Дүрэм журам

Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, журмын хуудас

Ангилал
Оюутны холбоо, оюутны зөвлөлийн дүрэм

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН

ОЮУТНЫ ХОЛБОО, ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

  1. дүгээр зүйл. Дүрмийн зорилт

1.1. Энэ дүрмийн зорилт Отгонтэнгэр Их сургуулийн /цаашид ОТИС гэх/ Оюутны Холбоо/цаашид ОХ гэх/, Салбар сургуулийн Оюутны Зөвлөл /Цаашид ОЗ гэх/-н зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчим, бүтэц зохион байгуулалт, гишүүдийн эрх үүрэг, ОХ-ны чиглүүлэгч багш, тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, гишүүд, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.  Энэ дүрэм нь Монгол Улсын Үндсэн хууль, МУ –ын Төрийн бус байгууллагын тухай хууль, Боловсролын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, Монголын Оюутны Холбооны дүрэм, Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, дотоод журмуудтай уялдана.

  1. Отгонтэнгэр их Сургуулийн Оюутны Холбоо нь ОТИС-н  оюутны эрх барих, дээд байгууллага мөн.

1.4. ОХ  нь өөрийн билэгдэл, хэвлэмэл хуудастай байна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Зорилго, зарчим, үйл ажиллагааны чиглэл

2-дугаар зүйл. Зорилго

2.1. ОТИСОХ-н эрхэм зорилго нь тус сургуульд суралцаж буй оюутнуудын эрх ашгийг хамгаалах, оюутныг бүх талаар хөгжүүлэх, нийгэмд бие хүн бэлтгэх цогц үйл ажиллагааг зохион байгуулах, сургуулиа төлөөлөх, оюутнуудаа бусад их дээд сургуулиудын оюутнуудтай холбох, салбар сургуулиудын ОЗ-үүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэн, нэгдмэл удирдлагаар хангахад оршино.

2.2. ОТИСОХ нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд зорилтуудаа тодорхойлон гшүүдийн олонхийн саналаар  баталгаажуулан хэрэгжүүлнэ.

3-дугаар зүйл. Зарчим

3.1. ОХ нь  үйл ажиллагаа явуулахдаа дараах зарчмуудыг заавал удирдлага болгоно.

3.1.1. Ардчилал, шударга ёсны зарчим

3.1.2. Удирдах, удирдуулах ёсны зарчим

3.1.3. Ил тод нээлттэй байдлын зарчим

3.1.4. Нэгдмэл удирдлагын зарчим

3.1.5. Байнгын тогтвортой, залгамж чанартай байх зарчим

3.1.6. Хариуцлага тооцдог, ёс зүйтэй байх зарчим

3.1.7. Харилцан итгэлцэл, идэвхи санаачлагатай, сайн дурын байх зарчим

3.1.8. Дүрмээ даган биелүүлэх зарчим

3.1.9  Гишүүдийн тэгш эрхийн зарчим

4  дүгээр зүйл. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

4.1. ОТИСОХ нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.  

4.1.1. Сургуулийн нийт оюутнуудын эрх ашгийг хамгаалах,

4.1.2. Нийт оюутнуудыг ОТИС, МОХ болон бусад байгууллага, албан тушаалтантай харилцахдаа бүрэн төлөөлөх,

4.1.3. Оюутныг хөгжүүлэх, дэмжих, нийгэмд бие хүн бэлтгэх бүх төрлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах,

4.1.4   Оюутны бүх төрлийн санаачлагыг дэмжих

4.1.5  Оюутны бүх чиглэлийн клубын үйл ажиллагааг дэмжих,

 

Бүтэц, зохион байгуулалт, эрх, үүрэг

5 дугаар зүйл. ОХ-ны хурал

5.1. ОХ нь тэргүүн, ОХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга /ЕНБД/, нарийн бичгийн дарга /НБД/, ажлын алба, чиглүүлэгч багш, салбар сургууль бүрийн оюутны зөвлөлөөс бүрдэнэ. ОХ нь ОХ-ны тэргүүн, ЕНБД, НБД нарыг хурлаар, оюутны зөвлөл тус бүрээс 2 гишүүнийг сонгож, ОЗ –н дарга нар албан үүргийн дагуу нийт 12 гишүүнээс бүрдэнэ.  

5.2. ОХ –ны шийдвэр гаргах дээд байгууллага нь ОХ-ны хурал байна.

5.3. ОХ-ны хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрт 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг гишүүдийн олонхийн саналаар баталгаажуулна.

5.4. Шаардлагатай бол ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд тэргүүн, түүний эзгүйд ЕНБД ба гишүүдийн олонхийн саналыг үндэслэн зохион байгуулна. Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа чиглүүлэгч багш,  тэргүүнд уг хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ.

       5.5. ОХ, ОЗ –ын нийт гишүүдийн чуулган

5.5.1. Энэ дүрмийн 5.1-д заасан ОТИС –ын оюутны өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн бүрэлдэхүүнийг ОХ, ОЗ –ын нийт гишүүдийн их хурал буюу чуулган гэнэ.  

5.5.2    Чуулган жилд 2 удаа ээлжит хуралтай байхаас  тодорхой асуудлаар ээлжит бус чуулган зохион байгуулж болно. Ээлжит бус чуулганыг Оюутны холбооны гишүүдийн 2/3-н саналаар зохион байгуулна.

5.5.3. Хурал нь ОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, зорилго, зорилт тодорхойлох, төлөвлөгөө, тайлан, төсөв хэлэлцэх батлах, тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, сонгох зэрэг бүрэн эрхтэй байна.

6 дугаар зүйл. Хурлын дэг

 6.1. Нийт гишүүдийн олонхи /гуравны хоёр/ ирсэнээр хурлыг хүчинтэйд тооцно.

6.2. Хурал нь даргалагчтай байх тэргүүн, түүний эзгүйд ЕНБД, түүний эзгүйд гишүүдийн олонхийн санал авсан гишүүн даргална.

6.3. Хурлын протоколыг нарийн бичгийн дарга үнэн зөв, стандартын дагуу тэмдэглэж хурлын даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулна.

6.4. Хурал эхлэхээс өмнө хэлэлцэх асуудлыг гаргасан байх ёстой бөгөөд хэлэлцэх асуудал, түүний дарааллыг ОХ-ны тэргүүн түүний эзгүйд хурал даргалж байгаа этгээд гаргана. ОХ, ОЗ-н гишүүд хуралаар хэлэлцэх асуудлын талаар санал гаргах эрхтэй ба уг саналаа амаар болон бичгээр хурал даргалагчид урьдчилан мэдэгдэнэ.

6.5. Хурлыг хурал даргалагч нээх ба хурлын төгсгөлд дүгнэнэ.

6.6. Гишүүд хуралд саналаа хэлэх эрхтэй бөгөөд гараа өргөн хурал даргалагчаас зөвшөөрөл авсны дагуу саналаа илэрхийлнэ. Саналаа илэрхийлэхдээ дарга, гишүүдэд хүндэтгэлтэй хандаж, ёс суртахуунлаг байх ба гишүүний 1 удаа саналаа хэлэх хугацаа 5 минутаас хэтрэхгүй байна.

6.7. ОХ, ОЗ-н нэг удаагийн хурал 2 цагаас хэтрэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд хурлын цагийг хурал даргалагч сунгаж болно.

6.8. ОХ–ны  хурлаас зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр гишүүд гарна.

6.9. ОХ-ны хурлаас хоцорсон тохиолдолд хурал даргалагчаас зөвшөөрөл авч орно.

6.10 Хурлын дэгийг зөрчсөн бол хурал даргалагч эхний удаа сануулах, 2 буюу түүнээс дээш удаа зөрчвөл хурлаас хөөж гаргана. Ийнхүү хөөгдөж гарсан тохиолдолд ОХ–ны хуралд ирээгүйгээр тооцно.

7. дугаар зүйл. ОХ-ны чиглүүлэгч багш

7.1 ОХ нь чиглүүлэгч багштай байх бөгөөд ОТИС-н удирдлагаас томилогдсон, ОТИС-н багш байна.

7.2. ОХ-ны чиглүүлэгч багш нь  өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, төсөв төлөвлөгөө тайлантай танилцах, ОХ-нд үүрэг даалгавар өгөх, ажлын хариуцлага тооцох, ОХ, ОЗ-н дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих, хурлын протоколтой танилцах, шагнал урамшуулалд нэр дэвшүүлэх, эрх үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой мэдэгдэл, хүсэлт, сонордуулга, уриалга,  толорхойлолт гаргах, албан ёсны үйл ажиллагааг нээх, дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.

8. дугаар зүйл. ОХ-ны тэргүүн

8.1. ОХ-ны тэргүүн нь чөлөөт сонгуулийн зарчмаар сонгогдсон, ОТИС-н 2 буюу түүнээс дээш курсын, баклаварын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх ба ОХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ.

8.2. ОХ – ны тэргүүний бүрэн эрх нь сонгогдсон өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. ОХ-ны тэргүүн энэхүү дүрмийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

8.3. ОХ-ны тэргүүн нь ОТИС-н оюутнуудын тэргүүн, ОХ, ОЗ–үүдийн жинхэнэ удирдагч мөн.

8.4. ОХ-ны  тэргүүн нь сонгогдсон цагаас эхлэн ангийн дарга, оюутны зөвлөлийн гишүүн зэрэг сургуулийн бүхий л сонгуульт ажлаас татгалзана.

8.5. ОХ-ны тэргүүн нь аль нэг сургууль төлөөлөөгүй байх ба аль нэг сургуульд давуу байдал тогтоохгүй байна.

8.6. ОХ– ны тэргүүн нь дараах бүрэн эрхийг эдэлнэ

8.6.1. ОТИС –ын нийт оюутнуудыг төлөөлөх,

8.6.2. Дүрэм, журам, шийдвэр, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллах,

8.6.3. Хурал даргалах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлын товыг өөрчлөх, ээлжит бус хуралдааныг зарлах, гишүүдэд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар чөлөө өгөх,

8.6.4. Ажлын хэсэг байгуулах, төлөөлөл томилох

8.6.5. ОХ, ОЗ-ын гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх, үүрэгт ажлаас нь чөлөөлөх, гишүүнчлэлээс хасах талаар ОХ-ны хуралд амаар болон бичгээр санал оруулах,

8.6.6. ЕНБД, НБД нарын нэрийг дэвшүүлэх

8.6.7. Салбар сургуулиудын ОЗ- ын тайлан төлөвлөгөөг шаардан авч танилцах, гишүүдэд үүрэг даалгавар өгөх, хуралд нь оролцох,

8.6.8. ОХ-ны  төсвийг зарцуулах, хянах

8.6.9. ОХ-ны тэргүүний бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох эрхтэй.

8.6.10.   Дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.

       8.7. ОХ-ны  тэргүүн нь дараах үүрэг хүлээнэ

8.7.1. Сургуулийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг ОХ-ны  хурал дээр цаг тухайд нь мэдэгдэх,

8.7.2. Үйл ажиллагааны тайлан, төсөв, төлөвлөгөөг жил бүр сургуулийн захиргаа, нийт оюутнуудад тайлагнах,

8.7.3 ОХ-ны  өмч, эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн тэргүүнд хүлээлгэн өгөх,

8.7.4. ОХ-ны  нэр төр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах,

8.7.5. Сургуулийн удирдлага, багш нар ОЗ-н чиглүүлэгч багштай хамтран ажиллах,

8.7.6. Тус сургуулийн нийт оюутнуудтай хамтран ажиллах

8.7.7. ОЗ- ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

8.7.8. Албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх

8.7.9. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

9. дүгээр зүйл. ОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга

9.1. ОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга гэж баклаварын зэрэг горилохоор   суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх ба Оюутны Холбооны дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажлын албыг тэргүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах эрх үүрэг бүхий  сонгуульт ажилтны хэлнэ.

9.1.2. ОХ-ны  ерөнхий нарийн бичгийн дарга нь ОХ-ны хуралд саналын эрхтэй байна.

9.2 Оюутны Холбооны ЕНБД нь ОХ-ны ажлын албаны дарга байна

9.3 ОХ-ны ЕНБД нь дараах эрхтэй

9.3.1.  Ажлын албыг тэргүүлэх

9.3.2.  Тэргүүнийг эзгүйд түүний бүрэн эрхийг эдлэх,

9.3.3.  Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлаас чөлөө авах,

9.3.4.  Тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэх, мэдээлэл хийх,

9.3.5   ОХ-ны тайлан, төлөвлөгөө боловсруулах  

9.3.6  Оюутны холбоо зөвлөлийн нийт гишүүдэд үүрэг даалгавар өгөх, биелэлтэнд хяналт тавих

9.3.7.  Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх

9.3.8.  Шагнал урамшуулал, ажил байдлын тодорхойлолт авах

9.3.9   ОХ-ны нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох болно

9.3.10  Дүрэмд заасан бусад бүрэн эрх

9.4  ОХ-н ЕНБД дараах үүргийг хүлээнэ.

9.4.1.  ОХ-ны тэргүүний өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, түүнийгээ мэдээлэх,

9.4.2.  Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд ээлжит болон ээлжит бус хуралд ирэх,

9.4.3.  ОХ-ны хурлын шийдвэрийг биелүүлэх, ажлын албыг уг үйл ажиллагаанд удирдан зохион байгуулах,

9.4.4.    Оюутны Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах,

9.4.5. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ

10 дугаар зүйл. ОХ-ны  Нарийн бичгийн дарга  

10.1 ОХ-ны нарийн бичгийн дарга гэж Отгонтэнгэр Их сургуулийн өдрийн ангид бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа оюутан байх ба Оюутны холбооны бичиг хэргийн асуудал хариуцсан эрх үүрэг бүхий албан тушаалтан байна.

10.2 . Нарийн бичгийн дарга дараах эрх эдэлнэ. 

10.2.1. Хурал дээр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх

10.2.2. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас чөлөө авах,

10.2.3. Идэвхи санаачлага хариуцлагатай, үр дүнтэй ажилласан гэж үзвэл шагнал урамшуулал, сургалтын төлбөрийн 30 хүртэл хувийн хөнгөлөлтөнд нэрээ дэвшүүлэх

10.2.4. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх

10.2.5. Шагнал урамшуулал, ажил байдлын тодорхойлолт авах

10.2.6. ОХ-ны нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох болно

10.2.7. Дүрэмд заасан бусад эрх эдэлнэ

10.3. Нарийн бичгийн дарга дараах үүрэг хүлээнэ

10.3.1. ОХ-ны  ээлжит болон ээлжит бус хурлын протоколыг цаг тухайд нь үнэн зөвөөр, стандартын дагуу хөтлөх, хурал даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулан баталгаажуулах

10.3.2. ОХ-ны бичиг хэргийг баримтжуулан архивжуулах

10.3.3. ОХ-ны тайлан, төсөв, төлөвлөгөөний төслийг ОХ-ны тэргүүний үүрэг болгосноор цаг тухайд нь гаргаж байх

10.3.4. Хурлын ирцийг үнэн зөвөөр бүртгэх, нээлттэй ил тод байлгах  

10.3.5. Удирдлага болон гишүүдтэй хамтран ажиллах

10.3.6. ОХ-ны хурлын шийдвэрийг биелүүлэх

10.3.7.Өөрийн үйл ажиллагааны улмаас ОХ, түүний үйл ажиллагаа, бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах

10.3.8  ОЗ-н нарийн бичгийн дарга нарын бичиг хэрэгтэй холбоотой асуудлуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх, бүхий л тайлан төлөвлөгөөг хянах, ОХ-нд төвлөрүүлэх,

10.3.9. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ

11 дүгаар зүйл. ОХ-ны  гишүүн

11.1. ОХ-ны  гишүүн гэж энэ дүрмийн дагуу Оюутны Холбоо, Оюутны зөвлөлийн саналыг үндэслэн нэр дэвшиж,ОХ-ны хурлаас дэмжигдэн гишүүнээр сонгогдсон, байгууллагаа төлөөлөн ажиллаж байгаа бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа оюутан байна.

11.2. ОХ-ны гишүүд нь салбар сургууль тус бүрээс 3 нийт 9 гишүүн байна.

11.3 ОХ-ны гишүүн дараах бүрэн эрх эдэлнэ. 

11.3.1. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас, үйл ажиллагаанаас чөлөө авах

11.3.2. ОХ-ны  хурал дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

11.3.3. Хурлаар асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах

11.3.4. ОХ-ны  тэргүүн, нарийн бичгийн даргад нэрээ дэвшүүлэх

11.3.6. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх

11.3.7. Ажил байдлын тодорхойлолт, шангал урамшуулал авах

11.3.8. Дүрэмд заасан бусад эрх

11.4  ОХ-ны гишүүн дараах үүрэг хүлээнэ

11.4.1. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсанаас бусад тохиолдолд хуралд ирэх

11.4.2. ОХ-ны  удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх

11.4.3. ОХ-ны  дүрмийг дагаж мөрдөх, захирагдах

11.4.4. ОХ-ны  хурлын шийдвэрийг биелүүлэх

11.4.5. Удирдлага болон бусад гишүүдтэй хамтран ажиллах

11.4.6. Өөрийн үйл ажиллагааны улмаас учирсан үр дагаварыг бүрэн хариуцах

11.4.7. Үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй, сахилгын болон ёс зүйн хувьд ОХ-ны гишүүнд тэнцэхгүй болсон тохиолдолд  гишүүнээс огцрох

11.4.8. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Оюутны Холбооны салбар оюутны зөвлөл

12 дугаар зүйл. Оюутны зөвлөл

12.1. ОЗ нь өөрийн сургууль дээр энэхүү дүрмийн зорилгыг хэрэгжүүлэх эрх үүрэг бүхий, тухайн сургуулийн оюутнуудын төлөөлөл бөгөөд ОХ-ны салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн.

12.2. ОЗ нь ОХ-ны  бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд төлөвлөгөө, тайлан, төсвийг ОХ-тай уялдуулна. ОЗ –ын үйл ажиллагааны хэлбэр нь хурал мөн.

12.3. ОЗ –н хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрт 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг гишүүдийн олонхийн саналаар баталгаажуулна.

12.4. Шаардлагатай бол ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд ОЗ –н дарга, ОЗ –н нарийн бичгийн дарга нар зарлах ба ОЗ –н гишүүдийн олонхийн саналаар зохион байгуулж болно. Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа чиглүүлэгч багш, ОЗ-н дарга уг хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ.

12.5. ОЗ –ын хурал нь дараах бүрэн эрхтэй.

12.5.1. ОХ, ОЗ-н дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах талаар санал гаргах, төслийг ОХ-нд даргаар дамжуулан өргөн барих  

12.5.2.ОЗ-н дарга, ОЗ-н нарийн бичгийн дарга, гишүүн сонгох, чөлөөлөх, хариуцлага тооцох, шангаж урамшуулах, шагналд тодорхойлох

12.5.3. ОЗ-н үйл ажиллагааны хэрэгжилт, төлөвлөгөө, тайланг хэлэлцэн шийдвэрлэх, үнэлэлт дүгнэлт өгөх

12.5.4. ОЗ-н зорилтууд, өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

12.5.5. ОЗ-ын хуралтай холбоотой бусад асуудлыг хурлын дэгээр зохицуулна. Хурлын дэг нь Оюутны Холбооны хурлын дэгтэй нэгэн адил байна.

13 дугаар зүйл. ОЗ –н бүтэц, бүрэлдэхүүн

13.1. ОЗ –нь салбар сургуулийн захиргаанаас томилогдсон чиглүүлэгч багш, ОЗ –н дарга, ОЗ –н нарийн бичгийн дарга, орон тооны гишүүд буюу сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэлтээр ОЗ –д нэгдсэн тухайн сургуулийн 20-с доошгүй тооны оюутан байх ба анги бүрээс нэг төлөөлөл заавал байна.

13.2 ОЗ нь бүтцийн хувьд дээд удирдлага буюу ОХ, ОЗ гэсэн бүтэцтэй байна. ОЗ нь чиг үүргийнхээ дагуу алба, сектор байгуулан ажиллана.

14 дүгээр зүйл. ОЗ –н дарга түүний бүрэн эрх

14.1. ОЗ-н дарга гэж ОЗ-н нийт гишүүдийн хурлаар сонгогдсон ОХ-ны   гишүүн, ОЗ-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ.

14.2. ОЗ дарга нь ОЗ –н удирдагч мөн.

14.3. ОЗ –н дарга дараах эрх эдэлнэ.

14.3.1. Оюутантай холбоотой бүхий л харилцаанд ОЗ, салбар сургуулийн нийт оюутнуудыг төлөөлөх,

14.3.2.Дүрэм, журам, шийдвэр, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллах

14.3.3. Ёс зүйн болон бусад зөрчил гаргасан ОЗ –н гишүүнд хариуцлага тооцох талаар ОЗ –н хуралд санал гаргах,

14.3.4. ОЗ-н хурлыг даргалах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлын товыг өөрчлөх, ээлжит бус хуралдааныг зарлах

14.3.5. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ОЗ-н гишүүнд чөлөө өгөх,

14.3.6. ОЗ-с зохион байгуулж буй үйл ажиллагааг албан ёсоор нээх,

14.3.7. ОЗ-н гишүүдэд үүрэг даалгавар өгөх

14.3.8. ОЗ-н гишүүдэд ажлын хариуцлага тооцох

14.3.9. ОЗ-ын гишүүдийг шагнал, урамшуулал, хөнгөлөлтөнд  нэр дэвшүүлэх, шагнах, урамшуулах

14.3.10. ОЗ-н гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх, үүрэгт ажлаас нь чөлөөлөх, гишүүнчлэлээс хасах талаар Оюутны Холбоо болон хуралдаа амаар болон бичгээр санал оруулах,

14.3.11. ОЗ-н төсвийг зарцуулах, хянах

14.3.12. ОХ, ОЗ н дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах

14.3.13. ОЗ-ийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох эрхтэй.

14.3.14.  Энэхүү дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.

14.4.ОЗ –н дарга дараах үүрэг хүлээнэ

14.4.1. ОХ-ны тэргүүн, ОТИС-ын захиргаа, ОХ-ны чиглүүлэгч багш, ОХ-ны хурлаас өгсөн үүрэг даалгаварыг ОЗ-ын хурал дээр цаг тухайд нь мэдэгдэх, биелүүлэх,биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх,

14.4.2. ОЗ-ийн үйл ажиллагааг байнгын тогтвортой явуулж, нийтэд нээлттэй байлгах,

14.4.3. ОЗ-ийн өмч, эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн даргад хүлээлгэн өгөх,

14.4.4. Салбар сургуулийн оюутан ОЗ-н гишүүдээс гаргасан саналыг хүндэтгэн үзэж хэрэгжүүлэх бололцоог хангах, хамтран ажиллах,

14.4.5. ОХ, ОЗ-ийн нэр төр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах,

14.4.6. Олонхийн саналыг хүндэтгэх,

14.4.7. Бусад ОЗ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

14.4.8. ОЗ –н даргын хувьд энэ дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих

14.4.9. Албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх

14.4.10. ОЗ-ын үйл ажиллагаа болон ОЗ-ын нэр хүндтэй холбоотой асуудалд гишүүдийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээх

14.4.11. Өөрийн үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагыг бүрэн хүлээх

14.4.12. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ

15 дүгээр зүйл. ОЗ-ийн нарийн бичгийн дарга

15.1. ОЗ – ын нарийн бичгийн дарга гэж ОЗ-н хурлаас сонгогдсон, ОТИС-ын бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх ба ОЗ – ын даргыг орлох, төлөөлөх, ОЗ –н хурлын протоколыг үнэн зөв стандартын дагуу хөтлөх эрх үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ.

