Чанарын менежментийн тогтолцооны "MNS ISO 9001:2016" стандартыг боловсролын салбартаа анхдагч болон нэвтрүүлж байсан манай хамт олон сургалт, үйлчилгээнийхээ чанарыг тасралтгүй сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү зорилгын хүрээнд менежментийн тогтолцоогоо олон улсын түвшинд хүргэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилгоор "Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо" буюу MNS ISO 21001:2021 стандартын сургалтыг нийт ажилтан, албан хаагчдынхаа дунд зохион байгууллаа.
Тус стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр суралцагчид болон бусад сонирхогч талуудын хэрэгцээ шаардлагад илүү нийцсэн, үр өгөөжтэй, чанартай боловсролын үйлчилгээг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.