Энэхүү гарын авлага нь зөвхөн онолын арга зүйгээр хязгаарлагдахгүй, практик ач холбогдлыг чухалчилснаараа онцлог бөгөөд бүтээлийн онцлох хэсгүүдээс дурдвал:

  • Бодит туршлага: ОТИС-ийн Багш бэлтгэх, Бизнесийн удирдлага, Эрх зүйн хөтөлбөрүүдийн туршлага дээр тулгуурласан.
  • Практик кейсүүд: Суралцахуйн үр дүн, сургалтын арга зүй, үнэлгээний матрицын бодит жишээнүүдийг дэлгэрэнгүй багтаасан.
  • Ач холбогдол: Хөтөлбөрийн удирдлага, чанарын үнэлгээг их, дээд сургуулиуд дотооддоо оновчтой хэрэгжүүлэхэд шууд дэмжлэг үзүүлнэ.

Уг арга зүйн зөвлөмжийг боловсруулсан ОТИС-ийн Захиргаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга А.Буянжаргал бүтээлийнхээ талаар онцлохдоо: "Бид энэхүү арга зүйн зөвлөмжөө бодит амьдралд ойр, практик ач холбогдолтой байлгахыг зорьсон бөгөөд дээд боловсролын салбарын гүйцэтгэх удирдлага, багш болон чанарын албаны мэргэжилтнүүдийн өдөр тутмын ажилд үнэ цэнтэй зөвлөмж, практик хөтөч болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн тэмдэглэжээ.
Энэхүү шинэхэн бүтээл нь дээд боловсролын чанарыг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн дотоод үнэлгээний тогтолцоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.