Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр

Отгонтэнгэр их сургуульд элссэнээр дараах хөнгөлөлт,
урамшуулал, хөтөлбөрт хамрагдахад нээлттэй байх болно

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг

Жил бүр 30 хүртэлх суралцагчид сар бүр 100,000 төгрөгийн тэтгэлэг олгодог. Жил бүрийн 6-р сарын 15-ны дотор бүртгүүлдэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.mecss.gov.mn/PrsdntPM

Зориг сангийн тэтгэлэг

Олон улсын байгууллага, гаднын томоохон компаниудтай хамтран жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарладаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.zorigfoundation.org

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

Жил бүр 50 хүртэлх суралцагчид сар бүр 80,000 төгрөгийн тэтгэлэг олгодог. Жил бүрийн 6-р сарын 15-ны дотор бүртгүүлдэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.mecss.gov.mn/PrsdntPM

Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг

ОТИС-ийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг
Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.otgontenger.edu.mn

Голомт банкны тэтгэлэг

Жил бүр 100 оюутанд тэтгэлэг олгодог. 9-р сард зарлаад 11-р сард дүнгээ гаргадаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.golomtbank.com

ХААН банкны тэтгэлэг

Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид хамрагддаг. 3-р сарын дундуур орон даяар нээлттэй зарлагддаг бөгөөд ХААН банкны салбар дээр материалаа хүлээлгэж өгдөг.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.khanbank.com

Оюу Толгой тэтгэлэг

Уул уурхай, барилга, инженер, геологи, хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр суралцаж буй 2, 3, 4-р дамжааны оюутнууд тэтгэлэгт хамрагдана. Жил бүрийн 9-р сард зарладаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.ot.mn

Төгсөгчийн нэрэмжит тэтгэлэг

Нэг хичээлийн жилд 2 оюутан түс бүр 1 сая төгрөг
Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.otgontenger.edu.mn
Отгонтэнгэр их сургууль
Сургуулиас олгодог хөнгөлөлт урамшуулал

Элсэлтийн ерөнхий шалгалт

ЭЕШ-ын оноонд үзүүлэх хөнгөлөлт элсэх хөтөлбөрийн суурь хичээлээр  601-700 оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 75% (АТҮ хөтөлбөрт элсэгч эхний жилийн сургалтын төлбөрөөс 2,0 сая төгрөгийг) хөнгөлнө элсэх хөтөлбөрийн суурь хичээлээр  701 ба түүнээс дээш оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100% (АТҮ хөтөлбөрт элсэгч эхний жилийн сургалтын төлбөрөөс 2,5 сая төгрөгийг) хөнгөлнө

БСШУЯ-ны тэтгэлэг

БСШУЯ-ны сайдын холбогдох тушаалд нэр заасан улсын болон олон улсын чанартай мэргэжлийн олимпиадад тэргүүн байр эзэлсэн элсэгч бол сургалтын төлбөрийн 50 хувь, дэд байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 25 хувийг чөлөөлнө.

ОТИС-ийн төгсөгчийн нэрэмжит тэтгэлэг

Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ОТИС-ийн 2-4-р курсийн оюутнуудаас сурлагын амжилт, олон нийтийн оролцоо, манлайллаараа шалгарсан шилдэг оюутнуудыг шалгаруулж, тус бүрт 10 сарын турш 100,000 төгрөгийн тэтгэлэг олгоно.