15.2. ОЗ –ын нарийн бичгийн дарга нь ОЗ –ын хуралд саналын эрхтэй байна.

15.3. Нарийн бичгийн дарга дараах эрх эдэлнэ.

15.3.1. ОЗ-н тэргүүнийг түүний зөвшөөрлөөр орлох, төлөөлөх

15.3.2. ОЗ-н  хурал дээр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх

15.3.3. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас чөлөө авах

15.3.4. Бусад сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлэх

15.3.5. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх

15.3.6. Шагнал урамшуулал, ажил байдлын тодорхойлолт авах

15.3.7. ОЗ-н нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох болно.

15.3.8. Дүрэмд заасан бусад эрх эдэлнэ

15.4. Нарийн бичгийн дарга дараах үүрэг хүлээнэ

15.4.1. ОЗ-н ээлжит болон ээлжит бус хурлын протоколыг цаг тухайд нь үнэн зөвөөр, стандартын дагуу хөтлөх, хурал даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулан баталгаажуулах,

15.4.2. ОЗ-н бичиг хэргийг баримтжуулан архивжуулах,

15.4.3. ОЗ-н тайлан, төсөв, төлөвлөгөөний төслийг ОХ -ны тэргүүн, ОЗ-н даргын үүрэг болгосоноор цаг тухайд нь гаргаж байх,

15.4.4. Хурлын ирцийг үнэн зөвөөр бүртгэх, нээлттэй ил тод байлгах  

15.4.5. Хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулах,

15.4.7. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд ээлжит болон ээлжит бус хуралд ирэх

15.4.8. ОХ, ОЗ-н дүрмийг дагаж мөрдөх

15.4.9. Өөрийн үйл ажиллагааны улмаас ОЗ, түүний үйл ажиллагаа, бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах

15.4.10. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ

16 дугаар зүйл. Оюутны зөвлөлийн гишүүн

16.1. ОЗ-н гишүүн гэж энэ дүрмийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн ангиа төлөөлөн ОЗ-н гишүүнд элсэн дүрэмд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа, ОТИС-н бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байна.

16.2 ОЗ-н гишүүнээр элсэхэд тавигдах шаардлагыг ОЗ тухайн хичээлийн жилийн эхний сард багтаан гаргах ба жил бүр шинэчилнэ.

16.3. ОЗ-н гишүүн дараах бүрэн эрх эдэлнэ.

16.3.1. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас, үйл ажиллагаанаас чөлөө авах

16.3.2. ОЗ-н хурал дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

16.3.3. Хурлаар асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах

16.3.4. Сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлэх

16.3.6. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх

16.3.7. Ажил байдлын тодорхойлолт, шангал урамшуулал авах

16.3.8. ОЗ-н эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах

16.3.9. Дүрэмд заасан бусад эрх

16.4 . ОЗ-н гишүүн дараах үүрэг хүлээнэ.

16.4.1. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсанаас бусад тохиолдолд хуралд ирэх

16.4.2. ОХ, ОЗ-н удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх

16.4.3. ОХ, ОЗ-н дүрмийг дагаж мөрдөх, захирагдах

16.4.4. ОХ, ОЗ-н хурлын шийдвэрийг биелүүлэх

16.4.5. Удирдлага болон бусад гишүүдтэй хамтран ажиллах

16.4.6. Хамт олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх

16.4.7. Өөрийн үйл ажиллагааны улмаас учирсан үр дагаварыг бүрэн хариуцах

16.4.8. Үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй,  ёс зүйн хувьд ОЗ-н гишүүнд тэнцэхгүй болсон тохиолдолд өөрийн хүсэлтээр ОЗ-н гишүүнээс чөлөөлөгдөх

16.4.9. Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ.

БУСАД

17 дүгээр зүйл. ОХ, ОЗ-н бүхий л сонгуульт ажилтанд тавигдах ерөнхий шаардлага

17.1. Дээрх албан тушаалд дараах шаардлагыг хангасан оюутан нэрээ дэвшүүлэх эрхтэй.

        17.1.1. Сайн дураараа олон нийтийн ажилд оролцох чин хүсэлтэй, ачаалал даах, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай, цаашид итгэл даахуйц

        17.1.2. ОХ, ОЗ –ын дүрэм журам, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг харилцаандаа баримтлаж чаддаг, цаашид дүрмийн хүрээнд ажиллахаа хүлээн зөвшөөрсөн,

        17.1.3. Өөрийн үйл ажиллагааны улмаас хариуцлагаа бүрэн хүлээх чадвартай,        17.1.4.  ОХ, ОЗ-н ажлын улмаас хичээлээ цалгардуулдаггүй,

        17.1.5   Өөр бусад зүйлээс болж Оюутны Холбоо, зөвлөлийн үйл ажиллагааг цалгардуулдаггүй байх

18 дугаар зүйл. ОХ-ны тэргүүн, ЕНБД, НБД,  ОХ-н гишүүн, ОЗ-н дарга, нарийн бичгийн даргын  бүрэн эрхийг түдгэлзүүлэх

18.1. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хугацаа 1 сар байна. Ийнхүү түдгэлзүүлсэн хугацаанд уг үндэслэл, шалтгаан арилаагүй бол энэ дүрмийн 19 дүгээр зүйлд зааснаар үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Дараах үндэслэл байвал бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.

        18.1.1. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүй зан суртахууны хэм хэжээг удаа дараа зөрчих,

        18.1.2. ОХ, ОЗ-н ээлжит болон ээлжит бус хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа таслах,

        18.1.3. Энхүү дүрэмд заасан эрх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүй байх

19 дүгээр зүйл. ОХ-ны тэргүүн, ЕНБД, НБД, гишүүн, ОЗ-н дарга, нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл.

19.1 Дараах үндэслэлээр чөлөөлнө.

        19.1.1. Өөрөө хүсэлт гаргасан

        19.1.2. Биеийн эрүүл мэндийн байдлаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон

        19.1.3. Сургуулийн захиргаа, тэнхимээс, ОХ, ОЗ-өөс тус тус  албан тушаалд тэнцэхгүй тухай үндэслэл бүхий дүгнэлт, тодорхойлолт гаргасан

        19.1.4.  Энэ дүрмийн 18 дугаар зүйлд зааснаар

        19.1.5.  Оюутан төгссөн

        19.1.6. Эрүүгийн хариуцлагад татагдсан

21 дүгээр зүйл. Дүрмийн эх хувийг хадгалах, маргаан шийдвэрлэх

21.1 Дүрмийн эх хувийгн ОХ-н нарийн бичгийн дарга хадгалах ба эх хувийн хуудас бүр дээр ОТИС-н тамгаар баталгаажилт хийсэн байна.  

21.2 Дүрмийн дотоод агуулга, үг, утга санааны зөрчилдөөн гарахад дүрмийн эх хувийг баримтална.

22 дугаар зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, батлах

22.1. Энэхүү дүрмийг ОХ-ны хурлаар хэлэлцэн эцэслээд Оюутны Холбооны их хурлаар дийлэнх олонхийн /гуравны хоёр/ саналаар батлана.

22.2. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Оюутны Холбооны гишүүн өөрийн санаачлагаар, ОЗ-н гишүүд ОЗ-н даргаагаа дамжуулан ОХ-ны хуралд танилцуулах ба нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ОХ-н хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингэхдээ дийлэнх олонхийн саналыг баримтална.

23 дугаар зүйл. Хүчин төгөлдөр болох

23.1 Энэхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 2011 оны 5 сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Oтис-ийн “эрдэм шинжилгээний бичиг”-т Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих заавар

OТИС-ИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ”-Т

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР

Нэг. Нийтлэгүндэслэл

1. Тус сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн зорилго нь Онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны ажил, шинэлэг үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санал бодлоо солилцох, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, гадаад, дотоодын байгууллага хүмүүст судалгаа, шинжилгээний ажлыг сурталчилахад оршино.

2. ОТИС-ийн нийт багш нар, зөвлөх профессорууд, бусад байгууллагын эрдэмтэн, судлаачдын эрдэм, шинжилгээ, судалгааны бүтээлийг хэвлэнэ

 

Хоёр. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага

1. Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага:

- Шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой аргачлалтай байх

- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх

- Асуудал дэвшүүлж, тодорхой хэмжээнд шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх

2.Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах бүтэцтэй байна

- Бүтээлийн нэр

- Зохиогчийн нэр, хаяг, электрон шуудангийн хаяг

- Товч хураангуй

- Түлхүүр үг

- Оршил

- Үндсэн хэсэг

- Дүгнэлт

- Зөвлөмж

- Номзүйн жагсаалт

- Хавсралт

- Зохиогчийн тухай

 

3. Бичвэрт тавигдах шаардлага:

  • Бүтээлнь А4 хэмжээтэй, бичвэрийн үсгийн фонт Times New Roman, 12pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
  • Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph-Bullets) зураасан тэмдэг (-)-ийг сонгоно.
  • Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  • Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар, нэр хоѐр нь 10pt үсгийн хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг нь JPEG өргөтгөлтэй байна. Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ.
  • Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, номзүйн жагсаалтыг оролцуулан 8-12 хуудсанд багтсан байна
  • Бүтээлийн эшлэлийг ОТИС-ийн эшлэл авах стандартын дагуу буюу APA загварыг удирдлага болгон хийнэ.

 

4. Хүснэгтэн мэдээллийн формат

  • Хүснэгтэн мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалжийг (Times New Roman, 12pt, Italic) форматаар бичнэ.
  • Хүснэгт бүр нэртэй байх бөгөөд дугаарын ард нэрийг залгуулан бичнэ.
  • Хүснэгтийг дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичих бол баганын гарчгуудыг давтана. Хэрэв гарчиг урт бол тэдгээрийг дугаарлаад дугаарыг нь тавина. Дараагийн хуудсанд үргэлжилж буй хүснэгтийн дээд хэсэгт Үргэлжлэл гэж бичээд хүснэгтий дугаарыг тавина.

5. Зурган мэдээллийн формат

  • Бүдүүвч (схем), жишиг (диаграмм), хэмжээст (график), фото зураг зэргийг зураг гэсэн агуулгаар оруулан нэгдсэн дугаараар дугаарлана.
  • Зурган мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалжийг (Times New Roman, 12pt, Italic) форматаар бичнэ.
  • Зурган мэдээллийн нэрийг дугаарын ард залгуулан бичнэ.
  • Томьѐог Word-ын Equation ашиглан бичнэ.

6. Номзүйн формат

  • Номзүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
  • Номзүйн жагсаалтанд үсгий гтодоор бичихгүй
  • Эх сурвалжуудыг дугаарлахгүй

 

Гурав. Сэтгүүлийн хуваарилалт

1. Сэтгүүлийн дугаар бүрээс ОТИС-ийн А. Б байрны номын санд 5, 5 хувь, ОТИС-ийн Эрдэм шинжилгээний номын санд 5 хувь, ОТИС-ийн бүрэлдэхүүн сургууль тус бүрд 1 хувийг албан ѐсоор хүлээлгэн өгч байна.

 

Дөрөв. Бусад

1. Тус сэтгүүлд тавигдах өгүүллийн чанарыг сайжруулах зорилгоор хөндлөнгийн шүүмж хийлгэнэ.

2. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ.

3. Дээр дурдсан бүх шаардлагыг хангаж зарласан хугацаанд өгсөн хугацааг ирүүлсэн хугацаа гэж тооцно. Хугацаандаа ирүүлээгүй материалыг буцаана.

4. Угсэтгүүлд хэвлэгдсэн материалыг ОТИС-ийн ЭШСТ-ийн эрхлэгчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулан тараахыг хориглоно. Сэтгүүлийн зохиогчийн эрх нь ЭШСТ-д хадгалагдана..

5. Зохиогч бүр нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвихдаа бусад зохиогчийн эрхийн бүтээлийг хуулбарлан зөрчил буюу plagiarism гаргахгүй байх үүрэгтэй. Зохиогчийн эрхийн зөрчил нь бусдын санаа, бичвэр, хэл хэллэг зэргийг зохиогчийн нэрийг дурдалгүйгээр санаатай буюу санамсаргүй байдлаар зөрчих үйлдэл юм.

6. ОТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд нь ЭШСТ-тай зөвшилцсөний үндсэн дээр “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн тусгай дугаарыг эмхтгэн гаргаж болно. Энэ тохиолдолд энэхүү зааврыг удирдлага болгох бөгөөд дугаар тус бүрээс 5 хувийг ЭШСТ-д хүлээлгэн өгнө.

 

Жишээ:

ӨГҮҮЛЛИЙН НЭР

А.Зохиогч,

ОТИC, Сургууль, Профессорын багийн нэр

Б.Зохиогч

Улс, байгууллага, албан газрын нэр

e-mail: xxxx@yyyy.zz

Хураангуй

Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх ёстой.

Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

Түлхүүр үг: Түлхүүр үг нь Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular хэлбэрээр бичигдэнэ. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

 

Оршил

Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.

 

1. Бүлгийн гарчиг

Өгүүллийг зөвхөн Windows ХР/Windows VISTA-ийн Microsoft Office 2003 программ дээр *doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman Mon фонд дээр 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

 

1.1 Дэд бүлгийн гарчиг

Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

 

1.2 Дэд бүлгийн гарчиг

Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

 

2. Бүлгийн гарчиг

Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New Roman Mon фонддээр Italic хэлбэрээр 10 pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.

Хүснэгт 1

Хүснэгтийн гарчиг

Хүрээ шугам нь 0,5 pt өргөнтэй дан шулуунаар байна.

Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Times New Roman Mon фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ.

1. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

Эрдмийн зөвлөл

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

Сургууль нь сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, эрдмийн цол олгох асуудал, сургалт эрдэм шинжилгээний ажилд мөрдөх үндсэн баримт бичгийг хянан хэлэлцэх болон сургуулийн ректорт зөвлөх эрх бүхий хамтын удирдлагын байгууллага болох эрдмийн зөвлөлтэй байна. Эрдмийн зөвлөл нь эрдмийн зэрэг, цолтой багш, мэргэжилтэн, удирдах болон ректорын зөвлөлийн зарим гишүүдээс бүрдэнэ.

Эрдмийн зөвлөлийн үүрэг:

  • Отгонтэнгэр их сургуулийн сургалтын үйл ажиллагаанд ашиглах баримт бичгүүдийг боловсруулан гаргах
  • Сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын үндсэн ба хэтийн чиглэлийг хэлэлцэж батлах
  • Сургалтын төлөвлөгөө батлах
  • Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөр батлан мөрдүүлэх
  • Эрдмийн цол зэрэг олгох асуудал хэлэлцэж холбогдох дээд байгууллагад санал болгох
  • Эрдэм шинжилгээний бүтээл болон ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлэх, нийлүүлэх, нийтийн хүртээл болгоход санал өгөх, зөвлөмж гаргах

 

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Эрдмийн зөвлөл нь сургуулийн хэмжээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх бодлого боловсруулж, тусгай төлөвлөгөөний дагуу зохицуулан зохион байгуулах, сургуулийн ректорт зөвлөх эрхтэй хамтын удирдлагын байгууллага юм.

1.2. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургуулийн захиргаа, тэнхим, хамт олноос нэр дэвшүүлж, сургуулийн бүх багш нарын хурлаас санал хураалтаар сонгож захирлын тушаалаар батална.

1.3. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.

1.4. Эрдмийн зөвлөл нь 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүх бүрэлдэхүүний 70%-иас доошгүй нь эрдмийн зэрэг, цолтой багш, мэргэжилтэн байна.

1.5. Эрдмийн зөвлөлийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргыг ил санал хураалтаар сонгоно.

1.6. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох шаардлага гарвал эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж захирлын тушаалаар батлан бүх багш нарын хуралд мэдэгдэнэ.

1.7. Нөхөн сонгогдсон эрдмийн зөвлөлийн гишүүн үлдэх хугацаанд бүрэн эрхтэй байна.

1.8. Эрдмийн зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурдсан асуудал хэлэлцэн протокол, тогтоол, удирдамж, зөвлөмж гаргана. Үүнд:

1.8.1. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн прогноз

1.8.2. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон жилийн төлөвлөгөө, явц, үр дүн цаашдын зорилт

1.8.3. багш нарын эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, явц гүйцэтгэл, үр дүн цаашдын зорилтын талаар илтгэл, сонсгол

1.8.4. магистрын дипломын ба дэд докторын диссертацийн ажлын сэдэв, явц, эрдэм шинжилгээний ажлын чанар чансаа, үр өгөөжийг дээшлүүлэхтэй холбогдсон тодорхой асуудал

1.8.5. эрдэм шинжилгээний хурал, симпозиум явуулах сэдэв, зохион байгуулалтын асуудал

1.8.6. багш нарт эрдмийн цол олгох асуудлыг хэлэлцэж, ректор санал оруулах

1.8.7. багш нарын бичсэн ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлэлд шилжүүлэх асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах

1.8.8. бусад сургууль, байгууллага, хүмүүсийн эрдмийн бүтээл, ном зохиолыг хэлэлцэн тодорхойлолт, шүүмж гаргах

1.8.9. сургуулийн сургалтын төлөвлөгөө

1.8.10. сургалт эрдэм шинжилгээний ажилд удирдлага болгон мөрдөгдөх үндсэн баримт бичиг

1.9. Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэр нь ректорын тушаалаар баталгаажна.

1.10. Эрдмийн зөвлөл нь өөрийн ажлын үр дүнгийн талаар бүх багш нарын хуралд тайлагнана.

 

Хоёр. Эрдмийн зөвлөлийн хурал

2.1. Эрдмийн зөвлөлийн хурал жилд 2 удаа хуралдана. Шаардлага гарсан нөхцөлд эрдмийн зөвлөлийн даргын санаачилгаар, эсвэл эрдмийн зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр ээлжит бус хурал хуралдуулж болно.

2.2. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоѐр оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцно.

2.3. Эрдмийн зөвлөлийн гишүүн хэлэлцэх асуудлаар урьдчилан бичгээр саналаа өгсөн бол түүнийг хуралд оролцсонд тооцож ирц авна.

2.4. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн дарга даргалах ба эрдмийн зөвлөлийн дарга хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүй тохиолдолд хурлыг эрдмийн зөвлөлийн даргын санал болгосноор эрдмийн зөвлөлийн гишүүн даргална.

2.5. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон эрдмийн зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн санал авсан бол хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцвэл эрдмийн зөвлөлийн даргын санал авсан талынх хүчинтэйд тооцогдоно.

2.6. Эрдмийн зөвлөлийн хэлэлцэх асуудал, дараалал, шаардлагатай тохиолдолд гаргах шийдвэрийн төслийг боловсруулах зэрэг хурлын бэлтгэлийн асуудлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга хариуцна.

2.7. Эрдмийн зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хуралдуулж болно.

 

Гурав. Эрдмийн зөвлөлийн даргын эрх, үүрэг

3.1. Эрдмийн зөвлөлийн дарга нь дор дурьдсан эрх эдэлнэ.

3.1.1. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэр, зөвлөмжийн талаар үндсэн чиглэл гаргах

3.1.2. эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах

3.1.3. эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, нөхөн сонгох асуудлыг санаачлах,батлах

3.1.4. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын боловсруулалтын түвшин хангалтгүй гэж үзвэл хурлыг хойшлуулах

3.1.5. эрдэмтэн нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих, заавар, зөвлөгөө, үүрэг даалгавар өгөх

3.1.6. эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлаар санал гаргах

 

Дөрөв. Эрдэмтэн нарийн бичгийн даргын эрх үүрэг

4.1. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг төлөвлөх, хурлын бэлтгэлийг хангах

4.2. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжийн биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах

4.3. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтай холбогдсон асуудлаар салбар нэгжийн удирдлага, багш нарт хугацаатай үүрэг, даалгавар өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих

4.4. Хурал хуралдах сар, өдөр, хугацаа, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг хурал хуралдахаас 5 хоногийн өмнө гишүүдэд урьдчилан зарлаж холбогдох материалыг тараана.

 

Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх үүрэг

5.1. Эрдмийн зөвлөлийн гишүүд нь Отгонтэнгэр их сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын хэтийн төлөв чиглэлийн талаар бие даасан онол практикийн ач холбогдол бүхий асуудлыг хуралд тавьж хэлэлцүүлэх

5.2. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж хуралд идэвхитэй оролцон санаа бодлоо илэрхийлэх

5.3. Эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлын хүрээнд тулгамдсан ба хэтийн зорилтын талаар бодитой санал дэвшүүлэх

5.4. Эрдмийн зөвлөлөөс даалгасан үүрэг даалгаврыг хугацаанд нь сайн биелүүлэх

 

Зургаа. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн хүлээх хариуцлага

6.1. Эрдмийн зөвлөлийн гишүүн нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ѐсоор биелүүлээгүй бол эрдмийн зөвлөлийн хурлаар дутагдлыг зааж анхааруулах буюу эрдмийн зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

Отгонтэнгэр их сургуулийн магистр, докторын сургалтыг зохион байгуулахад баримтлах журам

 ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Дээд боловсролын тухай хууль, Монгол улсын Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 9-р сарын 12-ны өдрийн А/370 тоот тушаалаар батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”, ОТИС-ийн дүрмийг үндэслэн магистр, докторын сургалтыг Отгонтэнгэр их сургуульд зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. ОТИС-ийн магистр, докторын сургалтыг зохион байгуулахад баримтлах журмыг /цаашид “журам” гэх/ тус сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, захирлын тушаалаар баталж мөрдөнө.

1.3. Тус сургуулийн магистр, докторын сургалтын агуулга нь баклаврын зэрэгтэй мэргэжилтнийг элсүүлэн шинжлэх ухааны тодорхой чиглэлээр /эрх зүй, боловсрол судлал, эдийн засаг, сэтгүүл зүй гэх мэт/ гүнзгийрүүлсэн сургалтанд хамруулж эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх бие хүн өөрийгөө хөгүүлэхэд мэдлэг, чадвар, дадал, ѐс зүйг эзэмшин, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.

1.4. Магистрын зэрэг хамгаалуулах байнгын зөвлөлийг БСШУЯ-ны зөвшөөрлийн дагуу мэргэжлийн салбар бүрээр байгуулж /Отгонтэнгэр их суруулийн ректорын тушаалаар/ ажиллуулна.

