Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартын сургалтыг Монгол Улсын Тохируулагч агентлаг Стандарт Хэмжил Зүйн Газар хамтран зохион байгуулж, ОТИС-ийн удирдах ажилтнууд, тэнхимийн эрхлэгчид, багш, мэргэжилтнүүд хамрагдаж, ISO бүлэг стандартын талаар ерөнхий мэдлэг, ойлголтоо бататгах, гүнзгийрүүлэх, Чанарын менежментийн тогтолцоо (ЧМТ)-ны шаардлага, норматив баримт бичиг, хууль эрх зүйн орчныг ойлгох, ЧМТ-г аливаа байгууллагад хэрэгжүүлэх, нэвтрүүлэх болон энэхүү үйл ажиллагаатай холбоотой аудитын талаарх мэдлэгтэй болоход чиглэсэн багц агуулгуудаар сургалтыг зохион байгуулж, сургалтын дараа эзэмшсэн мэдлэг шалгах тестээр шалгалт өглөө.

Сургалт 2 сарын 27-ны өдөр Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны шаардлагыг тодорхойлсон MNS ISO 21001:2021 стандартын хүрээнд үргэлжлэнэ.