10 дахь жилдээ болж буй “Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь оюутан сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой үзэсгэлэнд гадаадын зургаан орны 10 гаруй сургуулиуд болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургууль, хэлний төвүүд оролцож байна. Отгонтэнгэр их сургууль тус арга хэмжээнд ач холбогдол өгч өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна. Бүрэлдэхүүн 3 сургуулийн мэргэжил болгоны онцлог, шинээр элсэгчдэд зориулсан тэтгэлэг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн мэдээллийг эцэг, эх, сурагчид сонирхож байлаа.