 

Хоёр. Удирдлага зохион байгуулалт

2.1. Магистр, докторын сургалтыг ОТИС-ын Магистр, докторын сургалтын алба /цаашид МДСА гэх/ эсвэл төгсөлтийн дараах сургууль /цаашид ТДС гэх/ эрхлэн явуулна. МДСА нь ОТИС-ийн дүрмийн дагуу байгуулсан тус сургуулийн үндсэн нэгж болно.

2.2. МДСА нь эрдмийн зөвлөл, захирал, ажилтнаас бүрдэнэ. Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн эрхлэгч нь төгсөлтийн дараах сургалт буюу магистр докторын сургалтыг хариуцна. Бүрэлдэхүүн сургууль нь төгсөлтийн дараах сургалт хариуцсан ажилтантай байна. МДСА-ны захирал нь Эрдмийн зөвлөлийн дарга байна.

2.3. ОТИС-ийн эрдмийн зөвлөл нь бүрэлдэхүүн сургуулиудаас сонгогдсон профессоруудын төлөөллөөс бүрдэнэ. Эрдмийн зөвлөл нь өөрийн журамтай байна.

 

Гурав: Үйл ажиллагааны чиглэл, үндсэн чиг үүрэг

3.1. МДСА нь магистр, докторын зэргийн сургалтыг нэгдсэн удирдлагаар хангах, сургалт, судалгаа, профессор, оюутны болон санхүүгийн үйл ажиллагаанд чанарын хяналт тавих, магистр, докторын зэрэг хамгаалах зөвлөл байгуулах ажлыг зохион байгуулах болон холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх үүрэгтэй.

3.2. МДСА-ийн үйл ажиллагааны зардал нь ОТИС-ийн төвлөрсөн төсөвт жил бүр тусгагдана. Төсвийн зарцуулалтын эрх шилжүүлэх тухай асуудлыг ОТИС-ийн захирлын тушаалаар зохицуулна.

3.3. МДСА нь дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.3.1. Сургалтын үйл ажиллагааны хүрээнд магистр, докторын сургалтын хөтөлбөр шинээр нээх, хаах, оюутан элсүүлэх, кредит цагийн биелэлт, чанарт хяналт тавих, оюутан төгсгөх, туслах /дагалдан/ багшаар ажиллуулах (бакалаврын сургалтанд оролцуулж цалин урамшуулал олгох) болон оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;

3.3.2. Судалгааны үйл ажиллагааны хүрээнд магистрант, докторант оюутны эрдэм шинжилгээний ажлын чанар, үр дүнг сайжруулах, судалгааны туслахаар ажиллуулах (судалгааны сэдэвт ажил, төсөлд оролцуулж цалин урамшуулал олгох) хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэвлэн нийтлэх бодлогыг зохион байгуулж хэрэгжүүлэх;

3.3.3. Хөтөлбөрийн дагуу сургалт, судалгааны кредит цагийг чанартай биелүүлэх, судалгааны ажилд тасралтгүй оролцох, судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлж, хэвлэн нийтлүүлэх, сургалт, судалгааны ассистантшип хөтөлбөрт хамрагдах зэрэг магистрант, докторант оюутны үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах.

3.3.4. Сургалт, судалгааны зардал, цагийн тооцоо, төлбөр, тэтгэлэгийн тооцоо, хуваарилалт, зарцуулалт болон оюутны судалгааг дэмжих санхүүжилт, тэтгэлэгийн сан бий болгох санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг зохион байгуулах.

 

Дөрөв: Багшлах бүрэлдэхүүн

А. Хичээл заах багш

4.1. МДСА нь магистр, докторын зэргийн сургалтад хичээл заадаг багш нарт тухайн төвшний сургалтын онцлог, хөдөлмөр зарцуулалт болон тэдний мэргэжлийн ур чадварт дүйцсэн цалин хөлс олгоно.

4.2. Магистрын сургалтад мэргэжлийн хичээл заадаг багш, докторын сургалтад хичээл заадаг багш нь бүгд тухайн чиглэлээр докторын зэрэгтэй байх шаардлагатай.

4.3. Магистр, докторын сургалтад оролцдог бүх багш судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг байна. МДСА нь багш нараа судалгаа шинжилгээний ажил эрхлэх боломж, нөхцөл бүрдүүлнэ

4.4. Магистр докторын сургалтыг тухайн сургуулийн мэргэжлийн тэнхим буюу профессорын баг хариуцаж зохион байгуулна

 

Б. Удирдагч багш

4.5. Магистр, докторын удирдагч багш нь БШУ-ны сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/370 тоот тушаалын хавсралтаар батлагдсан „‟Магистр, Докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам‟‟-ын 2-р зүйлийн 2.8.2 болон 2.8.3-д заасан шалгуурыг хангасан байна.

4.6. Магистрант, докторант оюутны элссэн улиралд багтаан мэргэжлийн тэнхим, оюутны саналд тулгуурлсан бүрэлдэхүүн сургууль суралцагч нэг бүрээр эрдэм шинжилгээний ажлын удирдагчийг томилох саналыг боловсруулж МДСА-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.

4.7. ОТИС-ийн зөвлөх профессор болон магистр, докторын сургалтад идэвхитэй оролцдог, гадны байгууллагад судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг, докторын зэрэгтэй хүн магистрант, докторантад хичээл зааж, удирдагчаар ажиллаж болно.

4.8. Удирдагч профессор нь дараах үүрэгтэй байна.

4.8.1. магистрын ажил, докторын диссертацын судалгааны асуулт тодорхойлох, суралцагчийн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах,

4.8.2. судалгааны ажлын төлөвлөгөөний биелэлтийг нь хянаж, туршилт хийх, задлан шинжлэх, туршилтын дүнг боловсруулах, өгүүлэл бичих, илтгэл тавих зэргийг удирдан чиглүүлэх

4.8.3. судалгааны ажил хийх болон диплом, ажил бичих явцад тодорхой хуваариар мэргэжлийн зөвлөгөө өгч, хяналт тавих, ажлын агуулгыг хэсэг бүрээр болон бүхэлд нь дүгнэх,

4.8.4. удирдсан магистрын ажлыг хамгаалалтад оруулах зөвшөөрөл өгөх,

4.8.5. эрдэм шинжилгээний болон судалгааны семинар зохион байгуулж суралцагч уг семинарт судалгааны ажлынхаа үр дүнг илтгэн хэлэлцүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх,

4.8.6. магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлөөс зохион байгуулах явцын хэлэлцүүлэгт 1-2 удаа оролцох, уг зөвлөлөөс гаргасан дүгнэлттэй танилцах,

4.8.7. судалгааны ажлын үр дүнгийн шинжлэх ухааны үнэн зөв байдал, хууль эрхийн хүрээнд хийгдсэн талаар хариуцлага хүлээж, тодорхойлолт гаргах зэрэг

4.9. Магистрантын судалгааны сэдэв нь шинжлэх ухааны 2-3 салбарт хамаарахаар бол 2 удирдагч томилж болно.

4.10. Тухайн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, өндөр ур чадвартай профессорыг зөвлөх болон зочин професороор урьж ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд албан ѐсны гэрээ байгуулан ажиллуулна.

4.11. Нэг профессор нэг хичээлийн жилд 5 хүртэл магистрын ажил удирдахыг зөвшөөрнө.

 

Тав: Номын сан, мэдээллийн бааз

5.1. ОТИС-ын номын сан болон Эрдэм, шинжилгээ, судалгааны төвийн мини номын сан нь магистр, докторын сургалт явуулж буй чиглэлүүдээр мэргэжлийн сэтгүүл захиалдаг, интернетэд холбогдсон, мэргэжлийн сэтгүүл, ном зүйн лавлагаа, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний цувралын сангаар хангах үүрэг хүлээнэ.

5.2. МДСА нь магистрант, докторантыг интернет байнга ашиглах боломжоор хангана.

5.3. Отгонтэнгэр их сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгааны төвөөс эрхлэн гаргадаг “Эрдэм шинжилгээний дээж” сэтгүүл нь Отгонтэнгэр их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл байна.

5.4. Отгонтэнгэр их сургуулийн эрдмийн зөвлөлөөс судалгааны ажлын шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд магистрант, докторант нь өөрийн судалгааны ажлын чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлын тойм зэргийг Отгонтэнгэр их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж болно.

 

Зургаа: Сургалтын төлөвлөгөө

6.1. Магистрын сургалтын төлөвлөгөө нь 35 багц цагтай байна. Үүнд:

  • Судалгааны арга зүйн хичээл 5 багц цаг
  • Мэргэжлийн суурь хичээл 8 багц цаг
  • Мэргэшүүлэх заавал судах хичээл 8 багц цаг
  • Мэргэшүүлэх сонгон судлах хичээл 6 багц цаг
  • Магистрын ажил бичих тохиолдолд
    • Уирдагч багштай ажиллах, эрдэм шинжилгээний ажил хийх 3 багц цаг
    • Дипломын ажил бичих 5 багц цаг
  • Магистрын ажил бичихгүй тохиолдолд мэргэшүүлэх сонгон хичээлээс 10 багц цаг сонгон судлана.

6.2. Салбар дундын болон мэргэжил дундын магистрын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө 35-40 багц цаг байх ба хөтөлбөрийн онцлог, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэлдэхүүн сургуулиудын эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн ОТИС-ийн захирлын тушаалаар сургалтын төлөвлөгөөний багц цагийн хуваарилалтыг тогтооно.

6.3. Докторын сургалтын төлөвлөгөө нь 60 багц цаг байна. Мэргэжил болон хөтөлбөрийн онцлогоос хамааруулж сургалтын төлөвлөгөөний үзэх хичээл, эрдэм шинжилгээний цагийн харьцааг МДСА-ийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр өөрчилж болох ба эрдэм шинжилгээний ажлын багц цаг 12 багц цагаас бага байж болохгүй.

  • Мэргэжлийн хичээл 12 багц цаг
  • Мэргэших хичээл 18 багц цаг,
  • Эрдэм шинжилгээний ажил 18 багц цаг,
  • Диссертац 12 багц цаг байна.

6.4. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээл, эрдэм шинжилгээний ажлын багтаамж:

6.4.1. Судалгааны арга зүй хичээлийн хүрээнд Судалгааны арга зүй, Хууль зүйн болон тухайн салбар шинжлэх ухааны судалгааны арга зүй, Судалгааны ажил бичих арга зүй гэсэн 3 төрлийн хичээлийг судлана. Энэ хичээлийн хүрээнд судалгааны аргууд, туршилтын үр дүнг боловсруулах, мэдээлэл хайх, боловсруулах, загварчлах, тоо баримт цуглуулах, компьютерээр боловсруулалт хийх, тооцоолох, монограф (нэг сэдэвт зохиол), өгүүлэл судлах, илтгэл тавих, өгүүлэл бичих, судалгааны таамаглал дэвшүүлэх, мэдээлэл хайх, ишлэл авах арга зүй г.м. асуудлуудыг тусгана.

6.4.2. Мэргэжлийн заавал үзэх хичээл нь шинжлэх ухааны тухайн салбараар судлаач хүний эзэмшсэн байх мэдлэгийн түвшний жишгийг тогтоосон агуулгатай байна.

6.4.3. Мэргэших хичээл нь нарийн мэргэжлээр судлаач хүний эзэмшсэн байх мэдлэгийн түвшний жишгийг тогтоосон агуулгатай байна.

6.4.4. Удирдагч багшийн удирдлагаар бие даан судалж илтгэх, хичээлийн агуулгын зарим хэсгийг мэргэжлийн/удирдагчийн семинарт илтгэх, хэсэг бүлгээр хувааж реферат бичих, нөхцөлт судалгаа (case study) хийх, шалгалт өгөх хэлбэрээр багц цагаа тооцуулахыг зөвшөөрнө.

6.4.5. Суралцагч суралцаж буй чиглэлээсээ өөр 6 хүртэл багц цагийн хичээлийг сонирхлоороо сонгон судалж болно. Энэ нь мэргэших хичээлийн багц цагт багтна.

6.4.6. Магистрантын эрдэм шинжилгээний багц цагийг эрдэм шинжилгээний төлөвлөгөөт семинар, их семинарт оролцсон, туршилт судалгаа хийсэн, судалгааны ажлын үр дүнг эрдэм шинжилгээний семинар, хуралд илтгэж хэлэлцүүлсэн, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн зэргээр удирдагч үнэлж, тэнхим/профессорын баг баталгаажуулна.

6.4.7. Магистрын ажлын багц цагийг магистрантын бичсэн магистрын ажил шаардлагыг бүрэн хангасан гэж удирдагч багш үзсэн тохиолдолд тооцно.

6.5. Докторантын эрдэм шинжилгээний багц цагийг тооцохдоо эрдэм шинжилгээний төлөвлөгөөт семинар, их семинарт бүрэн суусан бол 0.1 багц цаг, өөрийн судалгааны ажлаа эрдэм шинжилгээний семинарт илтгэсэн бол 0.2 багц цаг, улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн бол 0.5 багц цаг, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн бол 1.0 багц цаг, профессорын зөвлөлөөр зөвшөөрөгдсөн дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн бол 1.0 багц цаг, гадаадын нэр хүндтэй их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн бол 2.0 багц цаг биелүүлсэнд тооцно. Ном, гарын авлага, сурах бичгээр багц цаг тооцохгүй.

6.6. Магистр, докторын сургалтын төлөвлөгөөг мэргэжил бүрээр бүрэлдэхүүн сургуулийн тэнхим боловсруулж, сургалтын нэгж хянан эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Эрдмийн зөвлөлийн хурлаар дэмжсэн бол МДСА-ийн захирал эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцүүлэн, ОТИС-ны захирлын тушаалаар баталгаажуулна. ОТИС-ийн МДСА-ны боловсруулсан сургалтын төлөвлөгөөний үлгэрчилсэн загварыг баримтлана.

6.7. Суралцагч бүр судлах хичээлийг улирлаар сонгож, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын нэгж хуваарь гарган баталгаажуулж, гүйцэтгэлийг хянана. МДСА нэгдмэл хяналтыг хэрэгжүүлнэ.

6.8. Мэргэжлийн тэнхим сургалтын төлөвлөгөөн дэх хичээл бүрээр судлах агуулгыг боловсруулж, гүйцэтгэлийг хянана.

6.9. Өдрөөр суралцагч нэг улиралд 12, эчнээгээр суралцагч 9-өөс ихгүй багц цагийн хичээл судална. Эрдэм шинжилгээний багц цагийн гүйцэтгэлд хязгаар тогтоохгүй.

6.10. Магистрант, докторант оюутны үзэх мэргэжлийн хичээлийн агуулга ижил байж, магистрант докторант хамт судалж болох бөгөөд тухайн мэргэжлээр үргэлжлүүлэн докторантурт суралцвал магистрын сургалтанд судалсан мэргэжил, мэргэшлийн хичээлийн багц цагийг докторын сургалтын мэргэжил, мэргэшлийн хичээлийн багц цагт тооцно. Магистрын, докторын хөтөлбөрт заавал судлах хичээлийг зааж болно.

6.11. Эчнээ хэлбэрээр суралцах докторантын мэргэших хичээлийн 18 хүртлэх багц цагийг бүтээлүүдээр нь дүйцүүлэн тооцож болно. Дүйцүүлэн тооцож болох цагийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын томилсон комисс үнэлж, бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлөөр батлуулна.

 

Долоо: Элсэлт

7.1. Сургалт эрхлэх зөвшөөрөл авсан хөтөлбөрөөр магистрант, докторант оюутан элсүүлэх бөгөөд магистрын сургалтанд элсэгч тухайн мэргэжлээр бакалаврын, докторын сургалтанд элсэгч тухайн мэргэжлээр магистрын зэрэгтэй байна.

7.2. Элсэгч хэрэв өмнө эзэмшсэн бакалаврын ба магистрын мэргэжлээс өөр чиглэлээр магистрын ба докторын сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү гарсан хичээлийг нөхөн үзнэ. Нөхөн үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй

7.3. Их, дээд сургуулийн бакалаврын зэрэглэлтэй төгсөгчдөөс тус их сургуулийн магистрантурт элсэн суралцахыг хүсвэл гадаад хэл /орос, англи хэл/, тухайн мэргэжлээр элсэлтийн шалгалт өгнө. Мэргэжлийн шалгалт бичгийн болон ярилцлагын хэлбэртэй байна. Элсэлтийн шалгалтыг ОТИС-ын захирлын тушаалаар байгуулсан комисс эрхлэн шийдвэрлэнэ.

7.4. ОТИС-ийг төгсөгч болон бусад их сургууль, коллежийг 90-ээс дээш /А/ үнэлгээтэй төгссөн, сургууль төгсөлтийн шалгалтын комиссоор магистрантурт суралцуулах тухай зөвлөмж бүхий бакалаврын зэрэгтэй мэргэжилтнийг өөрийн хүсэлтээр магистрантурт шалгалтгүй элсүүлнэ.

7.5. Магистрантур, докторантурт элсэх хүний өмнөх боловсролын дипломын голч дүн нь 2.75 (68%)-аас доошгүй байна.

7.6. Элсэлтийг жилд 2 удаа (2, 9-р сард) зохион байгуулна.

7.7. Магистрын сургалт нь өдөр, докторын сургалт өдөр, эчнээ, экстернат хэлбэртэй байна.

7.8. Дараах болзол хангасан хүнийг экстернат докторантаар суралцуулна. Үүнд: -

7.8.1. Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад сургалт, эрдэм шинжилгээний ажлыг 8-аас дээш жил хийсэн туршлагатай,

7.8.2. Эрдэм шинжилгээ, сургалтын 15-аас доошгүй бүтээл хэвлэн нийтлүүлсэн. Үр дүн нь диссертацид орохгүй бүтээлүүд нь мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлүүдийн багц цагтай дүйцүүлэн тооцох боломжтой,

7.8.3. Агуулга нь докторын диссертацын 75 дээш хувийг хангахуйц бүтээл бичиж бэлэн болгосон

7.8.4. Экстернатаар суралцахыг хүссэн хүний эрдэм шинжилгээний ажлын агуулга, чанар, үр дүнгийн талаар үнэлгээ өгч, бүтээлээр нь тооцох багц цаг тодорхойлж, суралцах болзол хангасан тухай бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэр гарсан.

7.9. Гадаадын их сургуультай хамтарсан 1:1 хэлбэрийн сэндвич хөтөлбөр, докторын дараах сургалт, судлаач оюутан солилцох хөтөлбөр хэрэгжүүлж, ОТИС төгсөгчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт явуулж болох ба хөтөлбөр боловсруулах, сургалтын агуулгыг тодорхойлох, оюутан сонгох, тэдний суралцах нөхцлийг хангах асуудлыг тусгай журмаар зохицуулна.

7.10. Гадаадын иргэнийг сургууль хоорондын гэрээ, хувийн гэрээгээр магистрын ба докторын сургалтанд суралцуулна..

7.11. Магистр, докторын хөтөлбөрт элсэх хүмүүс дараах материалыг бүрдүүлж сургуулийн магистр, докторын сургалтын элсэлтийн комисст ирүүлнэ. Үүнд:

  • өргөдөл,
  • анкет,
  • дипломын нотариатаар батлуулсан хуулбар /эх хувийг шалгана/,
  • цээж зураг 4%,
  • иргэний үнэмлэхний хуулбар
  • Хэрвээ судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай бол бүтээлийн жагсаалт, зэрэг материалуудыг бүрдүүлэн сургуулийн захиргаанд ирүүлнэ.

7.12. ОТИС-ийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс магистр, докторын хөтөлбөрт элсэгчидийн өргөдөл, сургууль төгсөлтийн комиссын зөвлөмж, элсэлтийн шалгалтын дүн, мэргэжлийн тэнхимийн санал зэргийг үндэслэн уг хүнийг элсүүлэх тухай захирлын тушаал гаргана

7.13. Элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд суралцагчийн кредит тооцох дэвтэр олгоно. Дэвтэрт суралцсан хичээл, цуглуулсан кредитийг тооцоолон баталгаажуулна.

7.14. Магистрант, докторант нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургууль хаясан, сургуулийн дотоод журмыг зөрчсөн, суралцах хугацааны төлбөрийг төлөөгүй, төлөвлөгөөнд заасан кредитийн хангаагүй бол ОТИС-ийн захирал тушаал гарган магистрантур, докторантураас хасна.

 

Гурав. Сургалтын хугацаа

Магистрын сургалтыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу 1,5-2 жилд багтаан зохион байгуулна. Докторын сургалтын ердийн хугацаа өдрөөр суралцахад 3 жил, эчнээгээр суралцахад 4 жил, экстернат бол 1-2 жил байна

3.1. Хичээлийн нэг жил нь 15 долоо хоног бүхий 2 улиралтай байна.

3.2. Элсэгч өмнө нь өөр чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү гарсан хичээлийг нөхөн үзнэ. Ийнхүү үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй. /2012 оны 6 дугаар сар 22 нд нэмэлт, өөрчлөлт оруулав/

3.3. Сургалтын хичээлийн жил нь гурван улиралтай, улирал тус бүр нь хичээлийн 7-8 долоо хоногтой байна. Хичээлийн жил болон улирлын график, календарьчилсан төлөвлөгөө гаргаж, суралцагчдад хүргэсэн байна. /2012 оны 6 дугаар сар 22-нд нэмэлт, өөрчлөлт оруулав/

3.4. Магистрант элссэнээс хойш нэг сарын дотор сургалтын гэрээ байгуулж, тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөө төлсөн байна. /2012 оны 6 дугаар сар 22 нд нэмэлт, өөрчлөлт оруулав/

3.5. Сургалтын төлөвлөгөөний дагуу магистрант нь 30-аас доошгүй кредит хичээлийг судалж, 6 кредитийн магистрын дипломын ажил бичнэ. /2012 оны 6 дугаар сар 22 нд нэмэлт, өөрчлөлт оруулав/

3.6. Магистрын сургалтыг хичээлийн жил, улирлын журмаар мэргэжлийн тэнхимүүд зохион байгуулах бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаанд Хууль зүйн болон Хүмүүнлэгийн сургуулийн захирлууд хяналт тавьж ажиллана.

