Өвөр Монголын Багшийн их сургуулийн судлаач Мөнхийн найруулсан "Дундад улсын гүн ухааны товч түүх" хэмээх Хятадын эртний үеэс 20-р зууны эхэн үе хүртэлх сэтгэгчдийн гүн ухааны үзэл сургаалыг товчоор танилцуулсан бүтээлийг Отгонтэнгэр их сургуулийн Багш, монгол хэл уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 2-р ангийн оюутнууд монгол бичгээс хөрвүүлэн олон нийтийн хүртээл болгож байна.

Энэ бүтээл хэвлэгдэн гарснаар Хятад судлаач, философийн мэргэжлээр суралцагч оюутнуудад гарын авлага болох ач холбогдолтой юм. Мөн манай оюутнууд төгсөөд гарахдаа мэргэжлийн дагуу өөрийн гэсэн бүтээлтэй төгсч гарах юм.

Манай оюутнуудын дараагийн бүтээл нь солонгос хэлнээс орчуулсан хүүхдийн уран зохиол байх болно.

Одоо манай БМХУЗБ хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууд англи хэлнээс гадна солонгос хэлийг гүнзгийрүүлж үздэг бөгөөд маш идэвхтэйгээр сонирхон суралцаж байгаа билээ.