Отгонтэнгэр Их Сургууль (ОТИС)-аас эрхлэн гаргадаг “OTU - Journal of Otgontenger” эрдэм шинжилгээний сэтгүүл нь 2026 оны эхний дугаартаа эрдэмтэн, судлаачдын өгүүллийг хүлээн авч байна.

Сэтгүүлийн тухай: “Отготэнгэр сэтгүүл” (ISSN 2415-749X) нь хөндлөнгийн хянан магадалгаатай, https://www.mongoliajol.info/index.php/OTU цахим платформд албан ёсоор нэгдсэн, өгүүлэл бүр Digital Object Identifier (DOI) дугаартай нийтлэгддэг, эрдэм шинжилгээний нээлттэй хандалттай (Open Access journal) сэтгүүл юм.

Судалгааны өгүүллийн хамрах хүрээ:

• Боловсрол судлал, сургалт ба заах арга зүй, боловсролын менежмент, чанарын баталгаажуулалт

• эрх зүй, хүний эрх, төрийн захиргаа, эрүүгийн эрх зүй, боловсролын эрх зүй

• нийгэм, эдийн засгийн хөгжил, байгууллагын менежмент, нийтийн ба иргэний оролцооны асуудал

• тогтвортой хөгжлийн боловсрол болон тулгамдсан хөгжлийн асуудлууд

Сэтгүүл нь салбар хоорондын болон асуудалд суурилсан судалгааг дэмжиж, ялангуяа судалгааны арга зүй, онолын үндэслэл, шинэлэг үр дүн, практик ач холбогдолд онцгой ач холбогдол өгдөг.

Өгүүлэлд тавигдах шаардлага:

• урьд өмнө хэвлэгдээгүй,

• бусад сэтгүүлд давхар илгээгүй

• зохиогчийн эрх болон судалгааны ёс зүйн зөрчилгүй,

• сэтгүүлийн бичиглэл, бүтэц, судалгааны арга зүйн шаардлагыг бүрэн хангасан байна.

Өгүүлэл бүрийг сэтгүүлийн редакцын зөвлөлийн шийдвэрийн дагуу давхар нууцлалтай хянан магадалгаа (double-blind peer review)-д хамруулна.

Хугацаа:

• Өгүүлэл хүлээн авах: 2026 оны 2 дугаар сарын 25 – 3 дугаар сарын 20

• Хөндлөнгийн хянан магадалгаа: 2026 оны 3 дугаар сарын 20 – 5 дугаар сарын 1

• Засвар, сайжруулалт: 2026 оны 5 дугаар сарын 1 – 5 дүгээр сарын 15

• Хэвлэлтэд бэлтгэх, хэвлэн нийтлэх: 2026 оны 5 дугаар сарын 15 – 6 дугаар сарын 15

Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах дэлгэрэнгүй шаардлага, ирүүлэх зааврыг дараах цахим хуудаснаас авна уу.

https://www.mongoliajol.info/index.php/OTU/about/submissions

Холбоо барих: 

• И-мэйл: journal@otgontenger.edu.mn

• Утас: +976 9666 3387

Отгонтэнгэр сэтгүүлийн редакцын зөвлөл