3.7. Сургалтын төлөвлөгөөг үндэслэн магистрант бүр удирдагч багштайгаа зөвлөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж мөрдөнө. Төлөвлөгөөнд: судалгааны ажлын сэдвийн чиглэлийг тогтоох, чиглэлийн дагуу мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх сонгон хичээлүүдийг судлах, судалгааны семинарт оролцох, сэдэвтэйгээ холбоотой судалгааны ажлыг хэрхэн хийх талаар улирал бүрээр тодорхой заана. /2012 оны 6 дугаар сар 22 нд нэмэлт, өөрчлөлт оруулав/

3.8. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн 2/3 үзсэний дараа гадаад хэлний нэгдсэн шалгалтыг зохион байгуулна. Нэгдсэн шалгалтыг ректорын тушаалаар томилогдсон комисс авах бөгөөд нэгдсэн шалгалтын үнэлгээг А /90-100/, В /80-89/, С /70-79/, D /60-69/, F /0-59/ оноогоор дүгнэх бөгөөд D буюу түүнээс доош оноо авсан суралцагч гадаад хэлний зохих сургалтанд хамрагдан дахин шалгалт өгнө. Энэхүү давтан сургалтын хугацаа болон багтаамж нь сургалтын норматив хугацаа багтаамжинд тооцогдохгүй тул нэмэлт кредитийн мөнгө төлөх бөгөөд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах замаар хугацааг товлон суралцана. /2012 оны 6 дугаар сар 22 нд нэмэлт, өөрчлөлт оруулав/

3.9. Эчнээ магистрант нь тус сургуулийн магистрантур, докторантурын албанаас тогтоосон хугацаа, хуваарийн дагуу мэргэжлийн танхимд ирж хичээллэх ба ганцаарчилсан төлөвлөгөөний дагуу сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрийг судалж, зохих кредитийг цуглуулж, нэгдсэн шалгалтуудыг өгсөн байх зэргээр энэхүү дүрэмд заасан шаардлагыг хангасан байна. Эчнээ магистрантын суралцах хугацаа 2 жил. Сургалтын төлөвлөгөөний дагуу эчнээ магистрантаас хичээл бүрд бичих реферат, даалгавар, төсөл, хангавал зохих кредитийг мэргэжлийн тэнхимүүд тогтооно

 

Дөрөв. Сэдэв, судалгааны ажлын төлөвлөгөө

4.1. Мэргэжлийн тэнхимүүд мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлээр оюутны бичиж болох магистрын дипломын ажлын сэдвийн үлгэрчилсэн жагсаалтыг жил тутам шинэчлэн гаргаж тухайн хичээлийн жилийн 9-р сарын 15 ны дотор сургуулийн “ Эрдмийн зөвлөлөөр” батлуулна. /2012 оны 6 дугаар сар 22 нд нэмэлт, өөрчлөлт оруулав/

4.2. Сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлүүдийн 2/3-иос доошгүй хувийг үзсэний дараа мэргэжлийн тэнхимээс гаргасан дипломын ажлын сэдвийн үлгэрчилсэн жагсаалтаас сонголт хийж, магистрын ажлын сэдэв удирдагч болон шүүмжлэгчийг мэргэжлийн тэнхимд санал оруулна. /2012 оны 6 дугаар сар 22 нд нэмэлт, өөрчлөлт оруулав/

4.3. Магистрант нь өөрийн сонирхсон сэдвээр судалгаа хийх, удирдагч багшаа сонгох тухай саналаа мэргэжлийн тэнхимд гаргах эрхтэй /2012 оны 6 дугаар сар 22 нд нэмэлт, өөрчлөлт оруулав/

4.4. Тодорхой сэдвээр магистрын ажил бичих тухай магистрантын хүсэлтийг мэргэжлийн тэнхимд хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор магистрын урьдчилсан хамгаалалт хийх хугацаа, сэдэв, удирдагч, шүүмжлэгчийн асуудлыг мэргэжлийн тэнхимийн хурлаар хэлэлцэж батлана. /2012 оны 6 дугаар сар 22 нд нэмэлт, өөрчлөлт оруулав/

4.5. Нэгэнт магистрантын сонгон авсан сэдэв батлагдсаны дараа сонгосон сэдвээ өөрчлөхийг хориглоно. Магистрын ажлын сэдэв, удирдагч, шүүмжлэгч албан ѐсоор батлагдсаны дараа магистрант бүр удирдагчтайгаа хамтран сэдвийн дагуу судалгааны таамаглал буюу асуулт боловсруулж түүндээ тохирсон төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөний дагуу судалгааны ажлыг хийнэ. /2012 оны 6 дугаар сар 22 нд нэмэлт, өөрчлөлт оруулав/

 

Зургаа. Магистрын ажил

/энэ бүлэгийг 2012 оны 6 дугаар сар 22 нд нэмэлтээр оруулав/

6.1. Магистрын ажил нь хэлбэр, агуулга, бүтэц, хэмжээний хувьд тус сургуулийн Магистрын зэрэг горилсон дипломын ажил бичих зааварын 6-р зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

6.2. Магистрын ажлыг монгол хэлээр бичих ба харин хураангуйг орос, англи зэрэг нийтлэг нэг гадаад хэлээр бичнэ. Магистрын ажлаа магистрант орос, англи зэрэг аль нэг түгээмэл гадаад хэлээр, танилцуулгыг монгол хэлээр бичихийг зөвшөөрнө.

6.3. Сургалтын кредитээ биелүүлсэн боловч дипломын ажлаа хугацаандаа хийж дуусаагүй магистрантын хамгаалах хугацааг 1-2 жилээр сунгана. Энэ тохиолдолд шаардлагатай гэж үзвэл судалгааны ажилтай холбогдох нэмэлт зардал төлүүлж болно. Хүндэтгэх бус шалтгаанаар хугацаа сунгахгүй.

6.4. Дипломын ажлын оюуны өмчийн эрх нь түүнийг бичсэн оюутан болон тус тэнхимд хамаарагдана.

6.5. Оюутны бичиж амжилттай хамгаалсан дипломын ажлыг тогтоосон журмын дагуу бүрэн эхээрээ үдэгдсэн байдлаар сургуулийн архивт хадгалах буюу 1-2 хувийг сургуулийн номын санд шилжүүлж нийтийн хүртээл болгоно. Дипломын эх ажлыг оюутнуудад олноор нь болон хоногоор өгч явуулахыг хориглоно

6.6. Тэнхимүүд оюутны төгсөлтийн ажлаар мэдээллийн электрон сан үүсгэж, жил бүр баяжуулан хадгална. Энэхүү санг бүрдүүлэх ажлыг тэнхимийн эрхлэгч хариуцан гүйцэтгэнэ. Уг санг CD дээр хадгална.

 

Долоо. Магистрын зэрэг хамгаалах

7.1. Сургалтын төлөвлөгөөг биелүүлсэн магистрант нь магистрын зэрэг горилсон магистрын ажил бичиж магистрын зэрэг хамгаалуулах Отгонтэнгэр их сургуулийн зөвлөлд хамгаална. Зөвлөлийн үйл ажиллагааны журам нь БСШУЯ-ны сайдын 2007 оны 6-р сарын 07-ний өдрийн 187 тоот тушаалаар баталсан “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ээр зохицуулагдана. Отгонтэнгэр их сургууль нь хууль зүй, хэл шинжлэл гэсэн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлтэй байна. Эдгээр зөвлөлийг ректорын тушаалаар байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг салбарын яамтай зөвшилцөн ректорын тушаалаар байгуулна. Төгсөлтийн шалгалтын комисс нь дипломын ажил хамгаалах зөвлөлийн үүрэг гүйцэтгэж болно. /2012 оны 6 сарын 22нд нэмэлт хийв/

7.2. Магистрын ажлыг хамгаалах үйл ажиллагаа нь “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн Дөрөв, Тав-д заасан журмаар явагдах бөгөөд нэг үе шаттай байна. Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хийнэ.

7.3. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүд нь магистрын ажилд “шаардлага хангасан”, “шаардлага хангаагүй” гэсэн санал өгөх бөгөөд хуралдаанд оролцсон 75-аас доошгүй хувь нь эерэг санал өгсөн тохиолдолд уг ажлыг хамгаалсанд тооцно. Зөвлөлийн гишүүд хуралд оролцохгүйгээр урьдчилан санал өгөхийг хориглоно.

7.4. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлөөс горилогчийн магистрын ажлын дүгнэлтийг баталсан тогтоол гаргах бөгөөд тогтоолд зөвлөлийн гишүүд гарын үсэг зурж албан ѐсны болгоно.

7.5. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн тогтоолын дагуу ректор тушаал гаргаж горилогчид магистрын зэрэг, диплом олгоно.

7.6. БСШУЯ-ны сайдын 2006 оны 480 тоот тушаалаар баталсан “Дээд боловсролын диплом олгох журам”-д заасны дагуу магистрын дипломыг бичиж гардуулна.

 

Найм. Магистрантурын сургалтын зардал

8.1. Магистрантурт өдөр, эчнээ суралцагсдын төлбөрийн хэмжээг сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар жил бүр шинэчлэн тогтоож мөрдөнө.

8.2. Сургалтын зардлыг хичээл эхэлснээс хойш 14 хоногт багтаан сургуулийн дансанд тушаасан байна. Сургалтын зардлаа хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаанд нь төлөөгүй магистрантыг цаашид суралцуулахыг хориглоно.

8.3. Магистрантураас өөрийн хүсэлтээр эсхүл сурлага, сахилгаар хасагдсан тохиолдолд сургалтын зардлыг буцааж олгохгүй. Тус сургуульд хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад энэ үндэслэлээр магистрантураас хасагдвал сургуулиас гаргасан зардлыг нөхөн төлүүлнэ.

Отгонтэнгэр их сургуулийг төгсөгчдийн холбооны дүрэм

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙГ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төгсөгчдийн холбоо нь /цаашид "Холбоо" гэх/ Отгонтэнгэр их сургуулийн төгсөгчдөөс бүрдсэн, тэдгээрийн байнгын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төгсөгчдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрх ашиг сонирхлыг нь хамгаалах зорилго бүхий хамтын удирдлагын сайн дурын үүсгэл санаачлагын олон нийтийн байгууллага мөн.

1.2. Холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байна

1.3. Отгонтэнгэр их сургуулийг төгсөгч бүхэн төгсөгчдийн холбооны гишүүн байна.

1.4. Холбоо нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, түүний дагуу гарсан бусад хууль, Олон нийтийн байгууллагын тухай хуулийг удирдлага болгоно

Хоёр. Төгсөгчдийн холбооны бүтэц зохион байгуулалт

2.1. Холбооны удирдах дээд байгууллага нь холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал байна

2.2. олбооны өдөр тутмын үйл ажиллагааг бүх гишүүүдийн төлөөлөгчдийн хурлаас сонгогдсон тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.

2.3. Холбоог Ерөнхийлөгч удирдана.

Гурав. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал

3.1. Отгонтэнгэр Их сургуулийн мэргэжлийн салбар бүрийг төгсөгчдөөс 20-оос доошгүй хүнийг оролцуулан холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал үйл ажиллагаагаа явуулна. Бүх гишүүд төлөөлөгчдийн хурлыг холбооны гишүүдийн санаачилгаар байгуулна.

3.2. Холбооны  бүх  гишүүдийн  төлөөлөгчдийн  хурал  2  жилд  1  удаа хуралдана. Шаардлага гарсан нөхцөлд Ерөнхийлөгчийн буюу Холбооны тэргүүлэгчдийн 2/3-ын санаачилгаар ээлжит бус хурал зарлан хуралдуулж болно.

3.3. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээ:  Төлөөлөгчдийн хурал нь дор дурдсан асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэнэ. Үүнд:

  • 3.3.1. холбооны ажлын төлөвлөгөөг боловсруулах тайланг гаргах
  • 3.3.2. холбооны дүрэм, түүнд оруулах өөрчлөлтийг хэлэлцэн батлах
  • 3.3.3. гишүүдийн жилийн татварын хэмжээг тогтоох
  • 3.3.4. холбооны үйл ажиллагааны санхүүжилт болон цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх

3.4. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол, удирдамж, уриалга гаргана.

3.5. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд ердийн олонхи оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдоно.

3.6. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон холбооны гишүүдийн ердийн олонхийн санал авсан тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцвэл хуралдаан даргалагчийн талын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Дөрөв. Холбооны тэргүүлэгчдийн хурал

4.1. Төгсөгчдийн Холбооны тэргүүлэгчид нь 27-35 хүний бүрэлдэхүүнтэй байна.

4.2. Тэргүүлэгчдийг Холбооны Ерөнхийлөгч удирдана.

4.3. Холбооны тэргүүлэгчдийг бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно

4.4. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын чөлөө цагт Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох зайлшгүй шаардлага гарвал Холбооны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн төлөөллийн харьцааг баримтлан тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж сонгох ба дараа нь бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулан баталгаажуулна. Нөхөн сонгогдсон тэргүүлэгчдийн бүрэн эрх нь тэргүүлэгчдийн бүрэн эрхийн үлдсэн хугацаагаар хэрэгжинэ.

4.5. Тэргүүлэгчид нь доорхи бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • 4.5.1 төгсөгчдийн төлөөлөгчдийн хурлын чөлөө цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  • 4.5.2. төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх асуудал, салбар бүрээс сонгогдох төлөөлөгчдийн тоог тогтоож, хурал хуралдахаас 30 хоногийн өмнө гишүүдэд зарлан бэлтгэл ажлыг хангах.
  • 4.5.3. холбооны үйл ажиллагаанд холбогдох удирдамж, зааврыг батлан гаргах.
  • 4.5.4. гишүүдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх.
  • 4.5.5. холбооны    бүтэц,    зохион    байгуулалт    өөрчлөх    тухай    асуудлыг боловсруулж бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд оруулах.
  • 4.5.6. холбооны үйл ажиллагааны төсвийг зохистой хуваарилах.
  • 4.5.7. төгсөгчдийн холбоонд гишүүн элсүүлэх, гишүүнээс гаргах асуудлыг хэлэлцэн ерөнхийлөгчид санал оруулах.
  • 4.5.8. тэргүүлэгч тус бүрийн эрхлэх ажил үүргийн хуваарийг батлах.
  • 4.5.9. гишүүний татвар төлөлтийн байдалд хяналт тавих, шаардлага гаргах.
  • 4.5.10. холбооны гишүүдийг төр, засгийн болон бусад шагналд тодорхойлох.
  • 4.5.11. холбооны гишүүдийн гомдол, өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ба холбогдох байгууллагад уламжлах.

4.6. Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

4.7. Тэргүүлэгчид нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн ердийн олонхийн саналаар шийдвэрлэж байна.

4.8. Тэргүүлэгчдийн хуралд тэргүүлэгчдийн 50-аас дээш хувь нь ирснээр хүчинтэйд тооцогдох бөгөөд асуудлыг хуралд оролцсон тэргүүлэгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

4.9. Тэргүүлэгчдийн хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана.

4.10. Холбооны Ерөнхийлөгч нь дараах эрх үүрэгтэй байна.

  • 4.10.1. гадаад дотоод үйл ажиллагаанд холбоог төлөөлөх бүрэн эрхтэй байна.
  • 4.10.2. холбооны тэргүүлэгчдийн ажлыг удирдан зохион байгуулна.
  • 4.10.3. тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавина.
  • 4.10.4. тэргүүлэгчдийн хурлыг зохион байгуулан хуралдуулж хурал даргална.
  • 4.10.5. холбооны бүтэц, зохион байгуулалтын талаар тэргүүлэгчдийн хуралд санал оруулна.
  • 4.10.6. холбооны үйл ажиллагаатай холбогдсон санал, бусад материалыг хянан шалган тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлнэ.
  • 4.10.7. холбооны мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахад нэгдүгээр гарын үсэг зурна.
  • 4.10.8. Ерөнхийлөгч нь эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргана.

Тав. Холбооны гишүүдийн эрх үүрэг

5.1. Гишүүд нь дараах эрхтэй байна. Үүнд:

  • 5.1.1. холбооны гишүүд тэргүүлэгчдийг сонгох болон өөрөө сонгогдох
  • 5.1.2. холбооны үйл ажиллагаатай холбогдсон санал хүсэлт гомдлоо Ерөнхийлөгчид болон тэргүүлэгчдийн хуралд тавих, түүнийг хэлэлцэхэд оролцох, хариу шаардах
  • 5.1.3. холбооны     ерөнхийлөгч,     тэргүүлэгчид     болон     гишүүдийн     үйл ажиллагааг шүүмжлэх
  • 5.1.4. мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх талаар хүсэлтийг тэргүүлэгчдийн хуралд гаргах, зохих хөнгөлөлт эдлүүлэх
  • 5.1.5. ажлын   байраар    хангахад   туслалцаа    үзүүлэх    болон    бусад    ашиг сонирхлоо хамгаалах асуудлаар хүсэлт гаргах.

5.2. Гишүүд нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

  • 5.2.1. тэргүүлэгчдийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх.
  • 5.2.2. дүрэмд заасны дагуу жилд нэг удаа гишүүний татварыг төлөх.
  • 5.2.3. холбооноос явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

Зургаа. Холбооны санхүүжилт

6.1. Холбооны орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ.

  • 6.1.1. гишүүний татвар, хандив
  • 6.1.2. иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив.

6.2. Холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна

6.3. Холбооны Ерөнхийлөгч, тэргүүлэгчид холбооны хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Долоо. Холбоонд гишүүнээр элсэх

7.1. Отгонтэнгэр Их сургуулийг өдөр, орой, эчнээ аль ч хэлбэрээр төгссөн төгсөгчид холбооны гишүүн байж болно.

7.2. Төгсөгчид нь гишүүнээр элсэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд :

  • 7.2.1. гишүүнээр элсэх өргөдөл
  • 7.2.2. 2 хувь цээж зураг
  • 7.2.3. тус сургуулийг төгссөн дипломын хуулбар
  • 7.2.4. элсэлтийн хураамж 1000 төгрөг

7.3. Гишүүнээр элсэх хүсэлт гаргасан хүнийг бүртгэж, гишүүний үнэмлэх олгоно.

Найм. Гишүүнийг бүртгэлээс хасах

8.1. Гишүүнчлэлээс хасагдах өргөдлөө гаргасан бол

8.2. Гишүүний татвараа 2 жил дараалан төлөөгүй тохиолдолд

8.3. Нас нөгчсөн

Ес. Холбооны гишүүдийн шагнал урамшил, оногдуулах шийтгэл

9.1. Гишүүний үүргээ хариуцлагатай сайн биелүүлдэг гишүүдийг дараахь хэлбэрээр шагнаж урамшуулна.

      1. 9.1.1. Отгонтэнгэр их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардлын 50 хувийг хөнгөлөх
      2. 9.1.2. тус    сургуулийн    магистрантур,    докторантурт    элсэн    суралцахад хөнгөлөлт үзүүлэх
      3. 9.1.3. тус сургуулиас зохион байгуулах соѐлын арга хэмжээнд урилгаар оролцох

9.2. Холбооны дүрмийг зөрчсөн гишүүдэд дараах шийтгэл оногдуулах ба уг эрх нь тэргүүлэгчдийн хуралд олгогдоно.

  • 9.2.1. сануулах
  • 9.2.2. гишүүний эрхийг хасах шийтгэл оногдуулна
Отгонтэнгэр их сургуулийн төгсөлтийн шалгалтын журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг . Ерөнхий зүйл

1.1. Отгонтэнгэр их сургуулийн төгсөлтийн шалгалтын энэхүү журам нь Монгол улсын Гэгээрлийн сайдын 1997 оны 59-р тушаалаар батлагдсан “Дээд боловсролын төгсөлтийн шалгалтын үлгэрчилсэн журам”-тай нийцсэн бөгөөд тус сургуулийн онцлогийг харгалзсан заалтыг агуулж байна.

1.2. Энэ журмаар тус сургуулийн зохих салбаруудад бакалаврын шатны сургалтын төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж явуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.

Хоёр. Төгсөлтийн шалгалт

2.1.Төгсөлтийн шалгалтыг “Төгсөлтийн шалгалтын улсын комисс" зохион байгуулж явуулна. Уг комиссыг холбогдох мэргэжлийн тэнхим, сургуулийн захиргааны хамтарсан саналыг үндэслэн дараах байдлаар томилно. Үүнд:

  • 2.1.1. хууль зүйн салбарын төгсөлтийн шалгалтын улсын комиссыг БСШУЯ- ны, ХЗДХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар
  • 2.1.2. бусад салбарын төгсөлтийн шалгалтын комиссыг Отгонтэнгэр их сургуулийн тушаалаар тус тус томилно.

2.2. Төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн даргыг мэргэжлийн тэнхмийн багш нараас томилно.

2.3. Комисс нь нарийн бичгийн даргаас гадна 5-10 хүнтэй байх ба төгсөгчдийн тоо, шалгах хичээлийн тоо, онцлог зэргийг харгалзан бүрэлдэхүүний тоо, орлогч даргатай байх эсэхийг мэргэжлийн тэнхим ба захиргаа тогтоож болно.

2.4. Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд тухайн мэргэжлийн голлох профессор багш нарыг оруулахаас гадна мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтныг оруулна.

2.5. Бакалаврын төгсөлтийн шалгалт нь тухайн мэргэжлийн хувьд 4-өөс хэтрэхгүй байх бөгөөд үүнд нэг нь дипломын ажил байж болно. Шалгалт нь мэргэжлийн хичээл тус бүрээр эсвэл ажил чиглэлийн хэд хэдэн хичээлийг багцлан нэгтгэх хэлбэрээр байж болно.

2.6. Мэргэжлийн тэнхимд тухайн хичээлийн жилд төгсөх оюутнуудаас бакалаврын төгсөлтийн дипломын ажил болгон гүйцэтгэж болох сэдвийн үлгэрчилсэн жагсаалтыг хичээлийн жилийн эхэнд гарган оюутнуудад урьдчилан мэдэгдсэн байна. Оюутан сэдвээс сонголт хийвэл уг сэдвийг мэргэжлийн тэнхим хэлэлцэн зөвшөөрөл олгох бөгөөд удирдагч ба шүүмжлэгчийн талаар захиргаанд санал оруулж тушаалаар батлуулна.

2.7. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийн кредитийн доод хязгаарыг биелүүлсэн оюутан төгсөлтийн шалгалтанд орох эрхтэй. Шалгалтанд орох оюутны нэрс тус сургуулийн ректорын тушаалаар батлагдана.

2.8. Төгсөлтийн шалгалтын агуулгыг тусгасан чиглэл, хөтөлбөрийг мэргэжлийн тэнхим холбогдох багш нараас боловсруулж шалгалт авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө оюутнуудад танилцуулна. Шалгалтанд зориулсан тойм лекцийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан цагийн хэмжээнд багтаан харъяалах тэнхимээс зохион байгуулна.

Гурав. Төгсөлтийн шалгалт авах ба төгсөх

3.1. Төгсөлтийн шалгалтын хуваарийг шалгалт эхлэхээс 1 сарын өмнө сургуулийн захирлын тушаалаар батална. Дипломын ажлын урьдчилсан хамгаалалтыг жинхэнэ хамгаалалт болохоос 21-ээс доошгүй хоногийн өмнө холбогдох мэргэжлийн тэнхимийн нийт багш нарын оролцоотой хийлгэсэн байна. Урьдчилсан хамгаалалтад оюутан ажлын 1/2-с илүү хувийг биелүүлээгүй буюу дипломын ажлын шаардлага хангаагүй гэж үзвэл диплом хамгаалалтын ажлыг нэг жилээр хойшлуулж болно.

