстан улсууд төслийн оролцогч улсуудаар, Испани, Франц, Польш улсуудын их дээд сургуулиуд төслийн зөвлөх байгуул…
Read MoreFIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо) 3x3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шинжэн хотод өндөрлөлөө. Эрэгтэй 21 баг өрсөлдсөнөөс Австралийн шигшээ баг түрүүлж, Монголын баг мөнгө, Японы баг хүрэл медалийн эзэд болов. Монголын шигшээ багт Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар тоглож Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн гайхалтай амжилт үзүүллээ. Тэд өнгөрсөн жилийн тивийн аваргаас Алтан медаль хүртсэн бол энэ жилийн мөнгөн медалийг хүртэж хос меда…
Read MoreОтгонтэнгэр их сургуулийн Гадаад хэл, Агаарын тээврийн үйлчилгээний тэнхимээс зохион байгуулж буй Англи хэл, соёл сурталчлах 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдсан уралдаанд ХС-ийн СЗОХТ-ийн багш Доктор Г. Жаргалсайхан, ЭЗБУС-ийн Санхүүгийн 4-р ангийн оюутан Э. Энхзаяа нарын орчуулга шалгарч “Best Translator” өргөмжлөлийг гардуулсан юм. “Шекспирийн 72 цаг” орчуулгын уралдаанд ХЗС-ийн Эрх зүй 1а ангийн оюутан Б. Хэрлэн, ЭЗБУС-ийн Бизнес удирдлагын 1 ангийн оюутан Т. Отгонтуяа, Санхүүгийн 4 ангий…
Read MoreЭрдэм шинжилгээ судалгааны ажлын цар хүрээг өргөтгөх, эрдэмтэн багш нарын тоог нэмэгдүүлэх нь их дээд сургуулиудын өмнө тавигдаж байгаа хамгийн чухал зорилтуудын нэг. 1991 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Отгонтэнгэр Их сургууль өөрийн эрхэм зорилгодоо энэхүү асуудлыг тусгаж өгсөн бөгөөд багш нарыгаа эрдэмжүүлэх, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Өнөөдөр Отгонтэнгэр Их сургуулийн эрдмийн зөвлөл хуралдсан бөгөөд 2018-2022 оны эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх хө…
Read More