Ректорын мэндчилгээ

     Мэдлэг, мэдээллийн эрин зуунд сурч, хөдөлмөрлөж байгаа эрхэм оюутан, магистрант, докторант, эрдэмтэн багш, ажилтан, ажилчид, нийт төгсөгчид, элсэгчид, хамтран ажиллагч байгууллага, хамт олон, хувь хүмүүс та бүхэнтэй мэндчилж байгаадаа туйлын баяртай байна.

    Ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон хувийн хэвшлийн анхны их сургууль болох Отгонтэнгэр Их сургуультай ажил амьдрал, сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг та бүхэнд нийт хамт олныхоо өмнөөс талархал дэвшүүлье.

       Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нийт төгсөгчид болон одоо суралцаж байгаа ирээдүйн эрдэмтэн, мэргэжилтэн, шилдэг менежер, эдийн засагч, хуульч, сэтгүүлч, багш, орчуулагч та нарынхаа сурлага хөдөлмөрт тань өндөр амжилт хүсэн ерөөе.

      Номын цагаан буян сэтгэл оюундаа гийгүүлж, эрдэм мэдлэгээ түмэн олондоо харамгүй түгээж, шинэ шинэ мэдлэг бий болгон хойч үедээ өвлүүлэн, шинэ үеийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрдэмтэн багш нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

                          Очирваань хайрханаараа овоглосон 

                          Оюуны их уурхай Отгонтэнгэр Их сургуулийн маань хаалга эрдэм мэдлэгийг

                  эрхэмлэгч хэн бүхний өмнө ямагь нээлттэй байх болно. 

                          Боловсролыг эрхэмлэгч та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байна.  

                            Отгонтэнгэр Их сургуульд тавтай морилно уу?

                                                    Дэд профессор Д.Наранчимэг