3.2. Төгсөлтийн шалгалтыг комиссын нийт гишүүдийн  2/3-с  доошгүй  ирцтэйгээр авна. Комиссын гишүүдийн ирцийг нарийн бичгийн дарга бүртгэнэ.

3.3. Төгсөлтийн шалгалт ба диплом хамгаалалтын журмыг комиссын дарга удирдана.

3.4. Төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтыг  комиссын  нээлттэй хуралдаанаар хэлэлцэж, үнэлгээ явуулах үед хаалттай явуулна. Үнэлгээг комиссын хурлын протокол гарсаны дараа өдөрт нь багтааж албан ѐсоор мэдэгдэнэ.

3.5. Төгсөлтийн шалгалтанд оюутны мэдлэгийг А /90-ээс дээш/, В /80-аас дээш/, С /70-аас дээш/, D /60-с дээш/, F /60 хүртэл/ гэсэн үнэлгээгээр үнэлнэ.

3.6. Төгсөлтийн шалгалтын комиссын гишүүд шалгалт өгч буй оюутан бүрийн үнэлгээг тус тусдаа тавьж, хамтран хэлэлцээд ерөнхий, дундаж үнэлгээг гаргана.

3.7. Төгсөлтийн шалгалтнаас хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцорсон буюу 1 шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан оюутан дараагийн хичээлийн жилд уг шалгалтыг нөхөх буюу дахин өгч болно.

3.8. Хоѐр ба түүнээс дээш тооны төгсөлтийн шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан хүмүүсийг төгсөлтийн шалгалтанд дахин оруулахгүй.

3.9. Төгсөлтийн шалгалтанд “F” гэсэн үнэлгээ авсан оюутанд тус сургуулийн тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийг бүрэн сонссон болохыг гэрчилсэн үнэмлэх олгоно.

3.10. Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутанд төгсөлтийн шалгалтын комисс “мэргэжил, цол, зэрэг” олгох тусгай тогтоол гарган түүнийг үндэслэн мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг олгоно.

3.11. Төгсөлтийн шалгалтын комисс нь шалгалт дууссаны дараа тайлан бичиж сургуулийн захиргаанд өгнө.

3.12. Төгсөлтийн шалгалтын комисс нь дараах бичиг баримтыг бүрдүүлж сургуулийн захиргаанд хүлээлгэн өгнө. Үүнд:

  • 3.12.1. төгсөлтийн шалгалтын комиссын хурлын тогтоол /хавсралт № 1/
  • 3.12.2. комиссын хурлын протокол /хавсралт№ 2/
  • 3.12.3. комиссын гишүүн үнэлгээ өгөх дүнгийн хуудас /хавсрапт№ 3/
  • 3.12.4. комиссын нэгдсэн дүнгийн хуудас
  • 3.12.5. комиссын гишүүдийн ирц бүртгэх хуудас

3.13. Төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга оюутны диплом, хавсралтыг үнэн зөв, алдаа засваргүй бичиж баталгаажуулсан байна.

3.14. Комисс нь тус сургуулийн архивт төгсөж байгаа оюутны холбогдолтой дараах материалыг төгсөлтийн шалгалтын комисст бүрдүүлж өгнө. Үүнд:

  • 3.14.1. төгсөх оюутны сурлагын дүнгийн жагсаалт
  • 3.14.2. төгсөх оюутны нэрсийн жагсаалт
  • 3.14.3. суралцаж байсан хугацааны тодорхойлолт
  • 3.14.4. элсэлтийн шалгалтын дүнгийн хуудас
  • 3.14.5. дипломын хуулбар
  • 3.14.6. сурлагын дэвтэр
  • 3.14.7. оюутны үнэмлэх
  • 3.14.8. тойрох хуудас

3.15. Төгсөлтийн комисс төгсөгчдөд диплом хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх ажлыг зохион байгуулна.

Отгонтэнгэр их сургуульд гадаадын багш, мэргэжилтэнг урьж ажиллуулах журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД ГАДААДЫН БАГШ, МЭРГЭЖИЛТЭНГ УРЬЖ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Олон улсын байгууллага, Засгийн газрын хэлэлцээр, гадаадын их, дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, төслийн дагуу олон улсын байгууллага болон гадаадын их, дээд сургуулиудаас гадаадын багш, мэргэжилтэнг тус сургуульд урьж ажиллуулах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Отгонтэнгэр их сургуулийн бүтцийн сургууль бүр шаардлагатай мэргэжилтэн, багш урих саналаа тус сургуулийн гадаад харилцааны ажилтанд тухайн оны нэгдүгээр сард багтаан ирүүлнэ. Эл захиалгыг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багш урьж ажиллуулах асуудлыг зохион байгуулна.

Хоёр. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах хүсэлт гаргах тухай

2.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирэхээс хоёр сарын өмнө сургуулийн Гадаад харилцааны ажилтан БШУЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэст хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлж өгнө.

Хүсэлтэнд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

  • Гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй анкет
  • Гадаадын    мэргэжилтэн,   багшийн   диплом,    сертификатын   баталгаажуулсан хуулбар
  • Гадаадын иргэний паспортын хуулбар
  • Гадаадын мэргэжилтэн, багш авч ажиллуулах зайлшгүй шаардлага хэрэгцээ, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, ажлын онцлог, мэргэжлийн ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон албан бичиг
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллага гадаадын мэргэжилтэн, багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээ
  • Тухайн орны баталсан стандартын дагуу багшлах эрхийн сертификат эсвэл сурган, заах арга зүй эзэмшсэн сертификат, гэрчилгээ, дипломын хуулбар /Монгол хэлээр хөрвүүлж албан ёсоор баталгаажуулсан байна./
  • Өмнө нь Монгол улсад ажиллаж байсан бол тухайн мэргэжилтэн багшийн талаарх байгууллагын тодорхойлолт
  • Биеийн эрүүл мэндийг тодорхойлсон эрүүл мэндийн бичиг

2.2. Уригдаж буй гадаадын мэргэжилтэн, багшийн талаархи хүсэлтийг БШУЯ- ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэс хүлээн авч танилцуулсны үндсэн дээр 7-14 хоногийн дотор БШУЯ зөвшөөрлийн бичиг олгоно.

2.3. БШУЯ-аас зөвшөөрсөн тухай хариуг авсан нөхцөлд Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан албан бичиг /урилга/ үйлдэн Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газарт нэвтрэх визийн асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ.

2.4. Гадаадын мэргэжилтэн, багш “HG” ангилалын виз авсан тохиолдолд Монгол улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй тул тэдний визийн хүсэлтэнд энэ талаар тусгавал зохино.

2.5. Гадаадын мэргэжилтэн, багшийг урих, виз хүсэхэд гарах төлбөрийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.

Гурав. Гадаад орноос Отгонтэнгэр их сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багшид тавигдах шаардлага

3.1. Гадаад орноос тус сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багш нар дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

3.1.1. их дээд сургуулийн бакалавраас дээш боловсрол эзэмшсэн диплом, сертификат, түүнийг нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл сонгон шалгаруулсан байгууллагын албан бичиг, тодорхойлолт. /албан ёсоор Монгол улсын Гадаад явдлын яамаар дамжин ирсэн байна/

3.1.2. Мэргэжлийн дагуу тодорхой хугацаанд ажилласан байх.Үүнд:

  • Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны багшаар 1-ээс доошгүй жил
  • Эрдэм шинжилгээний ажилтнаар 3-аас доошгүй жил
  • Гадаад хэлний багшаар 1-ээс доошгүй жил эсвэл тухайн хэлийг заах чиглэлээр тодорхой сургалтанд хамрагдсан байх гэх мэт.

3.2. Уригдаж буй мэргэжилтэн, багш нь Отгонтэнгэр их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахдаа дор дурьдсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрнө. Үүнд:

3.2.1. мэргэжилтэн, багш нь Монгол Улсын хууль тогтоомж болон тухайн сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөх.

3.2.2. гэрээнд зааснаас өөр ажил эрхлэхгүй байх.

3.2.3. сургалтанд ямар нэгэн үзэл суртал, шашин номлох ажиллагаа явуулахгүй байх.

3.2.4. хичээл сургалтын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гадаад харилцааны ажилтан болон сургуулийн урирдлагад мэдэгдэлгүй гадаад, дотоодод явахгүй байх.

Дөрөв. Отгонтэнгэр их сургуульд тавигдах шаардлага

4.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг гэрээнд заасны дагуу ажиллах нөхцөл, ажлын байраар хангах асуудлыг бүрэн шийдвэрлэхийн сацуу амьдрах байр сууц түрээслэхэд нь туслалцаа үзүүлж, гэрээнд заасан бол байр сууцаар хангана.

4.2. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн дотоод дүрэм, тухайн ажил үүрэгтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийг танилцуулна.

4.3. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн талаарх мэдээлэл, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, амралт, баярын өдрүүд болон урлаг спорт зэрэг олон нийтийн арга хэмжээг мэдээлж, тэдгээрт оролцох бололцоогоор хангана.

Тав. Гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал

5.1. Уригдаж буй гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал, ажил  дээрх гэнэтийн ослын даатгалын тухай асуудлыг Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар зохицуулна.

Зургаа. Гэрээ байгуулах, сунгах, цуцлах

6.1. Гадаадын мэргэжилтэн, багш нар Отгонтэнгэр их сургуулийн ректортой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.

6.2. Гадаадын мэргэжилтэн, багштай байгуулах гэрээ нь 3 хүртэлх жилийн хугацаатай байна.

6.3. Шаардлагатай тохиолдолд БШУЯ болон гадаадын байгууллагад гэрээг сунгах хүсэлт гаргасны дагуу олгогдсон зөвшөөрлийг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багшийн ажиллах хугацааг 1 хүртэл жилээр сунгаж болно.

6.4. Хүчин төгөлдөр болсон гэрээг зөвхөн холбогдох хууль тогтооомж, гэрээнд заасан нөхцлийн дагуу цуцална.

Долоо. Гадаадын багш, мэргэжилтнийг бүртгэх, бүртгүүлэх

7.1. Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан ажлын 3 хоногийн дотор гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй бүртгэлийг бүрдүүлж, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлэн, оршин суух зөвшөөрлийг авах ажлыг хариуцана.

7.2. Гадаадын мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирснээс хойш 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлнэ. Бүртгэл хийгдсний дараа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авна. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гарсан тохиолдолд гадаадын мэргэжилтэн багшийн Монгол улсад оршин суух зөвшөөрлийг авна.

7.3. Гадаадын мэргэжилтэн, багшийг бүртгүүлэх, хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрлийн хураамжийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.

 

Номын сангийн журам

Ректорын 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 156 тоот тушаалын хоёрдугаар хавсралт

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын Сангийн сайд, БСШУ-ны сайдын хамтарсан 357/406 дугаар тушаал, Отгонтэнгэр их сургуулийн номын сангийн дүрмийг үндэслэн номын сангийн үйлчилгээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2. Журмын зорилго нь Отгонтэнгэр их сургуулийн номын сангийн үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулж, сайжруулахад оршино.
1.3. Энэхүү журмыг Отгонтэнгэр их сургуулийн бүтцийн сургуулийн номын сангуудын үйлчилгээнд мөрдөж ажиллана.

Хоёр. Номын сангийн үйлчилгээ
2.1. Отгонтэнгэр их сургуулийн бүтцийн сургуулийн номын сангууд нь өөрийн профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, докторант, магистр, оюутан, сургуулийн ажилтан нарт үйлчилнэ.
2.2. Уншигчид номын цаасан болон электрон каталогийг http//192.168.1.169 хаягаар орж ашиглана.
2.3. Номын сангийн ажилтан нь интернет болон электрон каталог ашиглан уншигчдад лавлагаа-мэдээлэл өгч үйлчилнэ.
2.4. Уншигч нь хичээлийн жилийн улирал бүрд номын сантай номын тооцоо хийх ба сургуулиас шилжсэн, гарсан, төгссөн тохиолдолд тойрох хуудас зуруулна.

Гурав. Уншлагын танхимын үйлчилгээ
3.1. Оюутны үйлчилгээний карт болон ажлын газрын үнэмлэхийг үндэслэн ном сурах бичиг, диссертаци, хураангуй, магистрийн ажил болон тогтмол хэвлэлийг зөвхөн уншлагын танхимаар үйлчилнэ.
3.2. Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ номын сангийн дүрэм, дотоод журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлж үйлчлүүлнэ.
3.3. Уншигч нь уншлагын танхимаар уншихаар авсан ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
3.4. Уншигч нь уншлагын танхимын ном, сурах бичгийг хувилан олшруулж авахдаа номын санчаас зөвшөөрөл авч номын сангийн хувилах үйлчилгээгээр үйлчлүүлнэ. Диссертаци, магистрийн ажлыг хувилан олшруулж авахыг хориглоно.
3.5. Хэрэв уншигч ном, сонин, тогтмол хэвлэлийн хуудаснаас урж тасдан гэмтээсэн тохиолдолд тус журмын 6 дугаар зүйлд заасны дагуу номын санг хохиролгүй болгоно.
3.6. Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох, өөр хоорондоо ярих, тоглох, идэж уух зүйл авч орох, гар утсаар ярих, номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх, бохирдуулахыг хатуу хориглоно.
3.7. Уншлагын танхимын ном, сурах бичиг болон гарын авлагыг гэрээр авч явсан тохиолдолд номын сангийн журмын дагуу 1 хоногийн 500 төгрөгөөр тооцож төлбөр төлнө.
3.8. Номын сангийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн тохиолдолд уншигчийн үйлчлүүлэх эрхийг 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авна.

Дөрөв. Фондоор буюу гэрээр ном олгох үйлчилгээ
4.1. Номын сангийн гэрээр ном олгох фондоор үйлчилгээ үзүүлэхдээ оюутан, магистрант, докторант, суралцагч нарт иргэний үнэмлэх, оюутны үйлчилгээний картаар, профессор багш, ажилтан нарт ажлын газрын үнэмлэхийг үндэслэн уншигчийн карт нээж ном, сурах бичиг гарын авлагыг гэрээр олгож үйлчилнэ.
4.2. Фондоос гэрээр ном олгохдоо номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг харгалзан 1-5 хоногийн хугацаагаар олгоно. Уншигч нь заасан хугацаанд номоо ашиглаж дуусаагүй бол номын санчид бүртгүүлэн дахин нэг удаа хугацааг сунгаж ашиглана.
4.3. Хэрэв заасан хугацаанаас хэтэрвэл номын сангийн журмын дагуу хоног тутамд 100 төгрөгийн төлбөр төлнө.
4.4. Заасан хугацаанд номын тооцоо хийгээгүй буюу алдаж үрэгдүүлбэл номын санчид мэдэгдэх ба үрэгдүүлсэн номын ижил хувийг олж өгнө.

Тав. Номын сангийн ажиллах цагийн хуваарь
5.1. Номын сан дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд:
Даваа – Баасан гарагт 08.00-19.00
Шалгалтын үеэр Бямба гарагт 10.00-16.00 цаг хүртэл ажиллана.

Зургаа. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх
6.1. Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11-р сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ыг мөрдөнө.
6.2. Отгонтэнгэр их сургуулийн номын сангийн уншигч, номын санчдын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор номын фондын ном, хэвлэл, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлүүлж номын санг хохиролгүй болгоно.
6.3. Ном хэвлэлийн нөхөн төлүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэнд номын сангийн эрхлэгч, нягтлан бодогч нар хяналт тавина.
6.4. Ном, сурах бичиг, хэвлэл, CD, аудио хуурцаг хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, дараах байдлаар гэмтээсэн:
6.4.1. ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн
6.4.2. хавтас нь бүрэн салж ашиглах боломжгүй болсон
6.4.3. номын хуудас дээр зурж тэмдэглэсэн
6.4.4. зураг, схем, диаграммыг тасдаж авсан
6.4.5. CD, аудио, видео хуурцаг хэвлэмэл материалыг дахин ашиглах боломжгүй болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь /зохиогч, хэвлэсэн он нь тохирсон/ буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн төлж хохирлыг барагдуулна.
6.5. Номын ижил хувь олдоогүй буюу хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд номын сангийн фонд бүрдүүлэлтэнд шаардлагатай төлбөрт авах номын жагсаалтыг үндэслэн 1 номыг хоёр ширхэг номоор нөхөн төлж болно. Номын төлбөрт авч болох номын жагсаалтыг жил бүр номын сангаас шинэчлэн гаргана.
6.6. Номын төлбөрт хуулбарласан ном хэвлэл, бичлэгийн стандарт хангаагүй CD, аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг авахгүй.
6.7. Тогтмол хэвлэл, сонин, сэтгүүл үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нөхөн төлнө.
6.8. Номын санчаас дутсан номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах эсвэл энэ журмын 6.5.-д заасан заалтаар төлүүлнэ.
6.9. Уншигч үрэгдүүлсэн ном, материалынхаа төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд үнийн дүнг гурав нугалан төлүүлнэ.
6.10. Уншигчийн үрэгдүүлсэн ном, материалд зах зээлийн үнэлгээ тогтоогоогүй тохиолдолд дахин үнэлэх комиссын шийдвэрээр үнэлгээ тогтоож хохирлыг уг шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ.
6.11. Үрэгдүүлсэн ном, материалыг нөхөн төлсөн тохиолдолд техник ажиллагааг дахин гүйцэтгэхэд 500 төгрөгийн хураамж төлнө.

Долоо. Ном хэвлэлийг дахин үнэлэх
7.1. Ном хэвлэлийг дахин үнэлэхдээ Сангийн сайд, БСШУЯ-ны 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан 357/406 дугаар тушаалыг баримтална.
7.2. Алдагдсан болон үрэгдсэн ном хэвлэлийг дахин үнэлэхдээ Ректорын тушаалаар ном хэвлэлийг дахин үнэлэх комисс байгуулж дахин үнэлнэ. Комиссын бүрэлдэхүүн 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
7.3. Номын тооллогын үед шаардлагатай зарим ном хэвлэлийг дахин үнэлнэ.

Номын сангийн дүрэм

Ректорын 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 156 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ДҮРЭМ

Номын сан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Боловсролын тухай хууль, Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, захирлын тушаал зааврыг өөрийн үйл ажиллагаанд мөрдлөг болгож ажиллана.

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Номын сан нь багшлах бүрэлдэхүүн, суралцагч нарт хичээлийн чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин, судалгаа, эрдэм шинжилгээний нөөц сан мөн.
1.2. Номын сан нь номын сангаар үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан номын сангийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийх зорилтуудыг тавьж ажиллана.
1.3. Номын сан нь гадаад, дотоод мэдээллийн сүлжээнд хамрагдаж, олон улсын болон дотоодын номын сангуудын хооронд ном, хэвлэл, мэдээлэл солилцох замаар үйлчилгээнийхээ цар хүрээг өрөгжүүлэн ажиллана.
1.4. Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаараа зохицуулна.

Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт
2.1. Номын сангийн талаар эрх бүхий байгууллагаас гаргасан нормативуудыг мөрдлөг болгон Отгонтэнгэр их сургуулийн Ректорын зөвлөлийн удирдлага дор номын сан нь үйл ажиллагаагаа явуулна.
2.2. Номын сан нь өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм хэмжээ бүхий албан ёсны дүрэм журамтай байна.
2.3. Номын сан ба сургалт, эрдэм шинжилгээний холбоог хангахын тулд номын сангийн дэргэд зөвлөх үүрэг бүхий номын сангийн зөвлөл ажиллуулж болно.
2.4. Номын сангийн эрхлэгчийг Отгонтэнгэр их сургуулийн ректорын тушаалаар томилно.
2.5. Номын сангийн эрхлэгч нь ажлын тайлангаа жил бүр сургуулийн захиргаанд өгнө.
2.6. Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж номын сангийн нөөц, сан хөмрөг, үйлчилгээг өндөр түвшинд байлгах хариуцлага хүлээнэ.
2.7. Номын сан нь:
2.7.1. ном бүрдүүлэлт
2.7.2. номтой ажиллах
2.7.3. лавлагаа ном зүй
2.7.4. каталоги
2.7.5. ном сэлбэн засах ажил гүйцэтгэнэ.

Гурав. Номын сангийн эрх, үүрэг
3.1. Номын сан дараах үүрэг, хариуцлага хүлээнэ.
3.1.1. номын сан өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулах;
3.1.2. уншигч, хэрэглэгч нарт ном хэвлэл, мэдээлэл ашиглах арга хэлбэр эзэмшүүлэх, ном зүйн мэдлэгтэй болгох, ном мэдээллээр шуурхай үйлчлэх;
3.1.3. номын мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, статистикийн бүртгэл мэдээг хөтөлж дүн шинжилгээ хийн, шаардлагатай арга хэмжээ авах;
3.1.4. Отгонтэнгэр их сургуулийн ном зүйн мэдээллийг хөтөлж, лавлагаа мэдээллийг өгч байх;
3.1.5. фонд бүрдүүлэлт ба каталогийг зөв зохион байгуулж уншигчдын эрэлт хэрэгцээг түргэн шуурхай барагдуулах;
3.1.6. номын сангийн хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу заасан хугацаанд явуулж, тооцоог бодуулж, дүнг гаргаж тайлагнах;
3.1.7. номын сангийн эрүүл ахуй, ариун цэврийг чандлан сахих;
3.1.8. номын сан нь батлагдсан цагийн хуваарийн дагуу ажиллах;
3.2. Номын сан нь дараах эрхийг эдэлнэ.
3.2.1. номын сангийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай асуудлыг боловсруулж, захирлын зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх;
3.2.2. номын сангийн холбогдолтой дүрэм, журам боловсруулж батлуулах;
3.2.3. номын сангийн дохиолол, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлага тавих;
3.2.4. номын сангаас алдаж үрэгдүүлсэн ном, хэвлэл материалыг зохих журмын дагуу төлүүлэх;
3.2.5. номын сангийн ажилтан нарын мэргэжил дээшлүүлэх;
3.2.6. номын сан-ном зүй мэдээллийг лавлагаа мэдээллийн сүлжээнд холбогдох, орчин үеийн техник техонологи нэвтрүүлэх;
3.2.7. номын сан олон улсын болон дотоодын номын сангууд, байгууллагуудтай хамтарч ажиллах;

Дөрөв. Уншигчийн эрх, үүрэг
4.1. Уншигч дараах үүрэгтэй
4.1.1. уншигч номын сангийн дотоод журмыг биелүүлэх;
4.1.2. номын сангийн фондоос ном захиалахдаа каталогоос шифрийг олж захиалаx;
4.1.3. номын сангаас авсан ном, сурах бичиг, хэвлэлийн бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцах;
4.1.4. уншигч ном үрэгдүүлж гээгдүүлсэн тохиолдолд зохих журмын дагуу төлбөр төлж номын санг хохиролгүй болгоx;
4.1.5. номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх;
4.2. Уншигч дараах эрх эдэлнэ.
4.2.1. Отгонтэнгэр их сургуулийн профессор багш, ажилтан, суралцагсад сургуулийн номын санд үнэ төлбөргүй үйлчлүүлэх;
4.2.2. тохитой орчинд цагийн хуваарийн дагуу түргэн шуурхай үйлчлүүлэх;
4.2.3. номын сангийн фондоос ном, мэдээллийг тодорхой хугацаагаар авч ашиглах, лавлагаа зүйн мэдээллийн үйлчилгээ хийлгэx;
4.2.4. каталогоос хайлт хийсний үндсэн дээр өөрийн сонирхсон ном, хэвлэлийг авч хэрэглэх;
4.2.5. номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал хүсэлтээ илэрхийлэх;

Гадаадын мэргэжилтэн, багш урьж ажиллуулах журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД ГАДААДЫН БАГШ, МЭРГЭЖИЛТЭНГ УРЬЖ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Олон улсын байгууллага, Засгийн газрын хэлэлцээр, гадаадын их, дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, төслийн дагуу олон улсын байгууллага болон гадаадын их, дээд сургуулиудаас гадаадын багш, мэргэжилтэнг тус сургуульд урьж ажиллуулах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Отгонтэнгэр их сургуулийн бүтцийн сургууль бүр шаардлагатай мэргэжилтэн, багш урих саналаа тус сургуулийн гадаад харилцааны ажилтанд тухайн оны нэгдүгээр сард багтаан ирүүлнэ. Эл захиалгыг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багш урьж ажиллуулах асуудлыг зохион байгуулна.

