/2017.10.12/ ОТИС-ийн оюутнууд УДЭТ-ын жүжигчидтэй уулзлаа. Драмын урлагийг бүх нийтэд үе шаттайгаар таниулах замаар ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ОТИС-ийн оюутнууд энэ сарын 15-ны өдөр Б.Цогнэмэх зохиолчийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг үзэхээр сонгосон.

Энэ нь ОТИС болон УДЭТ-ийн хамтын ажиллагааны нэг хэсэг бөгөөд үүний хүрээнд ОТИС-ийн маркетингийн албанаас УДЭТ-ын жүжигчин МУСТА С.Болд-Эрдэнэ, МУСТА Б.Одончимэг , МУСТА М.Тогтохжаргал, жүжигчин Б.Шинэбаяр нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеээр УДЭТ-ын менежер Ш.Чандмань“Тэнгэрийн хүү” жүжигтэй холбоотой түүхэн баримтыг танилцуулсан юм. Мөн жүжигчид оюутнуудын сонирхсон асуултанд хариулан халуун яриа өрнүүлж, дурсгалын зураг татуулснаар уулзалт өндөрлөлөө. Дашрамд дурдахад хамтын ажиллагааны хүрээнд ОТИС-ийн оюутнууд драмын театрт намар хавар тавигдаж буй бүтээлүүдийг үзэж байхаар болсон билээ.