ОТИС нь Стандарт, хэмжил зүйн газартай хамтран 2026 оны 2 сарын 25-27-ны өдрүүдэд “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар MNS ISO 21001:2021/ISO 21001:2018” болон “Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага MNS ISO 9001:2016/ISO 9001:2015” стандартуудын талаарх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд ISO 21001:2021 стандартын үндсэн ойлголт, шинэчлэлийн талаарх мэдээлэл чанарын менежментийн тогтолцооны гол арга хэрэгслүүд, тухайлбал, үйл явцын хандлага, байнгын сайжруулалтын мөчлөг (PDCA), эрсдэлд суурилсан сэтгэлгээзаахуй, суралцахуй болон судалгааны арга, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгууллагын менежментийн тогтолцоонд баримтлах зарчим, тавигдах шаардлага, тэдгээрийг хангах, хэрэгжилтийг үнэлэх, сайжруулалтад чиглүүлэн авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх агуулгыг хамарч зохион байгуулагдлаа.

Түүнчлэн ISO 9000 бүлэг стандартын талаар ерөнхий мэдлэг ойлголтоо бататгах, Чанарын менежментийн тогтолцоо (ЧМТ)-ны шаардлага, норматив баримт бичиг, хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар болон энэхүү стандартуудтай холбоотой аудитын үйл явцыг хэрхэн зохион байгуулах арга зүйн мэдлэгтэй олгоход чиглэгдлээ.

Уг сургалтад сургуулийн удирдлага, хөтөлбөрийн эрхлэгчид, алба нэгжийн дарга нар хамрагдан “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо – MNS ISO 21001:2021 болон Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага MNS ISO 9001:2016” стандартын талаарх шалгалтаа өгч мэдлэг, ойлголтоо баталгаажуулан гэрчилгээгээ гардан авлаа.

ОТИС-ийн хамт олон 2025-2026 оны хичээлийн жилд сургалтын чанар, менежментийн тогтолцоогоо олон улсын түвшинд хүргэсэн, үндэсний хэмжээнд 8-р эрэмбэлэгдсэн үр дүнгээ баталгаажуулж, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо (ББМТ)-ны MNS ISO 21001:2021 стандартын баталгаажуулалтыг хийлгэхээр зорин ажиллаж байгааг онцлон тэмдэглэж байна.

Тус стандартуудыг нэвтрүүлснээр, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, суралцагчийн хэрэгцээ, хүлээлтийг хангах, боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг дэмжих, байгууллагын гүйцэтгэлийг тогтвортой сайжруулах юм.