Хоёр. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах хүсэлт гаргах тухай

2.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирэхээс хоёр сарын өмнө сургуулийн Гадаад харилцааны ажилтан БШУЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэст хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлж өгнө.
Хүсэлтэнд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:
– Гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй анкет
– Гадаадын мэргэжилтэн, багшийн диплом, сертификатын баталгаажуулсан хуулбар
– Гадаадын иргэний паспортын хуулбар
– Гадаадын мэргэжилтэн, багш авч ажиллуулах зайлшгүй шаардлага хэрэгцээ, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, ажлын онцлог, мэргэжлийн ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон албан бичиг
– Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
– Байгууллага гадаадын мэргэжилтэн, багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээ
– Тухайн орны баталсан стандартын дагуу багшлах эрхийн сертификат эсвэл сурган, заах арга зүй эзэмшсэн сертификат, гэрчилгээ, дипломын хуулбар /Монгол хэлээр хөрвүүлж албан ёсоор баталгаажуулсан байна./
– Өмнө нь Монгол улсад ажиллаж байсан бол тухайн мэргэжилтэн багшийн талаарх байгууллагын тодорхойлолт
– Биеийн эрүүл мэндийг тодорхойлсон эрүүл мэндийн бичиг
2.2. Уригдаж буй гадаадын мэргэжилтэн, багшийн талаархи хүсэлтийг БШУЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэс хүлээн авч танилцуулсны үндсэн дээр 7-14 хоногийн дотор БШУЯ зөвшөөрлийн бичиг олгоно.
2.3. БШУЯ-аас зөвшөөрсөн тухай хариуг авсан нөхцөлд Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан албан бичиг /урилга/ үйлдэн Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газарт нэвтрэх визийн асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ.
2.4. Гадаадын мэргэжилтэн, багш “HG” ангилалын виз авсан тохиолдолд Монгол улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй тул тэдний визийн хүсэлтэнд энэ талаар тусгавал зохино.
2.5. Гадаадын мэргэжилтэн, багшийг урих, виз хүсэхэд гарах төлбөрийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.

 

Гурав. Гадаад орноос Отгонтэнгэр их сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багшид тавигдах шаардлага

3.1. Гадаад орноос тус сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багш нар дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
3.1.1. их дээд сургуулийн бакалавраас дээш боловсрол эзэмшсэн диплом, сертификат, түүнийг нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл сонгон шалгаруулсан байгууллагын албан бичиг, тодорхойлолт. /албан ёсоор Монгол улсын Гадаад явдлын яамаар дамжин ирсэн байна/
3.1.2. Мэргэжлийн дагуу тодорхой хугацаанд ажилласан байх.Үүнд:
– Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны багшаар 1-ээс доошгүй жил
– Эрдэм шинжилгээний ажилтнаар 3-аас доошгүй жил
– Гадаад хэлний багшаар 1-ээс доошгүй жил эсвэл тухайн хэлийг заах чиглэлээр тодорхой сургалтанд хамрагдсан байх гэх мэт.
3.2. Уригдаж буй мэргэжилтэн, багш нь Отгонтэнгэр их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахдаа дор дурьдсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрнө. Үүнд:
3.2.1. мэргэжилтэн, багш нь Монгол Улсын хууль тогтоомж болон тухайн сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөх.
3.2.2. гэрээнд зааснаас өөр ажил эрхлэхгүй байх.
3.2.3. сургалтанд ямар нэгэн үзэл суртал, шашин номлох ажиллагаа явуулахгүй байх.
3.2.4. хичээл сургалтын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гадаад харилцааны ажилтан болон сургуулийн урирдлагад мэдэгдэлгүй гадаад, дотоодод явахгүй байх.

 

Дөрөв. Отгонтэнгэр их сургуульд тавигдах шаардлага

4.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг гэрээнд заасны дагуу ажиллах нөхцөл, ажлын байраар хангах асуудлыг бүрэн шийдвэрлэхийн сацуу амьдрах байр сууц түрээслэхэд нь туслалцаа үзүүлж, гэрээнд заасан бол байр сууцаар хангана.
4.2. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн дотоод дүрэм, тухайн ажил үүрэгтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийг танилцуулна.
4.3. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн талаарх мэдээлэл, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, амралт, баярын өдрүүд болон урлаг спорт зэрэг олон нийтийн арга хэмжээг мэдээлж, тэдгээрт оролцох бололцоогоор хангана.

 

Тав. Гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал

5.1. Уригдаж буй гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал, ажил дээрх гэнэтийн ослын даатгалын тухай асуудлыг Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар зохицуулна.

Зургаа. Гэрээ байгуулах, сунгах, цуцлах

6.1. Гадаадын мэргэжилтэн, багш нар Отгонтэнгэр их сургуулийн ректортой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.
6.2. Гадаадын мэргэжилтэн, багштай байгуулах гэрээ нь 3 хүртэлх жилийн хугацаатай байна.
6.3. Шаардлагатай тохиолдолд БШУЯ болон гадаадын байгууллагад гэрээг сунгах хүсэлт гаргасны дагуу олгогдсон зөвшөөрлийг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багшийн ажиллах хугацааг 1 хүртэл жилээр сунгаж болно.
6.4. Хүчин төгөлдөр болсон гэрээг зөвхөн холбогдох хууль тогтооомж, гэрээнд заасан нөхцлийн дагуу цуцална.

Долоо. Гадаадын багш, мэргэжилтнийг бүртгэх, бүртгүүлэх

7.1. Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан ажлын 3 хоногийн дотор гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй бүртгэлийг бүрдүүлж, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлэн, оршин суух зөвшөөрлийг авах ажлыг хариуцана.
7.2. Гадаадын мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирснээс хойш 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлнэ. Бүртгэл хийгдсний дараа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авна. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гарсан тохиолдолд гадаадын мэргэжилтэн багшийн Монгол улсад оршин суух зөвшөөрлийг авна.
7.3. Гадаадын мэргэжилтэн, багшийг бүртгүүлэх, хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрлийн хураамжийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.

Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр баримтлах бодлого

Отгонтэнгэр их сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

 

эрдэм шинжилгээний ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  1. Эрх зүй судлал: Үндсэн хуулийн эрх зүй, Газрын эрх зүй, Харьцуулсан эрх зүй, Иргэн, бизнесийн эрх зүй
  2. Боловсрол судлал: Боловсролын философи, түүх, олон улсын харьцуулсан судалгаа, дидактик, сэтгэлзүй, менежмент гэх зэрэг онолын ба хавсарга судалгаа
  3. Монгол судлал: Монгол хэл шинжлэл, утга соёл, монголын түүх, угсаатны судлал, шашин судлал, монгол хүүхдийн хөгжил
  4. Эдийн засаг судлал: Нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн зах зээл, гадаад худалдаа, аялал жуулчлал

Бүрэлдэхүүн сургуулиудын судалгааны үндсэн чиглэл

Хууль зүйн сургууль

  • Газрын эрх зүй / газар өмчлөх, эзэмших эрх, байгалийн унаган төрхийг хамгаалах, газрын бүртгэл, газрын барьцаа/
  • Хүний эрх /хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхийг хамгаалах механизм, ажлын байрны бэлгийн дарамтыг хориглоё/
  • Бизнесийн эрх зүй /компанийн засаглал /
  • Эвлэрүүлэн зуучлал

Эдийн засаг Бизнесийн удирдлагын сургууль

  • Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг Монгол улсын байгууллагуудад нэвтрүүлэх арга зам
  • Санхүү бүртгэлийн ажилтнуудыг шийдвэр гаргагч, манлайлагч болгон төлөвшүүлэх сургалтын бодлого
  • Гадаад худалдааны бодлого
  • Хөрөнгийн зах зээлийг монголын эдийн засгийн хөгжлийн нэг түлхүүр хүчин зүйл болгон төлөвшүүлэх нь
  • Үнэт цаасны зах зээлийн судалгаа
  • Аялал жуучлалыг хөгжүүлэх бодлого

Хүмүүнлэгийн сургууль

  • Монгол хүнд гадаад хэл заах арга зүй
  • Хэлнүүдийн зэрэгцүүлсэн судалгаа
  • Сургуулийн өмнөх боловсрол
  • Цахим сэтгүүл зүй
  • Багшийн ёс зүй
  • Багшийн заах арга зүй
Эрдмийн зөвлөлийн дүрэм

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Эрдмийн зөвлөл нь сургуулийн хэмжээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх бодлого боловсруулж, тусгай төлөвлөгөөний дагуу зохицуулан зохион байгуулах, сургуулийн ректорт зөвлөх эрхтэй хамтын удирдлагын байгууллага юм.
1.2. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургуулийн захиргаа, тэнхим, хамт олноос нэр дэвшүүлж, сургуулийн бүх багш нарын хурлаас санал хураалтаар сонгож захирлын тушаалаар батална.
1.3. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.
1.4. Эрдмийн зөвлөл нь 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүх бүрэлдэхүүний 70%-иас доошгүй нь эрдмийн зэрэг, цолтой багш, мэргэжилтэн байна.
1.5. Эрдмийн зөвлөлийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргыг ил санал хураалтаар сонгоно.
1.6. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох шаардлага гарвал эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж захирлын тушаалаар батлан бүх багш нарын хуралд мэдэгдэнэ.
1.7. Нөхөн сонгогдсон эрдмийн зөвлөлийн гишүүн үлдэх хугацаанд бүрэн эрхтэй байна.
1.8. Эрдмийн зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурдсан асуудал хэлэлцэн протокол, тогтоол, удирдамж, зөвлөмж гаргана. Үүнд:
1.8.1. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн төлөв
1.8.2. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон жилийн төлөвлөгөө, явц, үр дүн цаашдын зорилт
1.8.3. багш нарын эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, явц гүйцэтгэл, үр дүн цаашдын зорилтын талаар илтгэл, сонсгол
1.8.4. магистрын дипломын ба дэд докторын диссертацийн ажлын сэдэв, явц, эрдэм шинжилгээний ажлын чанар чансаа, үр өгөөжийг дээшлүүлэхтэй холбогдсон тодорхой асуудал
1.8.5. эрдэм шинжилгээний хурал, симпозиум явуулах сэдэв, зохион байгуулалтын асуудал
1.8.6. багш нарт эрдмийн цол олгох асуудлыг хэлэлцэж, ректор санал оруулах
1.8.7. багш нарын бичсэн ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлэлд шилжүүлэх асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах
1.8.8. бусад сургууль, байгууллага, хүмүүсийн эрдмийн бүтээл, ном зохиолыг хэлэлцэн тодорхойлолт, шүүмж гаргах
1.8.9. сургуулийн сургалтын төлөвлөгөө
1.8.10. сургалт эрдэм шинжилгээний ажилд удирдлага болгон мөрдөгдөх үндсэн баримт бичиг
1.9. Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэр нь ректорын тушаалаар баталгаажина.
1.10. Эрдмийн зөвлөл нь өөрийн ажлын үр дүнгийн талаар бүх багш нарын хуралд тайлагнана.

Хоёр. Эрдмийн зөвлөлийн хурал

2.1. Эрдмийн зөвлөлийн хурал жилд 2 удаа хуралдана. Шаардлага гарсан нөхцөлд эрдмийн зөвлөлийн даргын санаачилгаар, эсвэл эрдмийн зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр ээлжит бус хурал хуралдуулж болно.
2.2. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцно.
2.3. Эрдмийн зөвлөлийн гишүүн хэлэлцэх асуудлаар урьдчилан бичгээр саналаа өгсөн бол түүнийг хуралд оролцсонд тооцож ирц авна.
2.4. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн дарга даргалах ба эрдмийн зөвлөлийн дарга хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүй тохиолдолд хурлыг эрдмийн зөвлөлийн даргын санал болгосноор эрдмийн зөвлөлийн гишүүн даргална.
2.5. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон эрдмийн зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн санал авсан бол хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцвэл эрдмийн зөвлөлийн даргын санал авсан талынх хүчинтэйд тооцогдоно.
2.6. Эрдмийн зөвлөлийн хэлэлцэх асуудал, дараалал, шаардлагатай тохиолдолд гаргах шийдвэрийн төслийг боловсруулах зэрэг хурлын бэлтгэлийн асуудлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга хариуцна.
2.7. Эрдмийн зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хуралдуулж болно.

Гурав. Эрдмийн зөвлөлийн даргын эрх, үүрэг

3.1. Эрдмийн зөвлөлийн дарга нь дор дурьдсан эрх эдэлнэ.
3.1.1. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэр, зөвлөмжийн талаар үндсэн чиглэл гаргах
3.1.2. эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах
3.1.3. эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, нөхөн сонгох асуудлыг санаачлах,батлах
3.1.4. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын боловсруулалтын түвшин хангалтгүй гэж үзвэл хурлыг хойшлуулах
3.1.5. эрдэмтэн нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих, заавар, зөвлөгөө, үүрэг даалгавар өгөх
3.1.6. эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлаар санал гаргах

Дөрөв. Эрдэмтэн нарийн бичгийн даргын эрх үүрэг

4.1. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг төлөвлөх, хурлын бэлтгэлийг хангах
4.2. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжийн биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
4.3. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтай холбогдсон асуудлаар салбар нэгжийн удирдлага, багш нарт хугацаатай үүрэг, даалгавар өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих
4.4. Хурал хуралдах сар, өдөр, хугацаа, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг хурал хуралдахаас 5 хоногийн өмнө гишүүдэд урьдчилан зарлаж холбогдох материалыг тараана.

Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх үүрэг

5.1. Эрдмийн зөвлөлийн гишүүд нь Отгонтэнгэр их сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын хэтийн төлөв чиглэлийн талаар бие даасан онол практикийн ач холбогдол бүхий асуудлыг хуралд тавьж хэлэлцүүлэх
5.2. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж хуралд идэвхитэй оролцон санаа бодлоо илэрхийлэх
5.3. Эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлын хүрээнд тулгамдсан ба хэтийн зорилтын талаар бодитой санал дэвшүүлэх
5.4. Эрдмийн зөвлөлөөс даалгасан үүрэг даалгаврыг хугацаанд нь сайн биелүүлэх
Зургаа. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн хүлээх хариуцлага
6.1. Эрдмийн зөвлөлийн гишүүн нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол эрдмийн зөвлөлийн хурлаар дутагдлыг зааж анхааруулах буюу эрдмийн зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

Төгсөгчдийн холбооны дүрэм

ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төгсөгчдийн холбоо нь /цаашид “Холбоо” гэх/ Отгонтэнгэр их сургуулийн төгсөгчдөөс бүрдсэн, тэдгээрийн байнгын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төгсөгчдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрх ашиг сонирхлыг нь хамгаалах зорилго бүхий хамтын удирдлагын сайн дурын үүсгэл санаачлагын олон нийтийн байгууллага мөн.
1.2. Холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байна
1.3. Отгонтэнгэр их сургуулийг төгсөгч бүхэн төгсөгчдийн холбооны гишүүн байна.
1.4. Холбоо нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, түүний дагуу гарсан бусад хууль, Олон нийтийн байгууллагын тухай хуулийг удирдлага болгоно

Хоёр. Төгсөгчдийн холбооны бүтэц зохион байгуулалт

2.1. Холбооны удирдах дээд байгууллага нь холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал байна
2.2. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас сонгогдсон тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.
2.3. Холбоог Ерөнхийлөгч удирдана.

Гурав. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал

3.1. Отгонтэнгэр Их сургуулийн мэргэжлийн салбар бүрийг төгсөгчдөөс 20-оос доошгүй хүнийг оролцуулан холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал үйл ажиллагаагаа явуулна. Бүх гишүүд төлөөлөгчдийн хурлыг холбооны гишүүдийн санаачилгаар байгуулна.
3.2. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал 2 жилд 1 удаа хуралдана. Шаардлага гарсан нөхцөлд Ерөнхийлөгчийн буюу Холбооны тэргүүлэгчдийн 2/3-ын санаачилгаар ээлжит бус хурал зарлан хуралдуулж болно.
3.3. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээ: Төлөөлөгчдийн хурал нь дор дурьдсан асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэнэ. Үүнд:
3.3.1. холбооны ажлын төлөвлөгөөг боловсруулах тайланг гаргах
3.3.2. холбооны дүрэм, түүнд оруулах өөрчлөлтийг хэлэлцэн батлах
3.3.3. гишүүдийн жилийн татварын хэмжээг тогтоох
3.3.4. холбооны үйл ажиллагааны санхүүжилт болон цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх
3.4. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол, удирдамж, уриалга гаргана.
3.5. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд ердийн олонхи оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдоно.
3.6. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон холбооны гишүүдийн ердийн олонхийн санал авсан тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцвэл хуралдаан даргалагчийн талын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Дөрөв. Холбооны тэргүүлэгчдийн хурал

4.1. Төгсөгчдийн Холбооны тэргүүлэгчид нь 27-35 хүний бүрэлдэхүүнтэй байна.
4.2. Тэргүүлэгчдийг Холбооны Ерөнхийлөгч удирдана.
4.3. Холбооны тэргүүлэгчдийг бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно
4.4. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын чөлөө цагт Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох зайлшгүй шаардлага гарвал Холбооны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн төлөөллийн харьцааг баримтлан тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж сонгох ба дараа нь бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулан баталгаажуулна. Нөхөн сонгогдсон тэргүүлэгчдийн бүрэн эрх нь тэргүүлэгчдийн бүрэн эрхийн үлдсэн хугацаагаар хэрэгжинэ.
4.5. Тэргүүлэгчид нь доорхи бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
4.5.1. төгсөгчдийн төлөөлөгчдийн хурлын чөлөө цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
4.5.2. төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх асуудал, салбар бүрээс сонгогдох төлөөлөгчдийн тоог тогтоож, хурал хуралдахаас 30 хоногийн өмнө гишүүдэд зарлан бэлтгэл ажлыг хангах.
4.5.3. холбооны үйл ажиллагаанд холбогдох удирдамж, зааврыг батлан гаргах.
4.5.4. гишүүдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх.
4.5.5. холбооны бүтэц, зохион байгуулалт өөрчлөх тухай асуудлыг боловсруулж бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд оруулах.
4.5.6. холбооны үйл ажиллагааны төсвийг зохистой хувиарлах.
4.5.7. төгсөгчдийн холбоонд гишүүн элсүүлэх, гишүүнээс гаргах асуудлыг хэлэлцэн ерөнхийлөгчид санал оруулах.
4.5.8. тэргүүлэгч тус бүрийн эрхлэх ажил үүргийн хуваарийг батлах.
4.5.9. гишүүний татвар төлөлтийн байдалд хяналт тавих, шаардлага гаргах.
4.5.10. холбооны гишүүдийг төр, засгийн болон бусад шагналд тодорхойлох.
4.5.11. холбооны гишүүдийн гомдол, өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ба холбогдох байгууллагад уламжлах.
4.6. Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
4.7. Тэргүүлэгчид нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн ердийн олонхийн саналаар шийдвэрлэж байна.
4.8. Тэргүүлэгчдийн хуралд тэргүүлэгчдийн 50-аас дээш хувь нь ирснээр хүчинтэйд тооцогдох бөгөөд асуудлыг хуралд оролцсон тэргүүлэгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
4.9. Тэргүүлэгчдийн хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана.
4.10. Холбооны Ерөнхийлөгч нь дараах эрх үүрэгтэй байна.
4.10.1. гадаад дотоод үйл ажиллагаанд холбоог төлөөлөх бүрэн эрхтэй байна.
4.10.2. холбооны тэргүүлэгчдийн ажлыг удирдан зохион байгуулна.
4.10.3. тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавина.
4.10.4. тэргүүлэгчдийн хурлыг зохион байгуулан хуралдуулж хурал даргална.
4.10.5. холбооны бүтэц, зохион байгуулалтын талаар тэргүүлэгчдийн хуралд санал оруулна.
4.10.6. холбооны үйл ажиллагаатай холбогдсон санал, бусад материалыг хянан шалган тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлнэ.
4.10.7. холбооны мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахад нэгдүгээр гарын үсэг зурна.
4.10.8. Ерөнхийлөгч нь эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргана.

Тав. Холбооны гишүүдийн эрх үүрэг

5.1. Гишүүд нь дараах эрхтэй байна. Үүнд:
5.1.1. холбооны гишүүд тэргүүлэгчдийг сонгох болон өөрөө сонгогдох
5.1.2. холбооны үйл ажиллагаатай холбогдсон санал хүсэлт гомдлоо Ерөнхийлөгчид болон тэргүүлэгчдийн хуралд тавих, түүнийг хэлэлцэхэд оролцох, хариу шаардах
5.1.3. холбооны ерөнхийлөгч, тэргүүлэгчид болон гишүүдийн үйл ажиллагааг шүүмжлэх
5.1.4. мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх талаар хүсэлтийг тэргүүлэгчдийн хуралд гаргах, зохих хөнгөлөлт эдлүүлэх
5.1.5. ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэх болон бусад ашиг сонирхлоо хамгаалах асуудлаар хүсэлт гаргах.
5.2. Гишүүд нь дараах үүрэгтэй байна. Үүнд:
5.2.1. тэргүүлэгчдийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх.
5.2.2. дүрэмд заасны дагуу жилд нэг удаа гишүүний татварыг төлөх.
5.2.3. холбооноос явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

Зургаа. Холбооны санхүүжилт

6.1. Холбооны орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ.
6.1.1. гишүүний татвар, хандив
6.1.2. иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив.
6.2. Холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна
6.3. Холбооны Ерөнхийлөгч, тэргүүлэгчид холбооны хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Долоо. Холбоонд гишүүнээр элсэх

7.1. Отгонтэнгэр Их сургуулийг өдөр, орой, эчнээ аль ч хэлбэрээр төгссөн төгсөгчид холбооны гишүүн байж болно.
7.2. Төгсөгчид нь гишүүнээр элсэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд :
7.2.1. гишүүнээр элсэх өргөдөл
7.2.2. 2 хувь цээж зураг
7.2.3. тус сургуулийг төгссөн дипломын хуулбар
7.2.4. элсэлтийн хураамж 1000 төгрөг
7.3. Гишүүнээр элсэх хүсэлт гаргасан хүнийг бүртгэж, гишүүний үнэмлэх олгоно.

