Erasmus+ RETEACH төслийн хүрээнд “Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг ногоон болон цахим ур чадварт чиглүүлэх нь” сэдэвт багийн сургалт, хэлэлцүүлэг болж, хөтөлбөрийн үр дүнг benchmark болон checklist ашиглан үнэлэх, сайжруулах чиглэл, цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
RETEACH төсөл нь багш боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх зорилготой бөгөөд энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь хөтөлбөрийн чанарыг сайжруулах, олон улсын шаардлагад нийцүүлэхэд чухал юм.