Skip to content

15+ жилийн элсэлтийн туршлага

Бакалавр, магистрын элсэлтийн бүртгэл

Бакалаврын өдөр, орой, эчнээ анги, магистрын ангийн элсэлтийн бүртгэл ОТИС-ийн В байранд ажлын өдрүүдэд явагдаж байна.

Шууд зөвлөгөө авахыг хүсвэл 9510-1991-д холбогдоно уу.

Why OTU?

  • Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх 15 гаруй жилийн арвин туршлага

  • Өдөр, орой, эчнээ болон магистрын сувагтай элсэлт

  • Тэтгэлэг, хөнгөлөлтийн олон боломж

  • Цахим бүртгэл elselt.otu.edu.mn

Information you need to enroll

Professions

For more information about day, evening and correspondence classes for bachelors, master degree classes and doctor degree classes click on the see more button.

Read more

Scholarship

Once enrolled in OT, you can have variety of discounts, vouchers and be able to participate in other programs.

Read more

Instruction

elselt.otu.edu.mn Instruction about how to register using enrollment registration system.

Read more

Admission policy

Open the sections below for admission policy, threshold scores, and discount information.

2025-2026 оны хичээлийн жилд Отгонтэнгэр их сургуулийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/143 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/170 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаал болон бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журам /цаашид “журам” гэх/-ыг баримтлана.

  2. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох стандартад нийцүүлэн сургуулийн Удирдах зөвлөлөөс баталсан хяналтын тоонд багтаан Отгонтэнгэр их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагч элсүүлнэ.

  3. Энэхүү журам нь ОТИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд суралцагч бүртгэх, ур чадварын шалгалт авах, оноогоор эрэмбэлэх, мэргэжил сонголт хийх, баталгаажуулах, элсүүлэх үйл явцыг зохицуулна.

  4. ОТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, Удирах зөвлөлөөс баталсан хөтөлбөрт элсүүлэх суралцагчийн тоог “хяналтын тоо”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “элсэгч”, элсэлтийн цахим бүртгэлийн системийг “элсэлтийн систем”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “элсэлтийн комисс”, ур чадварын шалгалтыг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “ур чадварын шалгалтын комисс”, элсэлтийн цахим хуудаст нэвтэрч хувийн мэдээллээ оруулсан болон биеэр ирж элсэх хүсэлтэй, хэд хэдэн хөтөлбөрийг сонгож төлбөр төлж баталгаажуулах үйл явцыг “элсэлтийн бүртгэл”, Монгол Улсын иргэний харьяалалгүй буюу гадаад улсын харьяалалтай иргэнийг “гадаадын иргэн” гэнэ.

  5. ОТИС-д гадаадын иргэнийг элсүүлэх асуудлыг “Отгонтэнгэр их сургуульд гадаадын иргэнийг суралцуулах журам”-аар зохицуулна.