Найм. Гишүүнийг бүртгэлээс хасах

8.1. Гишүүнчлэлээс хасагдах өргөдлөө гаргасан бол
8.2. Гишүүний татвараа 2 жил дараалан төлөөгүй тохиолдолд
8.3. Нас нөгчсөн

Ес. Холбооны гишүүдийн шагнал урамшил, оногдуулах шийтгэл

9.1. Гишүүний үүргээ хариуцлагатай сайн биелүүлдэг гишүүдийг дараахь хэлбэрээр шагнаж урамшуулна.
9.1.1. Отгонтэнгэр их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардлын 50 хувийг хөнгөлөх
9.1.2. тус сургуулийн магистрантур, докторантурт элсэн суралцахад хөнгөлөлт үзүүлэх
9.1.3. тус сургуулиас зохион байгуулах соёлын арга хэмжээнд урилгаар оролцох
9.2. Холбооны дүрмийг зөрчсөн гишүүдэд дараах шийтгэл оногдуулах ба уг эрх нь тэргүүлэгчдийн хуралд олгогдоно.
9.2.1. сануулах
9.2.2. гишүүний эрхийг хасах шийтгэл оногдуулна

Төгсөлтийн шалгалтын журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ-аас

Энэ журмаар тус сургуулийн зохих салбаруудад бакалаврын шатны сургалтын төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж явуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
Төгсөлтийн шалгалт
1.1. Төгсөлтийн шалгалтыг “Төгсөлтийн шалгалтын улсын комисс” зохион байгуулж явуулна. Уг комиссыг холбогдох мэргэжлийн тэнхим, сургуулийн захиргааны хамтарсан саналыг үндэслэн дараах байдлаар томилно. Үүнд:
1.1.1. хууль зүйн салбарын төгсөлтийн шалгалтын улсын комиссыг БСШУЯ-ны, ХЗДХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар
1.1.2. бусад салбарын төгсөлтийн шалгалтын комиссыг Отгонтэнгэр их сургуулийн тушаалаар тус тус томилно.
1.2. Төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн даргыг мэргэжлийн тэнхимийн багш нараас томилно.
1.3. Комисс нь нарийн бичгийн даргаас гадна 5-10 хүнтэй байх ба төгсөгчдийн тоо, шалгах хичээлийн тоо, онцлог зэргийг харгалзан бүрэлдэхүүний тоо, орлогч даргатай байх эсэхийг мэргэжлийн тэнхим ба захиргаа тогтоож болно.
1.4. Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд тухайн мэргэжлийн голлох профессор багш нарыг оруулахаас гадна мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтныг оруулна.
1.5. Бакалаврын төгсөлтийн шалгалт нь тухайн мэргэжлийн хувьд 4-өөс хэтрэхгүй байх бөгөөд үүнд нэг нь дипломын ажил байж болно. Шалгалт нь мэргэжлийн хичээл тус бүрээр эсвэл ажил чиглэлийн хэд хэдэн хичээлийг багцлан нэгтгэх хэлбэрээр байж болно.
1.6. Мэргэжлийн тэнхимд тухайн хичээлийн жилд төгсөх оюутнуудаас бакалаврын төгсөлтийн дипломын ажил болгон гүйцэтгэж болох сэдвийн үлгэрчилсэн жагсаалтыг хичээлийн жилийн эхэнд гарган оюутнуудад урьдчилан мэдэгдсэн байна. Оюутан сэдвээс сонголт хийвэл уг сэдвийг мэргэжлийн тэнхим хэлэлцэн зөвшөөрөл олгох бөгөөд удирдагч ба шүүмжлэгчийн талаар захиргаанд санал оруулж тушаалаар батлуулна.
1.7. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийн кредитийн доод хязгаарыг биелүүлсэн оюутан төгсөлтийн шалгалтанд орох эрхтэй. Шалгалтанд орох оюутны нэрс тус сургуулийн ректорын тушаалаар батлагдана.
1.8. Төгсөлтийн шалгалтын агуулгыг тусгасан чиглэл, хөтөлбөрийг мэргэжлийн тэнхим холбогдох багш нараас боловсруулж шалгалт авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө оюутнуудад танилцуулна. Шалгалтанд зориулсан тойм лекцийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан цагийн хэмжээнд багтаан харъяалах тэнхмээс зохион байгуулна.

Гурав. Төгсөлтийн шалгалт авах ба төгсөх
2.1. Төгсөлтийн шалгалтын хуваарийг шалгалт эхлэхээс 1 сарын өмнө сургуулийн захирлын тушаалаар батална. Дипломын ажлын урьдчилсан хамгаалалтыг жинхэнэ хамгаалалт болохоос 21-ээс доошгүй хоногийн өмнө холбогдох мэргэжлийн тэнхимийн нийт багш нарын оролцоотой хийлгэсэн байна. Урьдчилсан хамгаалалтад оюутан ажлын 1/2-с илүү хувийг биелүүлээгүй буюу дипломын ажлын шаардлага хангаагүй гэж үзвэл диплом хамгаалалтын ажлыг нэг жилээр хойшлуулж болно.
2.2. Төгсөлтийн шалгалтыг комиссын нийт гишүүдийн 2/3-с доошгүй ирцтэйгээр авна. Комиссын гишүүдийн ирцийг нарийн бичгийн дарга бүртгэнэ.
2.3. Төгсөлтийн шалгалт ба диплом хамгаалалтын журмыг комиссын дарга удирдана.
2.4. Төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтыг комиссын нээлттэй хуралдаанаар хэлэлцэж, үнэлгээ явуулах үед хаалттай явуулна. Үнэлгээг комиссын хурлын протокол гарсаны дараа өдөрт нь багтааж албан ёсоор мэдэгдэнэ.
2.5. Төгсөлтийн шалгалтанд оюутны мэдлэгийг А /90-ээс дээш/, В /80-аас дээш/, С /70-аас дээш/, D /60-с дээш/, F /60 хүртэл/ гэсэн үнэлгээгээр үнэлнэ.
2.6. Төгсөлтийн шалгалтын комиссын гишүүд шалгалт өгч буй оюутан бүрийн үнэлгээг тус тусдаа тавьж, хамтран хэлэлцээд ерөнхий, дундаж үнэлгээг гаргана.
2.7. Төгсөлтийн шалгалтнаас хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцорсон буюу 1 шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан оюутан дараагийн хичээлийн жилд уг шалгалтыг нөхөх буюу дахин өгч болно.
2.8. Хоёр ба түүнээс дээш тооны төгсөлтийн шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан хүмүүсийг төгсөлтийн шалгалтанд дахин оруулахгүй.
2.9. Төгсөлтийн шалгалтанд “F” гэсэн үнэлгээ авсан оюутанд тус сургуулийн тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийг бүрэн сонссон болохыг гэрчилсэн үнэмлэх олгоно.
2.10. Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутанд төгсөлтийн шалгалтын комисс “мэргэжил, цол, зэрэг” олгох тусгай тогтоол гарган түүнийг үндэслэн мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг олгоно.
2.11. Төгсөлтийн шалгалтын комисс нь шалгалт дууссаны дараа тайлан бичиж сургуулийн захиргаанд өгнө.
2.12. Төгсөлтийн шалгалтын комисс нь дараах бичиг баримтыг бүрдүүлж сургуулийн захиргаанд хүлээлгэн өгнө. Үүнд:
2.12.1. төгсөлтийн шалгалтын комиссын хурлын тогтоол /хавсралт № 1/
2.12.2. комиссын хурлын протокол /хавсралт№ 2/
2.12.3. комиссын гишүүн үнэлгээ өгөх дүнгийн хуудас /хавсралт № 3/
2.12.4. комиссын нэгдсэн дүнгийн хуудас
2.12.5. комиссын гишүүдийн ирц бүртгэх хуудас
2.13. Төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга оюутны диплом, хавсралтыг үнэн зөв, алдаа засваргүй бичиж баталгаажуулсан байна.
2.14. Комисс нь тус сургуулийн архивт төгсөж байгаа оюутны холбогдолтой дараах материалыг төгсөлтийн шалгалтын комисст бүрдүүлж өгнө. Үүнд:
2.14.1. төгсөх оюутны сурлагын дүнгийн жагсаалт
2.14.2. төгсөх оюутны нэрсийн жагсаалт
2.14.3. суралцаж байсан хугацааны тодорхойлолт
2.14.4. элсэлтийн шалгалтын дүнгийн хуудас
2.14.5. дипломын хуулбар
2.14.6. сурлагын дэвтэр
2.14.7. оюутны үнэмлэх
2.14.8. тойрох хуудас

Элсэлтийн журам

Ректорын 2015 оны 05 дугаар
сарын 27-ны өдрийн 48 тоот
тушаалын хавсралт

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН 2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. 2015-2016 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг Дээд боловсролын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 дахь заалт, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ыг үндэслэн энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.
1.2. Элсэлтийг тус сургуулийн ректорын тушаалаар батлагдсан комисс зохион байгуулна.
1.3. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны тогтоосон элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

Хоёр. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

2.1. Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2015 оны 06-р сарын 03-аас 2015 оны 07-р сарын 09-ны хооронд Отгонтэнгэр их сургуулийн цахим бүртгэлийн систем http://otgontenger.gate.mn/ хаягаар болон 2015 оны 07-р сарын 01-нээс 07-р сарын 09-ны өдрийг дуустал сургуулийн хичээлийн 3-р байранд бүртгүүлнэ.
2.2. Бакалаврын өдрийн ангид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг, орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын гишүүн их дээд сургууль, коллежид 2015 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна.
2.3. Бакалаврын бямба гариг, орой, эчнээ ангийн хөтөлбөр, магистрын ангийн элсэгчдийг 2015 оны 08-р сарын 24-наас эхлэн элсэлтийн комисс бүртгэнэ.
2.4. Боловсролын Үнэлгээний Төвийн системд нэвтэрдэг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ОТИС-ийн элсэлтийн бүртгэлийн системд нэвтэрч, зааврын дагуу элсэх хүсэлтээ гаргана.
2.5. Бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсаны дараа өөрийн элсэхийг хүссэн бүлгээ сонгон бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. (Цахим картаар төлбөр хэрхэн төлөх тухай дэлгэрэнгүй зөвлөмжийг тус системийн Заавар цэснээс танилцана уу.)
2.6. Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг байна. (Бүлэг тус бүр)
2.7. Элсэлтийн комисс нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу ил тод, шударга, тэгш байх зарчмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.

Гурав. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.
3.2. Тус сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгч нь бүрэн дунд боловсролтой, элсэхийг хүссэн хөтөлбөрийн заасан хичээлээр дараах хүснэгтэд заасан босго онооны шаардлагыг хангасан 2014 оны ЭЕШ-ын батламжтай, эсвэл 2015 онд ЭЕШ өгөхөөр Боловсролын Үнэлгээний Төв /БҮТ/-д бүртгүүлсэн байна. Зөвхөн нэг батламж дахь ЭЕШ-ын оноог тооцно.

 

Хөтөлбөрийн нэр Элсэлтэнд тооцох ерөнхий шалгалт
1 Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/ Монгол хэл эсвэл орос хэл,англи хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлийн аль нэгээр
2 Гадаад хэлний орчуулга /хятад хэл/
3 Багш, сургуулийн өмнөх насны боловсрол Монгол хэл эсвэл нийгмийн тухай мэдлэг, англи хэл,математик хичээлийн аль нэгээр
4 Сэтгүүл зүй Монгол хэл эсвэл нийгмийн тухай мэдлэг, англи хэл хичээлийн аль нэгээр
5 Эрх зүй Нийгмийн тухай мэдлэг эсвэл математик, англи хэл хичээлийн аль нэгээр
6 Нягтлан бодох бүртгэл Математик эсвэл нийгмийн тухай мэдлэг, англи хэл хичээлийн аль нэгээр
7 Бизнесийн удирдлага /санхүү, олон улсын худалдаа, хүний нөөц/

 

3.3. Бүртгүүлэгч ОТИС-д бүртгүүлэхээс өмнө БҮТ-ийн ЭЕШ-ын шалгуулагчийн буланд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа нягталж, хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай. Элсэлтийн системд оруулсан мэдээлэл алдаатай байснаас элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй бол ОТИС хариуцахгүй.
3.4. Сургуулийн байранд ирж бүртгүүлэгчид дараахь бичиг баримтыг эх хувиар нь авчирч бүртгүүлнэ. Үүнд:
а. Элсэхийг хүссэн өргөдөл
б. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
в. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /дээд боловсролын диплом/
г. Иргэний үнэмлэх
д. 3х4 хэмжээтэй цээж зураг 2% /сүүлийн гурван сард авахуулсан/
е. Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг
* Бүртгэл хийгдсэний дараа б.в.г-д заасан бичиг баримтыг буцаан олгоно.
3.5. Бакалаврын боловсролтой иргэд бакалаврын боловсролын диплом, түүний хуулбараас гадна энэ журмын 3.4-ын г, д, е-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн байна.
3.6. Эчнээ, орой, бямба гаригийн ангид элсэгчид нь тухайн элсэж буй мэргэжлээс өөр мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байна.
3.7. Дээд боловсролтой иргэн өдрийн ангид хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнөх бакалаврын дипломын голч дүн нь 2,5 болон түүнээс дээш байна.
3.8. Магистрын ангид элсэгчид тухайн мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн, бакалаврын дипломын голч дүн нь 2,75 болон түүнээс дээш байна.
3.9. Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн Отгонтэнгэр их сургуульд элсэхэд дараа шатны их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулж болох тухай тодорхойлолтыг БСШУЯ-аас авсан байна.
3.10. Суралцахыг хүссэн гадаадын иргэдийг тухайн улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй дүйцэх баримт бичиг, хичээлүүдийн үнэлгээ, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн нөхцөлийг үндэслэн элсүүлнэ.
3.11. Тухайн мэргэжлээр суралцахад эрүүл мэндийн хувьд харшлах зүйлгүй байх.

Дөрөв. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ

4.1. БСШУЯ-ны сайдын холбогдох тушаалд нэр заасан улсын болон олон улсын чанартай мэргэжлийн олимпиадад 1-3-р байр эзэлсэн элсэгч ОТИС-д элсэхээр бүртгүүлсэн тохиолдолд тухайн амжилтыг баталгаажуулах бичиг баримтыг үндэслэн шууд элсүүлнэ. Олимпиадын чиглэл нь элсэх сонирхолтой бүлгийн мэргэжлийн шалгалттай давхцах ёстой.
4.2. БҮТ-өөс ЭЕШ-ын дүнг зарламагц элсэлтийн систем бүртгүүлэгчийн бүртгүүлсэн мэргэжлийн бүлэг тус бүрээр онооны жагсаалтыг гарган байр эзлүүлнэ.
4.3. Бүртгүүлэгчийн оноог энэ журмын 3.2-т заасан шалгалтын хичээлийн чиглэл, оноогоор тооцно. Шалгалтын оноо нь БСШУЯ-наас баталсан босго оноонд хүрсэн байна.
4.4. Жагсаалтын оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж элсэх эрх олгох ба гүцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.
4.5. Хяналтын тоонд багтсан эсэхийг бүртгэл хаагдсаны дараа элсэлтийн комисс 2015 оны 07-р сарын 10-ны өдөр ил тодоор Отгонтэнгэр их сургуулийн байранд болон өөрийн сургуулийн вэб сайт, элсэлтийн системээр бүртгүүлэгчид мэдээлнэ.

Тав. БҮРТГЭЛ

5.1. Журмын 4.1 заалтаар бүртгүүлэгч нь олимпиадад амжилт гаргасаныг гэрчлэх бичиг баримтын эх хувь, тэдгээрийн хуулбарын хамт 2015 оны 5.2-т заасан хугацаанд элсэлтийн комисст авчирч, хүсэлтээ баталгаажуулна. Дурдсан хугацаанд ирээгүй тохиолдолд хөнгөлттэй нөхцлөөр элсэх эрхээсээ татгалзсан гэж үзнэ.
5.2. Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч дараах материалыг бүрдүүлэн 2015 оны 07-р сарын 15-ны өдрөөс 08-р сарын 10-ны хооронд ажлын цагаар элсэлтийн комисст ирж эрхээ батлагаажуулна.
а. Бүртгэлийн хуудас
б. 3х4 хэмжээтэй цээж зураг 6% /сүүлийн гурван сард авахуулсан/
в. ЭЕШ-ийн батламж /эх хувь/
г. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувь/
д. Сурагчийн хувийн хэрэг/ эх хувь/
е. Сургалтын төлбөр төлсөн баримт
ё. Түгжээтэй хавтас
5.3. Хэд хэдэн бүлгийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүлгийг сонгох бөгөөд энэ тохиолдолд бусад бүлгийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдаж, дараагийн бүртгүүлэгчийн байр нэгээр өснө.
5.4. Элсэгч нь хяналтын тоонд багтсан боловч энэ журамд заасан хугацаанд суралцах эрхийн бичиг аваагүй бол гэрээ байгуулахаас татгалзсан гэж тооцож дараагийн элсэгчийг элсүүлж болно.
5.5. Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч 5.2-т заасан хугацаанд элсэх эрхээ баталгаажуулаагүй нөхцөлд ОТИС хариуцлага хүлээхгүй.
5.6. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хүсэлт гаргагч буюу бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.

 

Зургаа. БУСАД

6.1. Элсэлтийн хяналтын тоонд багтсан боловч бүрдүүлэх материалаа заасан хугацаанд авч ирээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзнэ.
6.2. Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг сургуулийн байранд биечлэн болон элсэлтийн бүртгэлийн систем, мессенжер, facebook, утас, цахим шуудан ашиглан явуулна.
6.3. Орой, эчнээ, бямба гаригийн ангид элсэгчдээс авах шалгалтыг элсэлтийн комисс жич зохион байгуулна.
6.4. Элсэлтийн комисс нь элсэлттэй холбоотой үйл ажиллагааг шударга явуулах, элсэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар зохисгүй үйлдэл гаргасан бол “Отгонтэнгэр их сургуулийн дотоод журам”, “Отгонтэнгэр их сургуулийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.5. Элсэлттэй холбоотой аливаа маргааныг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

 

Хаяг: БЗД, 5-р хороо, Жуковын музейн зүүн талд
Утас: 453944, 99882882, 99055279, 88096062
Элсэлтийн цахим бүртгэлийн систем: http://otgontenger.gate.mn/
E-mail: info@otgontenger.edu.mn
Web site: www.otgontenger.edu.mn
Дансны дугаар: Улаанбаатар хотын банк 2609027527

