Хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудал нь улс үндэстний хүний хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой салбар юм.
Энэхүү асуудалд эрдэмтэн судлаачдын дуу хоолойг нэгтгэх, тэдний судалгааны ажлыг хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хүргэх, эрдэмтэн судлаачид судалгааны үр дүн, нээлт ололт, туршлагаа хуваалцах, тодорхой асуудлыг хэлэлцэх чухал ач холбогдолтой. "Хүүхдийн хөгжил, төлөвшил-2026" Үндэсний эрдэм шинжилгээний хурал 14 дэхь жилдээ болох гэж байна.
Удирдамж татах:
https://drive.google.com/file/d/1b2sOmSq6Z6fXpZ6K9p6WTOiPK5eL72Oj/view?usp=drive_link
Боловсрол судлал, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, тусгай хэрэгцээт боловсрол, хүүхдийн хөгжил, эрх, хамгааллын чиглэлээр судалгаа хийдэг олон улсын болон үндэсний эрдэмтэн судлаачид, их дээд сургууль, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын багш нар, хүүхдийн байгууллагад ажилладаг мэргэжилтэн, энэ чиглэлээр суралцаж буй докторант, магистрант Та бүхнийг оролцохыг урьж байна.