Амжилтийн эзэн тэтгэлэг

  • Олон улсын хэмжээнд:
  • I байрт шалгарсан оюутанд 40% хүртэл
  • II байрт шалгарсан оюутанд 30% хүртэл
  • III байрт шалгарсан оюутанд 20% хүртэл
  • Улсын хэмжээнд:
  • I байрт шалгарсан оюутанд 30% хүртэл
  • II байрт шалгарсан оюутанд 20% хүртэл
  • III байрт шалгарсан оюутанд 10% хүртэл
200.000₮
Эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрөөс 200.000 төгрөгийн хөнгөлөлт  
400.000₮
Эхний 4 ба түүнээс дээш улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрөөс 400.000 төгрөгийн хөнгөлөлт
300.000₮
Оюутны холбоо, оюутны зөвлөлийн идэвхтэн сонгуультнуудад тухайн жилийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан дараа улирлын сургалтын төлбөрөөс 300.000 төгрөгийн хөнгөлөлт
100%
Спортын онцгой ур чадвартай, амжилт гаргасан оюутны сургалтын төлбөрийг 100% хүртэл
15%
ОТИС-ийн бакалаврын сургалтыг 3,6 болон түүнээс дээш голч дүнтэй төгссөн магистрантурын сургалтын 1-р улиралд 3,0-аас дээш голч дүнтэй суралцсан магистрантад суралцах хугацааных нь сургалтын төлбөрийн 15% хүртэл тэтгэлэг олгоно.

Б.АНУДАРЬ

Хуулийн сургуулийн бизнесийн эрх зүйн ангийн оюутан

Тэтгэлэгт хамрагдсан оюутны сэтгэгдэл

Үүсгэн байгуулагчийн тэтгэлгийг 3 жил дараалан хүртсэн. Энэ бол жил ахих тусам сургалтын төлбөрөөс илүү өндөр хувиар хөнгөлдөг тэтгэлэг юм л даа. Тиймээс нэгдүгээр дамжаанаасаа эхлээд л би мэрийж хичээсэн. Оюутнуудын дийлэнх нь мэргэжлийн бус хичээлдээ хайнга хандах нь их. Тэгснээрээ маш том боломжоос хоцорч байгаагаа мэддэггүй. Би лав сүүлийн гурван жил бүтэн төлбөр төлж үзээгүй. Сургалтын төлбөр эцэг эхчүүдийн хувьд ч, оюутнуудын хувьд ч хүнд ачаа болдог шүү дээ.Харин би тэрхүү ачаагаа хөнгөлж чадсан шүү.

тэтгэлэгт хөтөлбөр

БАКАЛАВРЫН
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

  • Тайваний Минь чуаны их сургуульд 1 улирал тэтгэлэгт хөтөлбөр
  • БНХАУ-ын SIAS олон улсын их сургуульд 1 улирал тэтгэлэгт хөтөлбөр
  • БНХАУ-ын Зилин цагаачдын их сургуульд 1 жил тэтгэлэгт хөтөлбөр
  • АНУ-ын Колорадо хайст их сургуультай хамтарсан 4+1 хөтөлбөр
  • Тайваний Минь чуаны их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр

МАГИСТРЫН
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

  • Тайваний Минь чуаны их сургууль
  • БНХАУ-ын Лиаонины их сургууль
  • Хансо их сургууль
  • Японы Токиогийн их сургууль
  • Японы Обирлин их сургууль
  • Японы Комазава охидын их сургууль

ДОКТОРЫН
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

  • Хятадын Лиаонины их сургууль 100% тэтгэлэгт хөтөлбөр
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ

Хэн хамрагдах вэ?

Бүтэн өнчин бакалаврын өдрийн ангийн суралцагч

Бакалаврын өдрийн ангид 3 суралцагчтай айлын 1 суралцагч

Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй /хувь хамаарахгүй

Хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын өдрийн ангийн нэг суралцагч

Эцэг, эх нь хоёулаа эсвэл хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

  • Суралцагчийн өргөдөл
  • Сурдаг болон сурлагын дүнгийн тодорхойлолт
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар
  • Боловсролын үнэлгээний төвийн батламж /шинээр элсэгч/
  • Төрсний гэрчилгээний хуулбар
  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Нас барсны гэрчилгээний хуулбар /1 болон 3-р нөхцөлөөр хамрагдагчдад/
  • Тэтгэмж авдаг дэвтрийн хуулбар
  • Хөдөлмөрийн чадвараа алдсан актны хуулбар /1, 2, 3-р нөхцөлөөр хамрагдагчдад/
  • Ах, эгч, дүүгийн сургуулийн тодорхойлолт /5-р нөхцөлөөр хамрагдагчдад/
  • Дүүрэг болон сумын засаг даргын тамгын газрын боловсролын хэлтсээс буцалтгүй тусламжаар суралцахыг дэмжсэн бичиг