Бакалаврын сургалтын журам

БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ-аас
Нэг. Нийтлэг үндэслэл

1. Монгол Улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журмыг баримтлан Отгонтэнгэр их сургуульд дээд боловсролын бакалаврын зэрэг олгох сургалт зохион байгуулахад энэ журмыг мөрдөнө.
2. Бакалаврын боловсролын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэнд сургалт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт мэргэжлийн өндөр түвшинд ажиллахад шаардагдах тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшүүлж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол-арга зүйн мэдлэг, чадвар, соёлыг төлөвшүүлэхэд оршино.
3. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал Отгонтэнгэр их сургуулийн ректорын зөвлөлөөр хэлэлцэж, ректор шийдвэр гаргана.
4. Журмын нэр томъёо
4.1. Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын гэсэн шатлалтай байна.
4.2. Дипломын ба бакалаврын зэрэг. Дээд боловсролын анхан шатны зэрэг бөгөөд эдгээр шатлалд суралцагчийг оюутан гэнэ.
4.3. Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны суралцах ачаалал, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тогтоох үндсэн хэмжүүр, дээд боловсролын зэрэг олгох сургалтад тавигдах стандартын шаардлага, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах үндэслэл болно. Нэг багц цагийн хэмжээ нь 48 цагтай тэнцүү байна.
4.4. Хичээлийн багц цаг нь хичээлийн агуулгыг илэрхийлэх бүхэл тоо байх бөгөөд хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна. Оюутны нэг долоо хоногт сурах үйл ажиллагаанд зарцуулах дараах багц бүрийг нэг багц цаг гэж тодорхойлно. Үүнд:
• Лекцийн 1 цаг + оюутны бие даан суралцах 2 цаг;
• Cеминарын 2 цаг + оюутны бие даан суралцах 1 цаг;
• Лабораторийн хичээлийн 3 цаг;
• Дадлага, бакалаврын судалгааны ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цагийг нэг багц цагтай дүйцүүлж тооцно.
4.5. Хичээлийн цаг 45 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно.
4.6. Сургалтын төлөвлөгөө нь дээд боловсролын сургалтын зохион байгуулалт, агуулгын багтаамж, судлах хичээлийн жагсаалт, тэдгээрийн багц цагаар илэрхийлсэн багтаамж, дараалал, тодорхойлолт, дадлагын төрлийг тусгасан баримт бичиг мөн.
4.7. Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрээр оюутны эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, тухайн хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг заасан баримт бичиг юм.
4.8. Хичээлийн индекс. Отгонтэнгэр их сургуульд бакалаврын түвшинд заагдах бүх хичээл нэгдсэн индекстэй байна. Отгонтэнгэр их сургуульд заагдах бүх хичээлийн индекс давхцахгүй байна. Индекс нь уг шинжлэх ухааны салбарын хичээлийн ерөнхий нэрийн 4 үсэг /монголоор/ ба 3 оронтой тооноос тогтоно. 3 оронтой тооны эхний орон уг хичээлийн орох курсийг, дараагийн хоёр орон тухайн хичээлийн дугаар /хичээл хоорондын уялдаа холбоо, эрэмбэ дарааллыг харгалзан тогтооно/-ыг заана. Үүнд:
• 100-199 дугаартай бол 1-р курст заах хичээл
• 200-299 дугаартай бол 2-р курст заах хичээл
• 300-399 дугаартай бол 3-р курст заах хичээл
• 400-499 дугаартай бол 4-р курст заах хичээл
4.9. Ерөнхий суурь мэдлэг олгох хичээл. Оюутанд дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндэс буюу ойлгомжтой ярих, бичих; тоон болон тоон бус мэдээллийг боловсруулах; олон ургальч үзэл баримтлалын учир шалтгааныг таньж мэдэх; бусад мэргэжлийн хүмүүстэй үр дүнтэй хамтарч ажиллах, харилцан суралцах мэдлэг, чадварыг заавал болон сонгон суралцах хэлбэрээр эзэмшүүлэх зорилготой хичээл.
4.10. Заавал судлах хичээл. Тухайн хөтөлбөрийн хувьд зайлшгүй судлах шаардлагатай хичээл юм.
4.11. Сонгон судлах хичээл. Тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний бүлэг бүрээр авбал зохих багц цагийг гүйцээх зорилгоор тодорхой багц цаг бүхий хичээлийг оюутан сонгон судлах хичээл юм.
4.12. Мэргэжлийн суурь хичээл. Оюутанд суралцах үндсэн чиглэлийнх нь шинжлэх ухааны суурь мэдлэгийг олгох, тухайн салбарт асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн суурь ойлголтыг өгөх зорилготой заавал судлах хичээл юм.
4.13. Мэргэшүүлэх хичээл. Оюутны суралцах үндсэн чиглэл буюу тухайн шинжлэх ухааны тодорхой мэдлэг, чадвар, дадлыг заавал болон сонгон суралцах хэлбэрээр эзэмшүүлэх зорилготой бүлэг хичээл.
4.14. Оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээ. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн агуулгыг оюутан хичээлийн явцад болон эцэст хэрхэн судалж эзэмшсэнийг харуулах нэгдсэн үзүүлэлт. Үнэлгээ нь хэмжилтийн хувьд “хувьчилсан оноо”, “үсгээр илтгэсэн дүн” гэсэн хэлбэртэй байна.
4.15. Хувьчилсан оноо. Тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ёстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшнийг 100% гэж үзэж, гүйцэтгэлийг нь түүнтэй харьцуулж үнэлсэн тоо. Үнэлгээ нь явцын ба улирлын үнэлгээ гэсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд тэдгээр нь бүхэл тоогоор илэрхийлэгдэнэ.
4.16. Үсгээр илтгэсэн дүн нь оюутны мэдлэг, чадварын төвшнийг илэрхийлэх A, B, C, D, F үсгээр тэмдэглэх үнэлгээ юм. Эдгээр үсгээр илтгэсэн дүнд 4.0, 3.0, 2.0, 1.0, 0 гэсэн тоогоор илтгэсэн голч дүнг харгалзуулна.
4.17. Явцын үнэлгээ. Тухайн хичээлийн явцад оюутан эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг олж авахын тулд хэрхэн хөдөлмөрлөснийг үнэлэх үзүүлэлт.
4.18. Улирлын шалгалт. Тухайн хичээлийг судалж дууссаны дараа оюутан уг хичээлийн хөтөлбөрт заагдсан мэдлэг, чадварыг хэрхэн эзэмшсэнийг үнэлэх гол үзүүлэлт.
4.19. Голч дүн. Багц цаг бүхий хичээл бүрээр оюутны авсан оноог багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хуваасан (арифметикийн жигнэсэн дундаж) үзүүлэлт.
4.20. Дадлага. Мэргэжлээс хамаарч дадлага нь танилцах, үйлдвэрлэлийн, клиник, багшлах, орчуулах гэсэн хэлбэрүүдтэй байх ба оюутны танхимийн сургалтаар эзэмшсэн онолын мэдлэг, чадварыг практик үйл ажиллагаатай холбон, бататган гүнзгийрүүлэх зорилгоор сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагад тусгайлсан удирдамжийн дагуу зохион байгуулах сургалтын хэлбэр.
4.21. Бакалаврын судалгааны ажил. Бакалаврын сургалтын агуулгыг дүүргэж буй оюутан тухайн үндсэн мэргэшлээр бакалаврын зэргийн дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэнээ баталгаажуулах, судалгаа шинжилгээний ажлын суурь мэдлэг, чадвар эзэмших зорилгоор хийж болох судалгааны ажил юм.

 

Хоёр. Бакалаврын зэрэг олгох сургалтын удирдлага, зохион байгуулалт

1. Бакалаврын зэрэг олгох сургалтын ажлыг сургалтын алба удирдлагаар хангаж, зохион байгуулна.
2. Сургалтын алба нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөнө.

Гурав. Бакалаврын зэрэг олгох сургалт

1. Элсэлт
1.1. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохих журмын дагуу амжилттай өгч, элсэх эрх авсан, тухайн хичээлийн жилийн сургалтын болон бусад шаардлагатай хураамж төлсөн хүнийг Отгонтэнгэр их сургуульд өдрөөр суралцуулахаар элсүүлнэ.
1.2. Бакалаврын зэрэгтэй, элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, элсэх эрх авсан, тухайн хичээлийн жилийн сургалтын болон бусад төлбөр төлсөн хүнийг зарим мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт орой болон эчнээ хэлбэрээр суралцуулахаар элсүүлнэ
1.3. Элсэгчдийн өгвөл зохих шалгалтын төрөл, босго оноог суралцах мэргэжлийн чиглэл, суралцах хэлбэрээс хамааруулан тогтоох бөгөөд энэ тухай жил бүрийн элсэлтийн журамд тусгаж , 4-р сарын 1-ний дотор нийтэд зарлана.
1.4. Отгонтэнгэр их сургуульд оюутнаар элсүүлэх шийдвэрийг ректорын тушаалаар баталгаажуулна. Энэ тушаал гарсны дараа оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр олгоно.
1.5. Оюутан авъяас, сонирхолдоо нийцсэн мэргэжил, сургуулиа сонгох зэрэг тодорхой шалтгааны улмаас дотоод, гадаадын их дээд сургуулиас болон тус их сургуулийн аль нэг үндсэн мэргэжлийн хөтөлбөрөөс нөгөөд шилжин суралцаж болно. Энэ асуудлыг “Оюутан шилжин суралцах журам”-аар зохицуулна. Өөр сургуулиас оюутан шилжин суралцахад тавигдах гол шалгуур нь сургууль хооронд багц цаг харилцан зөвшөөрөх нөхцөл болно.
2. Үргэлжлүүлэн суралцах, чөлөө авах
2.1. Оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар 2 хүртэл сараар хичээлд сууж чадахгүйд хүрвэл, сургалтын албанд чөлөө авах тухай хүсэлт бичгээр гаргана. 2 сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл нэг жилийн чөлөө олгоно. Жилийн чөлөө нь нэг жил буюу 2 үндсэн улирал байна. Жилийн чөлөөг ректорын тушаалаар олгоно. Чөлөөг сунгах буюу дахин олгох хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн, үргэлжлүүлэн олгож болох ба чөлөөний нийт хугацаа 3 жилээс хэтрэхгүй байна.
2.2. Жилийн чөлөөг тухайн чөлөө олгосон өдрөөс олгосонд тооцох бөгөөд чөлөөний хугацаа дуусахад хичээлдээ бүртгүүлж, үргэлжлүүлэн суралцана.
3. Анги дэвшүүлэх.
3.1. Дараагийн хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцах эсэхийг оюутанд сургалтын албанаас мэдэгдэнэ.
3.2. Хичээлийн жил бүр суралцах оюутныг анги дэвшүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах тухай, сургалтын албанаас мэдээ гаргаж ректорын тушаалаар баталгаажуулна.
4. Хичээл
4.1. Хичээлийн ерөнхий агуулга, цагийг тухайн хичээлийг хариуцах мэргэжлийн тэнхим боловсруулан, ректороор баталгаажуулна. Отгонтэнгэр их сургуулийн хэмжээгээр судлах ерөнхий суурь хичээлүүдийн агуулга Монгол улсын дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загварт нийцсэн байна. Хичээлийн агуулгын суурь стандартыг тухайн хичээлийг зааж буй багш бүр мөрдөх ба мэдлэг, туршлагадаа тулгуурлан, судалж буй оюутнуудын мэргэжлийн онцлог, эрэлтэд нийцүүлэн, баяжуулан зааж болно.
4.2. Хичээлийг хэд хэдэн багш хамтран зааж болно.
4.3. Отгонтэнгэр их сургуульд заагдах дийлэнх хичээлийн агуулга нэг улиралд багтан заагдах боломжтой байна. Агуулгын багтаамж ихтэйгээс хоёр, түүнээс дээш улирал дараалан, эсвэл дараалсан бус улиралд заагдахаар хичээл байвал түүнийг агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно. Тухайн хичээлийн шат бүрт оюутны эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэн дүгнэнэ.
5. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа
5.1. Хичээлийн жил 2 улиралтай байх бөгөөд 9-р сарын 1-нд эхэлнэ.
5.2. Намар, хаврын буюу үндсэн 1, 2-р улирал тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоног, өвлийн амралт 3 долоо хоногтой байна.
6. Сургалтын төлөвлөгөө, суралцах хугацаа
6.1. Бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө 120 ба түүнээс дээш кредитээр хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс тогтоно.
6.2. Сургалтын төлөвлөгөөний эх загварыг сургалтын албанаас гарган мөрдүүлнэ.
6.3. Сургалтын төлөвлөгөөг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн ректор баталж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /БШУЯ/-аар баталгаажуулсан байна.
6.4. Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг тэнхимийн эрхлэгч санаачилан эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
6.5. Сургалтын төлөвлөгөөнд сургуулийн хэмжээнд ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх гэсэн хичээлүүд орно. Эдгээр хичээлүүд нь 30, 40, 30%-г эзэлж байна.
6.6. Сургалтын төлөвлөгөөнд орсон хичээлийн стандартыг өгөгдсөн загварын дагуу багш нар боловсруулж, тэнхимийн хурлаар хэлэлцэн ректороор баталгаажуулна.
6.7. Сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн товч тодорхойлолтуудыг агуулсан гарын авлагыг бүтцийн сургуулиуд эрхлэн, оюутны гарын авлагад тусгаж хэвлүүлэн олны хүртээл болгоно.
6.8. Сургалтын төлөвлөгөөнд агуулга, зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт оруулах бол 4 жилд нэг удаа, хичээлийн нэр, индекс, уялдаа зэрэг оюутны суралцах үйл ажиллагаанд төдийлөн хүндрэл учруулахгүй өөрчлөлтийг 2 жилд нэг удаа оруулж болно.
6.9. Сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх болон сонгон судлах хичээлийн бүлгээс бүрдэж болно.
6.10. Орой, эчнээ хэлбэрээр суралцах дээд боловсролын бакалаврын зэрэгтэй хүний суралцах дундаж хугацаа 2-3,5 жил байна. Урьд нь бакалаврын зэрэг эзэмшихдээ амжилттай судалсан хичээлүүдээс нь 60 хүртэл багц цагийг шилжүүлэн тооцох асуудлыг батлагдсан сургалтын төлөвлөгөөнд зааснаар тооцож болно.
6.11. Оюутны бакалаврын зэргээр суралцах ердийн хугацаа 4 жил, дээд хугацаа ердийн хугацаанаас 3 хүртэл жилээр илүү байх ба тодорхой нөхцөлд үүнээс өөр байж болно.
6.12. Суралцагчийн чөлөөтэй байсан хугацааг суралцсан хугацаанд тооцохгүй.
7. Оюутны мэдлэг, чадварын үнэлгээ /“Оюутны сурах үйл ажиллагааг үнэлэх журам”, “Дахин шалгалт өгөх, хичээлийг дахин судлах, нэмэлт багц цуглуулах журам”-аар зохицуулагдана/
8. Сургуулиас чөлөөлөх, хасах
7.1. Сургуулиас чөлөөлөх, хасах оюутныг дараах шалтгаанаар сургуулиас бүрмөсөн чөлөөлнө.
7.1.1. оюутан нь шалгалтын дүрэмд зааснаар цааш суралцах боломжгүй болсон нөхцөлд
7.1.2. сургуулиас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан
7.1.3. өөр сургуульд шилжсэн
7.2. Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас хасна. Үүнд:
7.2.1. чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд ирээгүй буюу чөлөөг сунгах тухай өргөдөл гаргаагүй,
7.2.2. суралцах эцсийн хугацаанд тус сургуулийг төгсөхөд шаардагдах кредитийг авч чадаагүй,
7.2.3. тогтоосон хугацаанд сургалтын төлбөрөө төлөөгүй,
7.2.4. гэмт хэрэг, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан нь нотлогдвол /сургуулийн орчинд архидан согтуурах, хулгай хийсэн болон хууль зөрчсөн нь нотлогдвол/.
9. Төгсөлт.
8.1. Төгсөлтийн шалгалт. Дээд боловсролын агуулгыг дүүргэж буй оюутан нь тухайн мэргэжлийн дээд боловсролыг эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг чадвар, дадлыг эзэмшсэн түвшинг баталгаажуулах зорилго бүхий төгсөлтийн шалгалтыг заавал өгнө. Төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах тухай журмыг тусгайлан гаргана.
8.2. Нэгдсэн шалгалт. Оюутан нь тухайн мэргэжлийн боловсролыг эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн түвшинг баталгаажуулах зорилгоор тухайн мэргэжлийн 2 ба түүнээс дээш хэд хэдэн хичээлийн агуулгыг нэгтгэсэн шалгалтыг сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлээр 2-4 дүгээр ангидаа заавал өгнө.
8.3. Сургалтын төлөвлөгөөгөөр тухайн боловсролын зэргийн шаардлагыг бүрэн биелүүлж төгсөлтийн шалгалтаа амжилттай өгч, зохих кредит цуглуулсан оюутныг ректорын тушаалаар төгсгөн мэргэжил, боловсролын зэргийг гэрчилэх диплом, энгэрийн тэмдэг олгоно.
8.4. Оюутны дүнгийн голч 2,0-оос бага бол дипломын зэрэг олгох ба С болон D үнэлгээгүй 3,75-аас дээш голч дүнтэй бол онцгойлох диплом олгоно.
10. Журмын хэрэгжилтийн хяналт, үнэлгээ
9.1. Энэ журмын хэрэгжилтэд сургалтын алба тогтмол хяналт тавьж, үнэлгээ хийн, үр дүнг нь сургалтанд оролцогч талуудад мэдээлж, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад ашиглана.
9.2. Журмын хэрэгжилтийн хяналт, үнэлгээг Отгонтэнгэр их сургуулийн бүтцийн сургуулиуд болон бусад нэгжүүдээс тогтмол болон тогтмол бус хугацаанд гаргадаг сургалтын бичиг баримт, тайлан, судалгаа, оюутан, багш, ажилтан, төгсөгч, ажил олгогчдыг хамруулсан санал асуулга, хөндлөнгийн шалгалтын дүн зэрэгт тулгуурлан хийнэ.

Магистр, Докторын сургалтын журам
Дотоод журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ-ээс

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Отгонтэнгэр их сургуулийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, бүтэц зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, сургуулийн үйл ажиллагаатай холбоо бүхий аливаа харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2. Отгонтэнгэр их сургуулийн дүрэм нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай багц хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээрийн хүрээнд гаргасан тушаал, шийдвэрт нийцсэн байна.
1.3. Отгонтэнгэр их сургууль нь бакалавр, магистрын болон докторын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх, судалгаа шинжилгээний ажил эрхлэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дээд боловсролын байгууллага мөн.
1.4. Отгонтэнгэр их сургууль нь төрөөс баримталж буй боловсролын бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлж иргэдэд дээд боловсрол эзэмшихэд нь үйлчлэх зорилготой байна.
1.5. Отгонтэнгэр их сургууль нь хуулийн этгээд бөгөөд хууль тогтоомжийн дагуу төрийн болон бусад аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, гадаадын их, дээд сургууль бусад байгууллагатай харилцан тэгш харилцааг хөгжүүлэхийг эрхэмлэнэ.
1.6. Отгонтэнгэр их сургууль нь нэг загварын дардас, тэмдэг, албан бичгийн нүүр хуудастай байна.
1.7. Отгонтэнгэр их сургуулийн хэмжээнд нэг загварын сурлагын дэвтэр, диплом, үнэмлэх, гэрчилгээ, энгэрийн тэмдэгийг ашиглана.
1.8. Отгонтэнгэр их сургууль нь эрдэм шинжилгээний болон улирлын тогтмол хэвлэлтэй байж болно.

Суралцагч

3.1.1. суралцагч нь бүрэн дунд, тусгай дунд, дээд боловсрол эзэмшсэн бакалавр магистрын зэрэгтэй байж болох ба их дээд сургуулийн уралдаант шалгалт болон магистрантур, докторантурын шалгалтанд орж тэнцсэн, суралцах мэргэжлийнхээ зохих түвшний сургалтын төлөвлөгөө, хичээлийн агуулгыг бүрэн дүүрэн эзэмших чадвартай бөгөөд сонирхолтой, сурах арга барил эзэмшсэн, тухайн мэргэжлээр суралцахад харшлах ёс суртахууны болон бие бялдар, эрүүл мэндийн доголдолгүй байна.
3.1.2. суралцагч элсүүлэх, төгсгөх, сахилгын арга хэмжээ авах, сургуулиас хөөх, чөлөө олгох, хасах, сургалтын төлбөр хөнгөлөх, чөлөөлөх, сургууль шилжүүлэх, анги дэвшүүлэх асуудлыг ректорын тушаалаар шийдвэрлэнэ.
3.1.3. суралцагчийн эрх:
– хүндэтгэх шалтгааны улмаас тухайн хичээлийн 30 хүртэл хувьд сууж чадаагүй боловч лаборатори, дадлага, семинарын хичээлийг нөхөн хийж, ангийн ажил, төсөл хамгаалсан суралцагч шүүлэг, шалгалт, зохих түвшний диплом хамгаалалтанд орох
– өөрийн сонирхсон чиглэлээр сонгон суралцах талаар сургуулийн захиргаанд хүсэлт оруулах
– сургалтын зориулалттай өмч хөрөнгө, эд хогшил, анги танхимыг зориулалтын дагуу ашиглах
– хүндэтгэн үзэх шалтгаантай бол бүтцийн болон салбар сургуулийн захирлын зөвшөөрлөөр шүүлэг, шалгалтанд урьдчилан орох
– эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох, эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх
– хичээл, сургалтын бусад цагаар хөдөлмөр эрхлэх
– сургуулийн бүтэц, зохион байгуулалт болон сургалтын үйл ажиллагааны талаар санал бодлоо сургуулийн захиргаанд илэрхийлэх
3.1.4. хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцож чадахгүй болсон суралцагчид холбогдох баримтыг үндэслэн сургуулийн захиргаа чөлөө олгож, дараагийн жилийн зохих улиралд кредит цагаа нөхөн гүйцээж болно.
3.1.5. суралцагчийн үүрэг:
– сонгон авсан мэргэжлээрээ онолын мэдлэг, мэргэжлийн дадлага гүн бат эзэмшин сургалтын төлөвлөгөөнд заагдсан шүүлэг, шалгалтыг тогтоосон хугацаанд нь бүрэн өгөх. Жич: тасалсан цагаа кредит гүйцээхээр зохих улиралд нь нөхөн хичээллэхгүйгээс ганцаарчилсан хэлбэрээр кредит цагаа нөхөн хийх, шалгалт дахин өгөх тохиолдолд нэмэлт төлбөр төлнө.
– ангийн болон лабораторийн ажил, дадлагын тогтоосон хугацаанд нь гүйцэтгэж, тайланг хамгаалах
– онол, улс төр, гоо зүй, гадаад хэлний мэдлэгээ байнга дээшлүүлэх
– сургуулийн захиргаа, тэнхимээс зохиож буй сургалт хүмүүжлийн ажилд идэвхитэй оролцон өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлэх
– хамт олныг удирдан зохион байгуулах чадвар эзэмших
– үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, соёл олон нийтийн ажилд идэвхитэй оролцох
– нийтийг хамарсан биеийн тамир, биеийн хүчний хөдөлмөр, цаг үеийн ажилд оролцох
– хичээлийн ба дотоод дүрэм, журмыг чандлан биелүүлж, ариун цэвэр, соёлжилт, дэг журмын талаар гарсан аливаа зөрчилтэй тэмцэх
– сургуулийн эд хогшил, эд хөрөнгийг хайрлан хамгаалж, зориулалтаар нь хэрэглэх
3.1.6. сургуулийн бүх анги танхим, сургалт үйлдвэрлэлийн лабораториудын ариун цэвэр, эмх цэгцийг сахиулахад оюутнууд биечлэн оролцоно.
3.1.7. суралцагчийн хөнгөлөлт:
Бакалаврын зэргийн өдөр, оройн хэлбэрийн сургалтанд хамрагдсан суралцагч эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 25 хувь, эхний 4 ба түүнээс дээш улирал А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлөлт үзүүлнэ. Амжилттай суралцсаны хөнгөлөлтийг ректорын тушаалаар эдлүүлнэ.
3.1.8. суралцагчдад хүлээлгэх хариуцлага:
Суралцагчийн сурах үйл ажиллагааг үнэлэх журам, хичээлийн байранд дагаж мөрдөх журам зөрчсөн, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан суралцагсдад дараах хариуцлагыг хүлээлгэнэ. Үүнд:
– сануулах
– сургуулиас хасах
– сургуулиас хөөх
Зуны болон өвлийн амралт, чөлөөний дараа тогтоосон хугацаанд суралцагч хичээлдээ эргэж ирсэн байх ёстой. Хэрэв хүндэтгэх шалтгаангүйгээр эсхүл тодорхой бус шалтгаанаар 14-өөс дээш хоногоор хичээл тасалсан оюутныг анги дэвшүүлэхгүй улираах буюу сургуулиас хасах асуудлыг харъяалах тэнхимийн саналыг үндэслэн ректорын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

Отгонтэнгэр Их сургуулийн дэргэдэх олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа

5.1. Отгонтэнгэр их сургуульд оюутан, багш, ажилчдын олон нийтийн байгууллага ажиллаж болно.
5.2. Олон нийтийн байгууллага нь өөрийн үйл ажиллагаагаа олон нийтийн байгууллагын тухай Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд их сургуулийн дотоод журамд нийцүүлэн явуулна.
5.3. Олон нийтийн байгууллага нь Отгонтэнгэр их сургуулийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл болон ректорын зөвлөлд тэдгээрийн эрх хэмжээний асуудлаар санал оруулж болно.
5.4. Олон нийтийн байгууллага нь Монгол улсын хууль тогтоомж болон Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Отгонтэнгэр их сургуулийн хүрээнд ажиллахыг сургуулийн захиргаа хориглох эрхтэй.

Зургаа. Хариуцлага

6.1. Отгонтэнгэр их сургуулийн дүрэм зөрчигчдөд Монгол улсын Боловсролын хууль, тогтоомж болон Хөдөлмөрийн хууль, тогтоомж, Отгонтэнгэр их сургуулийн дотоод журам, гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.